x

Тавантолгойн ордоос улс төрийн хожоо харъя гэвэл...

Хоёр хоногийн өмнө эрх барьж байгаа нам буюу Засгийн газар, Ерөнхий сайдаас нэг асуулт тавьсан. Ингэхэд иргэн бүрт хувьцаа өгнө гэсний цаана юу байгаа вэ? гэж. Асуултынхаа хариултыг авна гэж найдаад дараачийнхаа асуудал руу орьё.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үеийн Засгийн газар ахмад настнууд болон оюутан суаргчдын хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах санал тавьсны, уг худалдан авалт хийгдсэний дараа хувьцаагаа бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоо сая 600 мянга орчим байсан. 2016 оны сонгуулийн өмнө иргэдийн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсны дараа иргэдийн нэр дээр хэдэн ши рхэг хувьцаа үлдсэн талаар хараахан мэдээлэгдээгүй байгаа.

Ямартай ч өнөөдрийн байдлаар сая 600 мянга орчим хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай гэсэн үг. Харин энэ хувьцаа “амь орж”, зах зээлийн үнэ ханш нь тогтох, цаашлаад үнэ цэнэ нь өсөх хийгээд уруудах боломж бий болсон тухай “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлсэн. Тодруулбал, энэ оны эцэс гэхэд компанийн хувьцааны 30 хувийг олон улсын биржээр арилжаална гэсэн билээ. Энэ 30 хувийн хувьцаа хэдий хэр үнэ хүрэхээс шалтгаалж та бидний гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааны үнэ ханш тогтох юм. Харин одоохондоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн 80 хувь (үүнээс тодорхой хувийг төр буцаан худалдаж авсан төлөөр өмнөх бичвэрт өгүүлсэн) төрийн өмч.

Нэг жишээ авья л даа. Ангаж цангасан хэсэг бүлэг улс говь цөлд явж байгаад их сайхан цэнгэг устай баян бүрд олжээ. Хүмүүс уснаас ууж цангаагаа тайлахын зэрэгцээ ундаасч цангасан өөр бусад хүмүүст усаа борлуулж ашиг олох, түүгээрээ хоол, хувцас авч болох талаар ярьж байна. Гэвч хэнд ямар үнээр борлуулахаа, тэр нь хэр их ашиг авчрах талаар мэдэхгүй. Нэгэнт энэ баян бүрд өөрсдийнх нь газар нутаг дээрээс олдсон, “Байгалийн баялаг ард түмний өмч” гэх Үндсэн хуулийн заалт байх тул хүн бүр тэндээс ашиг хүртэх зорилготой. Тэгээд өөрсдөө баахан цээжний тооцоо хийж үзээд хүн бүрт сая төгрөгийн “хувьцаа” эзэмшүүлэхээр болов. Баян бүрдийг 100 хувь ашиглаж эхэлсний дараа тэндээс олсон ашгаас өөрт ногдох хувийг хүртэнэ гэсэн үг. Энэ бол ямар нэгэн хөрөнгө оруулалт хийлгүй, өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр шууд ашиг горилж байгаа хүмүүсийн тухай асуудал. Түүнээс бодит үнэ биш юм.

Харин үлдсэн 80 хувийн тодорхой хэсгийг ам нь цангасан, эсвэл түүнийг зарж борлуулж ашиг хүртэнэ гэж найдсан хүмүүст борлуулж байж тэр баян бүрдийн жинхэнэ үнэ цэнэ буюу зах зээлийн ханш тогтох ёстой. Одоогийн нөхцөлд манайхан нэг нэг литрийн саванд усаа юүлж тавьчихаад хэдэн төгрөгөөр зарахаа мэдэхгүй лангуугаа ширтээд сууж байгаа худалдаачинтай л адил байна. Ядаж нэг нь савтай усаа зах зээлийн ханшаар зарж байж нийт баяр бүрдийн үр ашгийг тооцоолж гаргах боломжтой болно. Үүнийг л “хөрөнгийн бирж дээр IPO хийх” гэж яриад байх шиг байгаа юм.

Энэ ажлыг хийхийн тулд Монголын төр хоёр ч парламентын нүүр үзлээ. Өмнө нь олон ч удаагийн ойролцоо шийдвэрт хүрч байсан ч олонхи, цөөнхөөрөө талцаад, эсвэл олонхи нь дотроо зодолдоод зогсоодог байсан билээ. (Нэг гол баатар нь өнөөдөр Монгол Улсын нэгдүгээр хүн болчихсон сууж байна) Харин өнөөдөр МАН үнэмлэхүй олонхи болсноо ашиглан хүчээр хийх гэж байх шиг. Хоёрдугаарт энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ талаас илүүг өнгөрүүлсэн, сонгуулийн жил эхлэхэд жил гаруйхны хугацаа үлдээд байна. Тэгэхээр У.Хүрэлсүхийн ч бай, өөр хэний ч засаг гарсан сонгуулиас урьтаж заавал нэг зүйл хийх хэрэгтэй болно оо доо. Тэр нь Тавантолгой болж байна. Энэ нь нэг талаар бидэнд ашигтай. Эрх баригчид яаж ийгээд Тавантолгойг хөдөлгөхийн төлөө зүтгэнэ. Ядаж л биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болчихвол үйл ажиллагаа, орлого зарлага нь ил тод болно шүү дээ.

Нөгөө талаар бас хохиролтой. Нэгэнт Тавантолгойн орд МАН-ын хувьд ирэх сонгуулийн бооцоо юм бол тухайн ордын эдийн засгийн үр ашгийг харахаасаа илүү улс төрийн ашгийг хөөгөөд явчих гэмтэй. Илүү их шунал дагуулбал аюултай гэсэн үг. Тэр нь сонгуульд зориулсан элдэв популист амлалтууд. “Эрдэнэс Тавантолгой”-н захирлын “иргэн бүрт хувьцаа өгнө” гэдэг үг ийм утгатай байж болох талаар өмнө ч бас сэрэмжлүүлсэн. Саяхан л “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгож өгнө гээд төрд хурааж авсан нам шүү дээ. Тэр нь хуулийн хувьд боломжгүй болоод ирэнгүүт өөр зүйлд нүд унагаж эхэлсэн байх вий гэдэг болгоомжлол бас байна.

Уг нь улс төрийн үр ашиг гэдэг зүйлийг манайхан зөвхөн нэг сонгуулийн үр дүнгээр биш, урт хугацаагаар харж сурах хэрэгтэй байгаа юм. Хэрвээ Тавантолгойн ордыг олон улсын зах зээлд гаргаж, эдийн засгийн үр шимийг нь нэмэгдүүлж чадвал Монгол руу харах хөрөнгө оруулагчдын харц шал өөр болох юм л даа. Монголчууд ойрын 100 жилдээ уул уурхайгаасаа өөр үнэ цэнэ хүрэх зүйлгүй гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй шүү дээ.100 жилийн дараа бол бас юмыг яаж мэдэх вэ...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ner (202.170.84.83)
    text
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
    • ner
      hariu
      2018 оны 09 сарын 20
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 21 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 9 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 3 цаг 11 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 цаг 16 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 3 цаг 18 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 3 цаг 19 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 цаг 21 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 цаг 23 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 26 мин Бирд 3 цаг 30 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 3 цаг 31 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 39 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 45 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 47 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 3 цаг 51 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 3 цаг 54 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 3 цаг 59 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 2 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 6 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 10 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top