x

Дэлхийн бестселлер: Пүүзэнд дурлагч

Өнөөдөр номын хорхойтон уншигчиддаа хүргэх сайхан мэдээ байгаа нь Юнайтед Бизнес Ривью –гээс 2018 онд Бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор дөрвөн шинэ олон улсын шилдэг, сонирхолтой номнууд хэвлэж гаргахаар төлөвлөснөөс энэ удаа Найк брэндийг үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд Дурлагч” номыг уншигчиддаа өргөн барихад бэлэн болжээ.

Найкыг бүтээсэн Найт бизнесийн хөлгүй их далайд өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, авьяас билэгтэй нөхдийн хамт зөвхөн итгэл найдвар гэх хөлөг онгоцтой өрнүүлсэн урьд хожид хэзээ ч ам нээж байгаагүй аялалын түүхээ спорт, номын хорхойтнууд болон старт-ап, энтрепренерүүдтэй хуваалцсан байна. 

Түүний Нью Йорк Таймсын #1 хамгийн их борлуулалттай номын талаар тэрбумтан Билл Гэйтс хэлэхдээ “Энгийн, илэн далангүй, үнэхээр бизнест амжилт олох жинхэнэ замнал ямар байдгийг яруу тод харуулжээ. Алдаа, төөрөгдлөөр дүүрэн, эцэс төгсгөлгүй мэт чармайлт болон золиослол дунд өрнүүлсэн түүний цадиггүй, амь өрссөн, задгай аялал. Цөөхөн гүйцэтгэх захирлууд л туулж чадах зүйлийг Фил Найт туулжээ. Фил Найт уншигчдад ямарваа нэгэн зүйлийн талаар сургах гэсэнгүй харин өөрөө гайхалтай зүйл бүтээж чадсан түүхээ ний нуугүй өгүүлсэн байна. Энэ бол гайхалтай түүх.” хэмээн өөрийн уламжлалт заавал унших номынхоо жагсаалтын эхэнд нэрлэсэн бол талбайн теннисийн алдарт тамирчин, Нью Йорк Таймсын Бестселлер Open номын зохиогч Андре Агасси хэлэхдээ “Би Фил Найтыг бага байхаасаа л мэддэг ч түүний энэ гайхалтай, сайхан, дотно номыг нээж унших хүртлээ сайн мэддэггүй байжээ. Найкыг хүртэл шүү. Би пүүз, хувцас, хэрэглэлийг нь бахдалтайгаар өмсөж хэрэглэж ирсэн ч свүүш хэмээх лого болгоны ард хичнээн тод томруун инновацийн түүх, амьдрах чадвар, амжилт байсныг сайн ухаараагүй байсан байна. Үнэн сэтгэлээсээ, хөгжилтэй, уран өгүүлэмжтэй энэ намтар бол спортод хайртай гэхдээ түүнээс илүүтэй намтар унших дуртай хүмүүст яг зориулсан намтар юм.” гэжээ.

Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал хэмээх ардын ухаант үгтэй бидэнд “Пүүзэнд Дурлагч” ном бол зөвхөн спортын хорхойтнуудаас гадна бизнес хөл тавьсан нэгэнд болон залуучуудад үнэт сургамж өгөх онц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрлах намтар болжээ. Хүн бүрт ялангуяа залуу хүн бүр заавал унших ёстой номын нэг гэж бодогдсоноо нуух юун.

Стэнфордын Бизнесийн Сургуулийг дөнгөж дүүргэж будаг нь ханхалсан эрэл хайгуулч, цэл залуухан Фил Найт ааваасаа тавин доллар зээлэн Японоос сайн чанартай, хямд үнэтэй пүүз импортлох энгийн зорилготой өөрийн гарааны компаниа байгуулж байв. 1964 онд өөрийн Plymounth Valiant машины арын тээшнээс пүүзээ борлуулж эхэлснээр эхний жилдээ 8000 долларын ашигтай ажиллаж байсан бол өнөөдөр Nike-ын жилийн орлого нь 30 тэрбум доллар давсан юм. Гарааны бизнесүүдийн эрин үед Nike бусад компаниудаас хамгийн түрүүнд алтан жишгийг тогтоож өндөрлөгт хүрч чадсан төдийгүй свүүш лого нь дэлхийн аль ч өнцөг буланд танигдсан, спорт болон хувцас загварын түүхэнд тод томруун өөрчлөлтийг авчирсан билэг тэмдэг болсон билээ. 

Гэвч свүүш хэмээх логоны цаана Фил Найт дандаа нууцлаг нэгэн хэвээрээ үлдсээр ирсэн байдаг. Харин одоо тэрээр анх удаа энэхүү илэн далангүй, даруухан, зоримог, хөгжилтэй хэрнээ ухаалаг намтараа эхнээс нь хүүрнэн өгүүлсэн байна. 

Энэ бүх түүх түүнийг хорин дөрөвхөн насанд нь дэлхийг тойрохоор үүргэвчээ үүрэн Ази, Европ болон Африкын улс орнуудаар аялж амьдралд тулгарах Агуу Асуултуудын эрэлт мордох амьдралын салаа замын уулзвараас эхэлсэн байдаг бөгөөд томоохон компаниудад ажилд орохын оронд хэвшмэл бус хандлагыг сонгож өөрийн эрс өөр, эрч хүчтэй бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байдаг. 

Найт түүний эхэн үеийн амжилтын хажуугаар сүйрүүлэм сааталууд, өршөөлгүй өрсөлдөгчид, тоо томшгүй эргэлзэгчид, үзэн ядагчид болон дайсагнасан банкирууд зэрэг маш олон эрсдэл, итгэл мохоом уналтууд түүнийг мөрөөдлөөс нь зааглах ангал мэт оршсоор байв. Гэвч энэ бүхний эцэст тэрээр өөрийн анхны хамтрагч, гүйлтийн дасгалжуулагч омголон бөгөөд онцгой нэгэн Билл Боуверман болон анхны ажилчид, эрээвэр хураавар нөхдүүд хожим нийлж зангидсан гар шиг ах дүүсийн холбоо торниулж чадсан харилцааг эргэн дурссан болно. Тэд хамтдаа нэг зорилгоор амьсгалахын ер бусын хүчийг ашиглан өнөөгийн спортын амьдралын итгэл найдвар, түүхийг өөрчилсөн амин сүнс нь болж чадсан байна. 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх удирдлагуудын нэг ФИЛ НАЙТ нь Найк корпорацийн үүсгэн байгуулагч бөгөөд 1964-2004 хүртэл Гүйцэтгэх Захирал болон 2016 хүртэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын үүрэгт ажлыг хашсан юм. Тэрээр одоо эхнэр Пеннигийн хамт Орегон мужид амар жимэр амьдарч байна. 

Энэхүү Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай Бестселлер мөн www.goodreads.com-н дэлхий даяарх номын хорхойтнууд, уншигчдын сайшаал хүртсэн хамгийн өндөр үнэлгээтэй 2016 оны шилдэг ном, 2017 оны турш хамгийн олон удаа уншигдаж байгаа Найтын намтар нь хүүхэд залуучууд, бизнест хөл тавьж буй энтрепренерүүд болон амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхэнд дуртай хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. 

2018.03.26

Б.Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 29 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 18 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 3 цаг 20 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 цаг 24 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 3 цаг 26 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 3 цаг 28 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 цаг 30 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 цаг 32 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 35 мин Бирд 3 цаг 38 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 3 цаг 40 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 48 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 56 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 0 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 4 цаг 3 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 8 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 11 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 15 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 19 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top