x

Налайх дүүрэгт гүйлтийн зам ашиглалтад орууллаа

Хөнгөн атлетикаар хичээллэдэг баг, тамирчид бэлтгэлээ базааж, тив, дэлхий хэмжээний уралдаанд оролцон, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх тартан замыг өчигдөр (2018.09.16) нээж, ашиглалтад орууллаа.

Монголын Хөнгөн атлетикийн холбооныхон 2013 онд ОХУ-д болсон Олон улсын хөнгөн атлетикийн 49 дэх удаагийн чуулганы үеэр эх орондоо тартан зам бүхий цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь уг ажлын эхлэл байсан юм. Үүний дагуу Олон улсын олимпын хорооноос буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, Италийн “Мондо” компани 320 сая ам.долларын өртөг бүхий замыг авчирч, Налайх дүүргийн нутагт суурилуулсан билээ.

Найман зам бүхий 400 метр урт гүйлтийн талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд хоёр жилийн турш зам тавих газрын эрэлд мордсон нь бүтээн байгуулалтын ажилд учирсан хамгийн хүнд бэрхшээл байсныг дурдаад “Аливаа спортыг хөгжүүлэхэд материаллаг бааз тун чухал. Хөнгөн атлетик бол спортын хатан хаан. Хүссэн бүхэн хичээллэж, эрүүл байх боломжтой. Монголд анх удаагаа тавьж буй тартан зам хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 68 жилийн түүхтэй Монголын хөнгөн атлетикийн холбоо анх удаагаа “өмчтэй” болж буйг онцолсон. Тэрбээр “Манай улс 1964 онд анх удаагаа олимпод хөнгөн атлетикийн төрлөөр оролцож байсан ч амжилт гаргаж чадаагүй. Өдгөө өмнөх амжилтууд буурсаар байна. Бэлтгэл, сургуулилалт хийх зам, цогцолбор байхгүйтэй холбоотой. Удахгүй энд цогцолбор байгуулна. Ингэснээр монголчуудын тив, дэлхийд өөрсдийгөө дархалсан бөх, боксын төрөл дээр хөнгөн атлетик нэмэгдэх боломж бүрдэнэ. Ирэх 2020 онд Азийн хүүхдийн наадмыг Монгол Улсад зохион байгуулна. Нийтдээ 40 гаруй орны хүүхдүүд 21 төрлөөр өрсөлдөх юм. Тус тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэл хийхэд уг бүтээн байгуулалт том дэмжлэг болно” гэв.

Тус замд 22 төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн материал ашиглаж, сайтар наасан тул эдэлгээ удаантай. Ирэх жилүүдэд үзэгчдийн сандал болон цогцолборын барилгыг ашиглалтад оруулснаар бүх л төрлийн бэлтгэл хийх боломж бүрдэх юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар “Засгийн газраас авхуулаад холбогдох бүх албаныхан эл бүтээн байгуулалтад гар, бие оролцсон. Тэр хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр тартан замыг нээж байна. Ингэснээр уурхайн хот, нийслэлчүүдийн эрүүл мэнд, спортын “уурхайн” эх үүсвэр  болох нөхцөл бүрдэж байна. Цаашид улам бүр хөгжүүлж, дөрвөн улирлын турш ажиллагаатай болгоно. Нийслэлээс үүнд анхаарна” гэсэн юм.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 2 цаг 54 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 4 цаг 41 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 4 цаг 58 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 11 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 27 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 5 цаг 40 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 22 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 23 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 24 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 25 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 26 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 28 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 29 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 31 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 33 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 8 цаг 38 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 8 цаг 41 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 8 цаг 42 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 8 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top