x

У.Хүрэлсүхийн Тавантолгойн хувьцаа

Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын бирж дээр арилжаалах ажлыг зохион байгуулж дууссан тухай анх мэдээлсэн байна. Үүнээс 12 хоногийн дараа буюу өнгөрөгч лхагва гаригт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 оны эцэс гэхэд иргэдийн нэр дээрх 1072 ширхэг хувьцааг амь оруулж, иргэн бүрт хувьцаа тараана” хэмээн мэдэгдэв. 1072 ширхэг хувьцааг амь оруулах ч яахав ойлгомжтой. Олон жил ярьж байгаа асуудал.

Харин “иргэн бүрт хувьцаа тараана” гэсний учрыг ухвал 2012 онд Засгийн газраас иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа “бүл нэмэх” бололтой. Тухайн үед Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилснаар нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдох болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн тоог гаргахдаа “2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд хувьцаа өгнө” гэсэн билээ. Үүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрч.

2012 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн ам 2,867 сая байсан бол 1017 оны жилийн эцсийн тоогоор 3.177 сая бол 310 мянгаар нэмэгдсэн (аргагүй л цөөхүүлээ юм даа, чааваас) байна. Тэгэхээр шинээр нэмэгдсэн 300 мянга гаруй иргэнд мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх бололтой. Харин хаанаас, яаж гэдгийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд удахгүй хариулах биз. Компанийн үлдсэн 80 хувийн хувьцаанаас нэмж гаргах нь уу, эсвэл?

Сануулахад өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар тухайн үед засаг барьж байсан МАН ахмад настнуудыг хувьцааг нэг сая төгрөгөөр, оюутан сурагчдын хувьцааг “сургалтын төлбөр болгож байна” хэмээн 500 мянган төгрөгөөр үнэлэн бэлэн мөнгөөр худалдаж авсан удаатай. Сонгогчдын саналыг бэлэн мөнгөөр худалдаж авах нь хуулиар хориотой учраас ийм арга хэмжээ авсан хэрэг л дээ. Мөн энэ аргыг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН давтан хэрэглэж, иргэдийн гар дээрх хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Сонгууль дуусч АН ялагдал хүлээхэд хувьцаагаа зарсан иргэдийн зарим нь мөнгөө олж авч чадалгүй үлдсэн билээ.

Тэгэхээр Иргэдэд хуваарилсан гурван тэрбум ширхэг хувьцааны нэлээд хэсэг нь төрд буцсан гэсэн үг. Магадгүй эндээс дахин хуваарилалт хийж болох юм. Харин хувьцаагаа Засгийн газарт зарж, бэлэн мөнгө авсан нөхдөд дахин хувьцаа өгөх болов уу? "Иргэн бүрт хувьцаа өгнө" гэсний тоонд энэ хүмүүс ч гэсэн орсон уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.193.113)
    Irgedeesee huvitsaani 30:zarchih gej guilagchin shig guij avchaad heden haltar tsaasiinch hel amgui guitseegeed ugch chadku archaagui chadamjgui tur gedgiig haruulaad baigaa yumldaa ternees ter guchtai guchgui ard bolood irsiin bolhol bailgui harin erh barigchdiin arcjaagui baidal sul doroi uruvdmuur haragdah yumaa novsh gej..
    2018 оны 09 сарын 30 | Хариулах
  • Tur (66.181.161.22)
    zarsan hed ni gohi ni okey. Ulsaa vr hvvhdee zar gevel zarj medeu ni ai
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • ба (64.119.23.222)
    энэ сэтгүүлч будилаан хутгах л юм бичих юм даа. юу гэж төрөөгүй байсан хүүхдэд олгох юм бэ. бас юу гэж эргүүлж өгөөд мөнгөб авчихсан хүмүүс юу гэж авхав.
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • СОНГУУЛИЙН ӨМНӨХ САНАЛ ХУДАЛДАН АВАЛТ ҮРГЭЛЖИЛЭХ ЮМ БАЙНА Л ДАА, (202.126.89.49)
    БАТБАЯР
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 24 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 12 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 3 цаг 14 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 цаг 19 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 3 цаг 21 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 3 цаг 23 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 цаг 24 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 цаг 26 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 29 мин Бирд 3 цаг 33 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 3 цаг 34 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 42 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 50 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 3 цаг 54 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 3 цаг 57 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 2 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 5 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 9 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 13 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top