Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 19, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.