x

Популизм, популистуудыг мөшгөх нь

Өчигдөр TV5 телевизийн эфирээр хэсэг сэтгүүлч, тоймч нар энэ асуудлыг хөндөв. Долоо хоног бүрийн пүрэв гаригийн орой нэвтрүүлж байгаа тоймчдын хөтөлбөрөөр мэргэжлийн сэтгүүлчид, тоймч, редакторууд оролцож тухайн долоо хоногийн хувьд “онц чухал” сэдвийг хөндөж ярилцдаг болоод байгаа. Энэ долоо хоногийн хувьд хамгийн онц бөгөөд чухал үйл явдал нь гурав хоногийн өмнө салбараараа тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр байсан боловч зарим нь арай өөр байр суурийг гаргаж тавив. Магадгүй, долоо хоногийн эхээр эх орондоо буцаж ирсэн (ердөө жил гаруйхны өмнө Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдсон боловч өөрийн хүсэлтээр томилолтоо цуцалсан) Монголын хамгийн том “поп”-уудын нэг Ж.Батзандангаас болсон ч байж болох юм.

Нөгөө талаар энэ сэдэв нь өөрөө өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан 2022 оны төсвийн тодотголтой шууд холбогдов. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн хэмнэлтийн бодлого, Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал бүхэлдээ унаж, оронд нь УИХ-ын гишүүдийн оруулж ирсэн айлын хашаанд жорлон оруулах, цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг эцэг эхэд нь олгох гэх мэт популист амлалтууд хууль болоод батлагдаад явчихлаа. Үр дүнд нь нийслэлчүүд жилийн жилд зуны гурван сар хэрэглээний халуун усаа таслуулж байна. Ирэх өвөл цахилгааныг чинь хязгаарлана шүү гэж Эрчим хүчний сайд нь занаастай. Эрүүл ухаан, популизм хоёр нэг саванд багтдаггүйн бодит жишээ.

Тиймээс популизм болоод популист улстөрчдийг илчлэх, эсэргүүцэх нь ганц удаагийн ажил биш, хэдэн үеийн тэмцэл байхаас өөр аргагүйд хүрч байна. Ялангуяа иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүлч, нийтлэлчид, мэргэжлийн редакциудын хувьд.  

Популизм, популист улстөрчид гэдэг бидний хувьд шинэ зүйл биш. Бүр 2009 онд Оюутолгойн гэрээг баталснаас хойш, 2010 онд төмөр замын бодлогыг батлахаас эхлээд Монголын улс төрд амь бөхтэй суусан зүйл. Арван хоёр жилийн өмнө Зам тээврийн сайдаар ажиллаж байсан “Женко” Х.Баттулга гэдэг хүн “Монголын төмөр зам өргөн царигтай байхгүй бол Хятадаас танк орж ирээд Монголыг эзэлчихнэ” гэж айлгасаар байгаад дэлхийд бараг ганц Орос ашигладаг 1520 мм-ийн царигтай өргөн төмөр замыг үндсэн сүлжээ байна гээд УИХ-аар батлуулсан. Атал  өнөөдөр ОХУ манай хилийг тойруулж нарийн царигтай төмөр зам тавиад Хятад руу нүүрсээ зөөгээд эхэлчихсэн. Манайх төмөр замгүй учраас хилээ хаалгаад, экспортоо зогсоочихоод сууж байгаа.

С.Ганбаатар гэдэг хүн Оюутолгойн гэрээг байгуулсан цагаас нь эсэргүүцсэн. Тэрнийхээ ачаар УИД-ийн хажууд өрөө түрээслээд Хятадаас фенг шүйгийн эд зүйл зөөж зардаг байсан нөхөр УИХ-ын гишүүн болтлоо тодорч, улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж хүртэл үзсэн. Одоо парламент дотор Оюутолгойг эсэргүүцэгчид ганц нэгээр тогтохгүй, бүхэл бүтэн бүлгийн хэмжээнд ажиллаж байгаа. Популизм гэдэг ийм аюултай, халдвартай эд. Үүнийг 2017 оны сонгуулиар хамгийн төгс ашигласан нь Х.Баттулга. Ердөө жилийн өмнө АТГ-т хэрэг нээлгээд ачигдахдаа тулж байсан нөхөр АН-ыг тэр чигээр нь худалдаж аваад улсын Ерөнхийлөгч болсон. “Монгол ялна” гэдэг ганц үгэнд ялагдаж, орос, хятадын эрлийз болохоос айсан нөхөд бүгд хормойд нь очиж суусан. Монгол ялсан нь хаана байна? Ц.Даваасүрэн гэж эрчим хүчний салбарын “сэг зэм”-ээр хооллодог “шилдэг” популистаас болж Оюутолгой цахилгаан станцаа барилгүй арав гаруй жил хойшлуулж байна.

Ганц Монгол гэлтгүй, ерөнхийдөө дэлхий даяараа популистууд, зүүний бодлоготнуудад эзлэгдээд, популистуудаа дарж авч чадахаа больсон. Дөрвөн жилийн өмнө 2018 онд дэлхийн хамгийн том 46 популистыг нэрлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тэргүүлсэн. Азаар монголчуудын нэр байгаагүй. Гэхдээ хүн амд нь хуваагаад үзвэл Монгол Улс шууд "хамгийн олон популисттай" орноор тэргүүлнэ. Аюул нь популистуудын тарьсан уршиг,  эдийн засгийн хорлол, сүйтгэл нь 10-20 жилээр үргэлжилдэг. Улс орны хөгжлийг 20-30 жилээр хойш татдаг.

Тиймээс популистуудын гишгэсэн мөр болгоныг мөшгих нь мэргэжлийн сэтгүүлзүйн бас нэг үндсэн үүрэг болчихоод байна. Ядаж л сонины нүүр, талбай, сайтын орон зайгаа популистуудад ашиглуулахгүй, үзэл санааг нь ямар нэг шүүлтүүр, цензургүйгээр нийтэд түгээхгүй байхаас мэргэжлийн сэтгүүл зүй эхэлнэ. Мөн бидний сонгож авсан сонгуулийн тогтолцоо, жижиг тойргийн улс төр, ядуу эдийн засаг популистуудын амьдрах үржил шимтэй хөрс суурь болдгийг санаж, өөрчлөхийн төлөө явах ёстой. 

Популистуудын тухай мэдэх ёстой 6 зүйл

  1. Популистууд нийгмийг хэзээд “ард” ба “элит” гэж хуваадаг
  2. Тэд зөвхөн өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэж боддог.
  3. Орчин үеийн популистууд даяарчлалын үр дагавраас айх нийгмийн айдас, түгшүүр дээр тоглолт хийдэг.
  4. Биелүүлэхэд бэрх, дуулиантай амлалт өгсөн улстөрч бүр популист биш.
  5. Популистууд төрийн эрхэнд гарах нь аймшигтай биш ч энэ нь үргэлж улс төрийн хямрал дагуулдаг.
  6. Эрх баригчид чухал асуудлуудыг хэлэлцэх дургүй  бөгөөд шүүмжлэлийг тэнэглэл эсвэл хорон явуулга гэж тайлбарладаг учраас популизм ингэтлээ газар авсан.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 1 цаг 2 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 50 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 3 цаг 6 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 19 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 35 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 48 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 30 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 32 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 32 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 33 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 34 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 36 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 37 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 39 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 40 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 41 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 47 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 49 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 50 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 51 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top