x

А.Ариунзаяа сайдын АНДУУРСАН СУГАЛАА: Сая төгрөг тансаглал мөн үү?

Өнгөрөгч баасан гаригт УИХ 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төсвийн хууль, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт оруулах ёстой. Төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гаригт чууланд оруулна.

Төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг лхагва гаригт Засгийн газар УИХ-д өргөн барьснаас хойш сүүлийн хэд хоногт олон нийтийн хамгийн их анхаарал хандуулсан сэдэв нь НӨАТ-ын сугалааг зогсоох болон ажилтнаас төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох асуудал байв.

Иргэд, олон нийтийн зүгээс НӨАТ-ын сугалааг зогсоох нь зөв боловч үүнийхээ ард буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хувьд НӨАТ-ын 10 хувийг  5 хувь болгох нь ажил олгогчид буюу ААН-үүдээ дэмжсэн бодлого болно гэж үзсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж одоогоос гурван жилийн өмнө 2019 онд анх энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан боловч одоог хүртэл УИХ-аар хэлэлцээгүй байгаа аж. Өргөн барьсан төсөлд НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгож бууруулаад буцаан олголтын 2 хувийг хэвээр үлдээхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, буцаан олголтын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг

Үүнээс илүү маргаан дагуулж буй бас нэг асуудал нь сая төгрөг хүртэлх цалинтай ажилтны НДШ-ийн 50 хувийг /цалингийн 5 хувь/ буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан явдал. Ялангуяа, ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн энэ талаар хийсэн тайлбар нь хуулийн төслийн заалтаас ч илүү бухимдал үүсгээд байна. Тэр “Сая төгрөгөөс илүү цалинтай ажилтны НДШ-ийг яагаад буцаахгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад “Өндөр орлоготой иргэдийн НДШ-д буцаалт хийх шаардлагагүй” хэмээн хариулсан нь бодит байдлаас хол зөрүүтэй зүйл болов.

Тодруулбал, НДЕГ-ын 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаар НДШ төлсөн 700 мянга орчим ажилтны сарын дундаж 1,3 сая болж, өмнөх улирлаас /2020.12-р сар/ 13,2 хувиар буурсан дүн гарсан байна. Эдгээр бүх ажилтны цалинг багаас нь их рүү жагсаагаад, жагсаалтын голд байгаа ажилтны цалинг “медиан цалин” гэж нэрлэдэг ба энэ тоо 945,7 мянга гарчээ. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа нийт ажилтны 50 хувь нь 947 мянгаас бага цалин авдаг гэсэн үг.

Үүнээс жилийн дараа /2022.04.05/ Үндэсний статистикийн газраас мэдээлэхдээ “2021 онд улсын дундаж цалин 1,4 сая төгрөг буюу 507 ам.долларт хүрсэн” гэв. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын хэлснээр НДШ төлсөн ажиллагчдын 76.7 мянга /10.7 хувь/ нь 420 мянган хүртэлх цалинтай, 49.4 мянга /6.9 хувь/ нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг  хэлж байв. Эндээс дахиад "медиан цалин"-гаа тооцож болно.

Аль ч статистикаас харсан нэг сая төгрөгийн цалин гэдэг монголчуудын хувьд Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн “өндөр орлогод” тооцогдохгүй. Харин ч дундажаас бага цалинд тооцогдож байна. Төгрөгийн ханш өдөр өдрөөр унаж, амьдралын өртөг өдөр өдрөөр өсч байгаа ийм үед сая төгрөг гэдэг Монголын нөхцөлд юу билээ. Ядаж банкууд ипотекийн зээлд хамруулах уу? Тийм болохоор иргэдийн бухимдах нь зүй ёсны хэрэг. Засгийн газар ч гэсэн албан ёсны мэдээгээ “бага орлоготой иргэдийн” гэж засч залруулах нь хэрэгтэй. 

Ер нь бол Л.Оюун.Эрдэнийн Засгийн газрын хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ илүү сайд нарынхаа хэлсэн үгнээс болж унаж тусах нь олширч байна. Ядаж нэг тоо хэлэхдээ ардах утгыг нь уншсан, гадарласан байх ёстой. Юуны төлөө бүхэл бүтэн яам, тамга ажиллаж байгаа билээ. Дутуу бодсон бодлого буцаж, нурахдаа амархан байдаг. Ямар ч зөв, сайн бодлогыг ганц удаагийн буруу үг, үйлдлээр буцааж, нурааж болдог гэдгийг санах ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 33 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 21 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 37 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 50 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 6 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 19 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 1 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 2 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 3 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 4 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 5 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 7 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 8 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 10 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 11 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 12 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 17 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 20 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 21 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top