x

Ялгаа №1

Ялгаа №1

Өмнөх нийтлэлдээ би ингэж бичсэн: -Монголчуудын өөрчлөгдөх дургүй нь Орос–Украины дайнаар сад тавилаа. Тэнд социализм ялах уу, капитализм ялах уу гэсэн үхэх сэхэх тулаан өрнөсөн бололтой, зарим монгол хүний нүдэнд. Сүүлчийн амьсгалаа социализмд зориулагсад Путин ба Оросын цэрэгт огштолоо залбираад Украин ба АНУ, Баруун ба НАТО-г хараан зүхэв...гэж. Хараалуудын дотор АНУ ба Барууны нийгмийн муу муухай, адаг шаарыг дуудсан, бас СССР ба Орос гэж хүн төрөлхтөний аврал болсон “их ах”-ын тухай уртаас урт үлгэр. Копи пэст хийгээд л троллууд тараагаад байх нь тэр, одоо ч.

Хоёр нийгэм, хоёр гүрний тухай хар ба цагаан. Нэг нь авторитари–эзэнт гүрний авир төрх, нөгөө нь ардчилсан–зах зээлийн сонгодог харилцаа бүхий бас нэг гүрний авир төрх. Үнэхээр хар ба цагаан, өдөр ба шөнийн их ялгаа. Ямар ялгаа вэ? Энгийнээр ойлгуулахыг хичээе!

ХХ зуунаараа жишээлье. Орост 1905, 1917 оны хувьсгал. Иргэний дайн. Иргэний их дайнд олон сая иргэнээ өөрсдөө хядав. АНУ-д ийм явдал болсонгүй. XIX зууны АНУ-ын иргэний дайн тус улсад ерөнхий утгаараа дэвшил авчирсан бол Орост иргэний дайн үхэл хагацал, сүйрэл, цус нулимс авчирсан, түүний шууд үр дагавар нь 70 жил хүчээр тогтоон барьсан СССР-ээ 1991 онд өөрсдөө хуйвалдан тараасан явдал болов.

Зөвлөлт Холбоот Улсад хүчээр аж үйлдвэржүүлэх, хамтралжуулах явцад сая сая хүн хэлмэгдэв. Үй олны өлсгөлөнгөөр олон сая иргэнээ үхүүлэв. Хүний ёсноос гадуур авирлав. Залгуулаад улс төрийн алдарт хэлмэгдүүлэлт. Олон зуу мянгаар нь (сая саяар нь) хилс хэргээр алж устгав, хэлмэгдүүлэв. Гулаг хэмээх бөөнөөр хорих үлгэр жишээч лагериуд. Тэнд яргалал, хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг хэтэртлээ явагдав. АНУ-д ийм явдал болсонгүй. АНУ-д ганц ч Гулаг, хорих газар бүү хэл, хилс хэргийн ямар ч шинж тэмдэг алга байв. 

СССР ба Орост бүх ажил үйлс хүч хэрэглэх дайчилгааны аргаар шийдэгдэж ирсэн бол АНУ-д хүч хэрэглэж шийдсэн ганц ч асуудал, ажил үйлс гэж байсангүй. 

Орос, Зөвлөлтийн түүхнээ улс төрийн дээд эрх мэдэл контр ардчиллын хэлбэрээр төлөвшив. Нэг хүний тахин шүтлэг. Үй олны хэлмэгдүүлэлт. Засгийн эрхийг хязгааргүй хяналтгүй барих. Засгийн эрх ямагт төрийн эргэлт–хуйвалдаанаар шийдэгдэв. Гэтэл АНУ-д өөрийгөө тахин шүтүүлсэн нэг ч Ерөнхийлөгч төрсөнгүй, өнөөдөр ч тийм явдал байхгүй. АНУ-д төрийн эргэлтээр засгийн эрхнээс зайлуулагдсан, булааж авсан ганц ч тохиолдол гарсангүй. Бүх шатанд шударга нээлттэй сонгуулиар засгийн эрх солигдож ирэв. 

СССР-т Ленин, Сталин, Ежов, Берия, Хрущев, Брежнев, Андропов, Черненко, Горбачев нар улс төрийн намтар түүхээ цууриатуулан бүгд түүхийн өмнө ялаа үүрсэн бол АНУ-д тэр нь тэгсэн хэмээн ганц ч Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нэрлэгдэж байсангүй.

СССР-т хүнд сурталт, төржсөн ганц намын тогтолцоо ноёлж үй олон сая хүн хүнд суртлын нүсэр аппаратад эрэг шураг шиг зүтгэж, улсын орлого төсвийн ихэнхийг ховх соров. Үр дүнд нь автократ–тоталитари дэглэм оршиж, ард иргэдээ бүхэлд нь хянаж цагдав. АНУ-д ийм явдлын анхны илрэл ч байсангүй. АНУ-д төржсөн ганц нам, намын хүнд суртал, намын нүсэр аппарат, нам дагасан залуучуудын хүүхдийн байгууллагын сураг ч байсангүй. Одоо ч алга.

Гадаад бодлого дээр СССР ба АНУ, ОХУ ба АНУ-ыг харьцуулж жиших баримт аргумент захаас аван ярайна. 

Октябрийн хувьсгалаас хойш дэлхийн хувьсгалын үлгэрт эргэлтгүй итгэн даян дэлхийд коммунист хувьсгал ялуулахаар СССР-ийн гадаад бодлого 70 жил хөнөглөв. Даян дэлхийгээр нэг “5-р цуваа” бүрдүүлэхээр зорьж, капиталист бүх оронд коммунист нам байгуулж 70 жил санхүүжүүлэв. Үр дүнд нь социализм–коммунизм ялсан ганц ч капиталист улс мэндэлсэнгүй. Зөвлөлтийн гадаад бодлого их гүрний дээрэнгүй, бас коммунизмээ дэлгэрүүлэх хослолоор явсаар 1991 онд бүрэн нурж унав.

АНУ-д капитализм, империализмээ даян дэлхийд дэлгэрүүлэх гэсэн атгаг санаа гэхээсээ ардчилал, зах зээлийн нийгмийг хамгаалах түгээх бодлого явсаар өнөө хүртэл үргэлжлэн байна. Ялагдал ганц ч хүлээж байсангүйгээр шүү. Солонгос, Вьетнамд АНУ халдан түрэмгийлсэн гэдэг нь тэдгээр орны өмнөд хэсэгт оршин тогтносон капиталист Солонгос, капиталист Вьетнамын хүсэлтээр хийгдсэн дайн байв. 

Харин СССР нь тухайн ард түмний хүсэл зоригийг сөрж нухчин дарахын тулд 1953 онд Зүүн Германд, 1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт, 1979 онд Афганистанд интервэнц хийв. 1939-1940 онд Финландын эсрэг дайн өдөөсөн, 1940 онд Балтийн гурван улсыг эзлэн авч СССР-т хүчээр нэгтгэсэн, 1948 онд Чехословакт коммунист төрийн эргэлт хийсэн, мөн 1937 онд Монголд Улаан арми, НКВД оролцож их яргалал үйлдсэн гэхчлэн бичвэл урт түүх өрнөнө.

Дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун жишээг бүгд давтав. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нухчин дарах гэх мэт. Дотоод хэрэгт нь СССР шувтан оролцож байв. Өс хонзон өвөртлөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. 

Тэгвэл дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход АНУ-ын зүгээс албадсан, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримт байхгүй. АНУ албадаж төр-засгийг нь сольсон бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн ганц ч түүх байхгүй.

НАТО, Европын Холбоо байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан тохиолдол ганц ч байхгүй. Өнөөг хүртэл тийм л байна. Оросын дур хүслээс гадуур Швед, Финланд, мөн Украин, Гүрж, Молдова тийшээ элсэнэ гээд байгаа нь АНУ-ын албадлага, Өрнөдийн дарамт биш, харин наад улсуудын ард түмний олонхийн хүсэл тэмүүлэл юм.

Гэтэл Варшавын Гэрээний байгууллага байгуулагдаад хоёр жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг дарсан. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн. Тэгвэл НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна. 

Варшавын Гэрээний байгууллагыг залгамжлуулан буй болгосон ОДКБ нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн нь алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү вассаль орнууд ч юм шиг. Тиймдээ ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа Казахстанд албан бусаар дэгдээд байна. 

Тэгвэл эсрэг талд нь НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна. НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол байхгүй. Өнөөгийн НАТО-г ОДКБ-тэй, эсвэл ШХАБ-тай харьцуулах юм биш.

“Хүйтэн дайн”-аас хойш өнөөг хүртлэх түүхэн ялгааг л бичээд байна. Ирак, Югослав, Афганистан, Ливи, өөр хаана ч гэнэв АНУ, НАТО ямагт түрэмгийлэл үйлдэж байсан ба тэр нь одоогийн Орос-Украины дайнаас гэм буруугаараа хавьгүй илүү, тэр хэрээр АНУ, НАТО цээрлэл амсаагүй гэсэн гомдол их явдаг. Тэр нь Оросын суртал нэвтрүүлэг. Тэр дөрвөн улсад дарангуйлагч дэглэмүүд унасан, тэр дөрвөн улс өөрсдөө АНУ, НАТО-г олон улсын шүүхэд өгөөгүй, гомдол гаргаагүй, харин зарим талаар талархаж яваа. Иракт иргэний-шашны дайныг нь зогсоолгож өгсөнд нь талархдаг. Афганистанд ялагдаад гарсан биш, лалын харанхуй мухар сүсгээс нь залхаад хаяад гарсан хэрэг. Зөвлөлт ч 10 жилийн үр дүнгүй дайнаас тэгж мултарсан.

ОХУ байгуулагдаад даан ч удаагүй байтал дотроо дайтаж эхэлсэн. 1993 оны намар Москвад цэрэг оруулж зэвсэг хэрэглэж коммунист парламентаа хөөн тараасан, 1994 оноос Чеченьд нэг, хоёрдугаар дайн хийж, оросын арми ОХУ-ын иргэдтэйгээ олон жил байлдсан, тэр нь Орост нэр хүндийн хасах оноо авчирсан, ОХУ-ын геополитикийн хөзөр–тоглоомын БНУ-ууд хэд хэд байгуулагдчихаад (ЛДНР, Днестр хавийн, Өмнөд Осет, Абхаз, Арцах гэх мэт) одоо хатиг болон буглаж байна. Украин тэр хатигийг нь хагалчих магадлалтай. 

Тэгвэл АНУ-аас салан тусгаарлах гэсэн оролдлого нэг ч тохиогоогүй, АНУ ба Өрнөдийнхөн нийслэлдээ, өөр нэг муж улсдаа цэрэг оруулж байлдуулсан, бослого хөдөлгөөн дарсан, нэг муж нь салан тусгаарлах гэсний төлөө дотроо дайтсан ганц ч тохиолдод байхгүй, бий болох ч үгүй болов уу.

“Русский мир”-ээ босгож авахын тулд эцэстээ ямар арга хэрэглэдэг нь Украин дахь Оросын цэргийн байлдаанаас харагдлаа. Цөхрөлийн эцсийн арга нь энэ үү? Тэгвэл АНУ англи хэлт өрнөдийн ертөнцөө босгохын тулд ийм дээрээ тултал дайн өдөөсөн үү?

Орос, Зөвлөлт Орос, СССР, ОХУ-ын цэрэг-дайны түүхэнд өнөөгийн Орос-Украины дайн шиг утгагүй, гарз хохирол ихээр дагуулсан, гол нь Оросын өөрийнх нь нэр хүнд, стратегийн тогтвортой байдалд халгаатай туссан тийм дайн дахин бүү бүртгэгдээсэй! 

Би дутуудуулчихаж. Монголчууддаа хандаж би ингэж бичээд буй болохоос том утгаар бол Орос ялагдчихна гэдэгт даян дэлхий өөрөө бэлэн биш байна. Яг тийм итгэлгүйгээр дайн эхлүүлчихсэн учраас итгэлийн хямрал дагалдчихаж байна... 

Үргэлжлэл бий...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 29 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 17 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 33 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 46 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 2 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 15 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 57 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 3 цаг 58 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 3 цаг 59 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 0 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 1 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 3 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 4 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 6 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 7 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 8 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 14 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 16 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 17 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top