x

НАМИЛЗАХ-ын залуучууд Найрамдалд найрлаж, НАМИЛЗАХ-гүй залуучууд Солонгост хар ажил хийхээр алалцаж байна

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны залуус найрлан цэнгэж, ижилсэн гангарч байгаа бичлэг энэ өдрүүдэд нийгмийн дургүйцлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал уруудаж байхад эрх баригч намын дэргэдэх НАМЗХ-ны залуус НАМИЛЗАЖ байгаа нь үнэндээ монголчуудаар тохуурхаж байгаа хэрэг юм. НАМЗХ-ны залуусыг ард түмэн “НАМИЛЗАХ-ын залуус” гэж нэрлэжээ. НАМИЛЗАХ-ын залуус ч мөн, “Намаа залгих залуус” ч мөн байж магад. Аль нь ч байсан дээрх гарчиг бол Монголын нийгмийн өнөөдрийн дүр зураг юм. Намилзахын залуусын амьдрал гэгээтэй байгаа байх. Харин намилзахгүй залуус амьдрахын төлөө алалцаж байна. Бусдын чинь амьдрал тэр чигээрээ баргар байгааг хэлье. Хар багаасаа нам дагасан, намын улаан хамгаалагч болсон, ирээдүйд дарга болохоос өөр хүсэл зорилгогүй эдгээр залуусын Найрамдал зуслан дахь цэнгэл нь Монголд өнөөдөр касстын систем хэдийнэ бүрэлдэн тогтсоны тод жишээ. Нам дагасан залуусын энэ байдал хоёр талтай ч муу тал нь дэндүү их давамгайлна. Залуус хүнийхээ хувьд хэн нэгэнд долигьнож байж дээшээ явдаг гэсэн үзэл бодлын суурь төлөвшилтэй болж байна. Дарга даамал хүн бүрт очиж наалддаг, тийм хүмүүсийг л хүн гэж үздэг, бусад хүмүүст нохой мэт ханддаг ийм нэг бүлэг залуус ирээдүйд Монголыг удирдана. Монголыг удирдахдаа тэд ард түмэндээ, эх орондоо яг л ийм үзлээр хандана. Тэднийг нэг талаас буруутгах арга бас алга. Учир нь тэдний үлгэр дуурайл болсон намынх нь том дарга ах эгч нар нь яг л ийм зан араншингаараа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор тэр юм. Сайн дагаж далдагнавал том дарга болно гэсэн үлгэрлэлийг дээд үеийнхээсээ авсан хүүхдүүд МАН-д олноор бэлтгэгдэж байна. Үүнийг бүр албан ёсжуулж саяхан МАН-ын генсекийн зүгээс “НАМЗХ бол “Мэргэжлийн улстөрч бэлддэг байгууллага юм” гэж тунхаглан зарласан юм. Бас л том байгаа биз. Томрох нь тодорхой, том дарга болох нь бүр ч тодорхой гэсэн үзлээр хүмүүжүүлэх нь. Өмнө нь ингэж хүмүүжсэнүүд нь улс орноо хэрхэн тонон дээрэмдсэний үр дүнд өнөөдрийн Монголын байж байгаа царайг хар. Өнөөдөр Монголд өөдтэйхөн явъя гэж байгаа залуу хүн бүр энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗДАГ-ийн гишүүн болохоос өөр зам байхгүй. Хуучин нийгэмд МХЗЭ гэж залуу коммунистууд бэлддэг газар байлаа. Улс төрийн товчооны гишүүд сүргээрээ сууж байгаад МХЗЭ-ийн хурал цуглаануудыг хөөргөн дэвэргэдэг байв. Хятадад бол улаан хамгаалагчид гэсэн нэртэй байсан л даа. Саяны НАМИЛЗАХ-ын залуусын цуглааныг харж байхад намынх нь том дарга нар бүгд очсон харагдана. Ерөнхий сайдаас эхлээд, УИХ-ын гишүүд...

“Хэмнэж амьдарцгаа” хэмээн ард түмэндээ тулгалт хийж байгаа дарга нь хүртэл оччихсон бут авч байна. Бүгдээрээ тусгай хувцас хийлгэж өмссөн харагдана. Ийм тансаглал иргэдэд лав байхгүй. Найрамдалд найр хөгжөөн болсон эдгээр НАМЗХ-ны гишүүн залуусын ихэнх нь МАН-ын том дарга нарын хүүхдүүд, ач зээ, үеэл, нагац, холдлоо гэхэд тэдний эрх ашиг, түрийвч нэгтнүүдийн хүүхдүүд байгааг нийгмийн сүлжээн дэх зургуудаас харж болно. Амьдрахын төлөө аргаа барж яваа ардын хүүхдүүд лав тэдний дунд байхгүй.

Намилзахын залуус наад зах нь Хятадын коммунист намын тэтгэлгээр урд хөршийн аль нэг их сургуульд намынхаа шугамаар сурчихна. Эргэж ирээд дарга болно. Энэ нь ардын мянга мянган хүүхдүүдэд боломжгүй зүйл. Ардын хүүхдүүдэд дарга аав ээж, ах эгч, эмээ өвөө байхгүй. Ардын хүүхдүүдийн боломжийн дээд хязгаар бол үсрээд дотоодын нэг их сургуульд сурах. Чадаагүй нь барилгын туслах ажилтан хийнэ. Арай дөнгүүрүүд нь Номин, Оргил... гээд худалдааны төвүүдэд заалны зохион байгуулагч хийнэ.

Нэгэнт ийм кастын систем Монголд тогтчихсон нь энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗАХ-ын залуучуудын байгууллагаас тод харагдаж байгаа биз. Эдгээр залуусын мөрөөдөл болсон гол дүр нь өнөөдрийн НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал юм. Н.Учрал нь “Монголчууд НӨАТ-аараа амьдарч байгаа” гэж нийгэмд хэлээд зогсож байна. Энэ нь тэгээд амьдрал мэддэг, ард түмнээ ямар амьдарч байгааг мэддэг улстөрчийн үг мөн үү. Ийм л улстөрчдийг үлгэр дуурайллаа болгосон залуус энэ улсыг ирээдүйд удирдах нь.

Сая болсон НАМИЛЗАХ-ын цуглаан дээр нэгэн гишүүн бээр “Миний сонгогдсон дүүргийн Цагдаагийн газарт 100 ажлын байр эзэнгүй байна. Тэнд яагаад та нар ажиллахгүй байна” гэж хэлжээ. Тэдэнд цагдаагаар ажиллах нь их доошоо орсон хэрэг гэдгийг мань гишүүн тэрхэн зуурт мартсан бололтой. Гэтэл цагдаад ажиллах нь ардын хүүхдүүдийн хувьд насных нь мөрөөдөл, орж чадвал амьдралынх нь баталгаа шүү дээ.

Үнэндээ нам дагасан эдгээр залуус хэдүй их онгирч, сагсуурч, ажил голж, тансаглацгаана яг урвуу хамааралтайгаар ардын хүүхдүүд ажилгүй, орлогогүй, амьдрах аргагүй болж, тоо нь үржиж олширч байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм. Үүний баталгаа нь өнөөдөр Солонгос руу хар ажил хийх залуусын бүртгэл зарлангуут Монголын хэдэн мянган залуус хэрхэн алалцаж байгаагаас харж болно. Ардын хүүхдүүдэд байхгүй бүхэн НАМИЛЗАХ-ын залууст илүүдэж байдагт л энэ улсын эмгэнэл оршиж байна.

НАМЗХ-ы залуусын НАМИЛЗАХ нь ихэсвэл ямар эмгэнэлт хувь тавиланд хүрдгийг өнөөдрийн залуус нь мэдэж байх ёстой. “Хадгаламж” банкнаас эхлээд Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал хүртэл. Нэг хэсэг нь шоронд ордог, нөгөө хэсэг нь шороонд булагддаг. Энэ дундаас өөрсдийгөө зальжин авч гарч чадсанууд нь өнөөдөр Монголыг удирдаж байгаа юм. Тэд өөрсдийн явж ирсэн зам, хэрэглэж ирсэн технологи, хэрэгжүүлж гүйцэтгэдэг байгууллагаараа халаагаа бэлдэх нь тодорхой. НАМИЛЗДАГ-уудаас ирээдүйд ялтан ч төрнө, дарга ч төрнө, эрсдэл дүүрэн. Тэр дундаас дарга болохоосоо илүүтэй ялтан болох нь олон ч байж магадгүй. Гэрт нь дүүрэн МАН-ын дарга байсан, одоо ч байгаа аав ээж, эх эгч, өвөө эмээ нар дүүрэн айлын хүүхдүүд. Тэднээс ганцхан зүйлийг хүсье, та нар ардын хүүхдийн боломжийг 30 жил хулгайлж ирлээ, үүнийгээ цаашид битгий үргэлжлүүлээч ээ гэж. Төрийн байгууллагуудыг, төрийн өмчит компаниудын том жижиг дарга нарыг хар. Тэнд хэний хүүхдүүд дарга хийж, давхар стандарт тогтоож, ард түмнийг залхааж, төрийг сул дорой байлгаж, сорж мөлжиж байна вэ.

Энэ улс орныг там болгосон чинь одоо хангалттай шүү, МАН-ынхаан. Та нарын халааг авах залуус, том дарга нарын хүүхдүүд Найрамдалд намилзуулан найрлаж байгаа бол НАМИЛЗАХ боломжгүй ардын хүүхдүүд харь улсад ажил хийхээр алалцаж байна. Энэ улс оронд чинь хуулийн дагуу юм юу ч алга, том нь жижгийгээ барьж иддэг, дээрэлхдэг байгалийн хуулиар л амьдарч байна. Үүний тод жишээ наад НАМИЛЗАХ-ууд чинь шүү...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 47 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 34 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 51 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 4 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 20 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 33 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 15 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 16 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 18 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 19 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 21 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 22 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 24 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 26 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 31 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 34 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 35 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top