x

Э.Бат-Үүл: ПУТИН КОЛОНЧЛОЛОО СЭРГЭЭХ ҮҮ?

Путин Украин руу түрэмгийллээ. Энэ бол өөрийнх нь болон Орос улсын хувьд асар их эрдсдэлтэй алхам болсон. 

Украиныг ялдаг юмаа ч гэсэн олон улсын эсэргүүцэл, тэмцэл, хориг, дарамт сэлтээс болоод Путины авторитари дэглэм унах, улмаар Орос орон задрах аюултай. 

Ийм аюул байж болохыг Оросын болон барууны олон шинжээчид, улс төрийн хүрээнийхэн сануулж байсан. Путин ч тэр бүгдийг сонсож, өөрийнхөөрөө тунгаан бодсон байж таараа. 

Гэхдээ л Украин руу дайрлаа. Түүний энэ “тэнэглэл”-ийн цаад шалтгааныг генерал Ивашов “…Оросын өнөөгийн төр, засаг авилгад бүрэн автсан системийн хямарлаас улсаа гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байгаа. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр засгийг түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожиж дайн хийхээс өөр аргагүй болсон байна” хэмээн маш тодорхой хэлжээ. 

Үнэхээр, Навальнийн харуулсан олон контентууд, тэр дотроо “Путины харш” нэртэй баримтат сурвалжлага Оросын ард түмэнд Путин тэргүүтэй олигархуудын шившигт байдлыг илчилсэн. Навальнийг шоронд хийхийг эсэргүүцсэн олон арван мянган Оросын залуучууд “Путин вор (хулгайч)” хэмээн цуурайтуулан гудамжинд гарч жагссан билээ. 

Эл хэрэг явдлаас хойш Путины нэр хүнд огцом унасаар, өнөөдөр бүр шалдаа буусан. Түүний нэр хүнд дээр тогтож байсан авторитари дэглэм сүйрэх нь цаг хугацааны л асуудал болсон юм. 

Гэхдээ, генерал Ивашовын хэлсэнчлэн, Путин өөрийн дэглэмээ “…түр ч гэсэн оршин байлгахын тулд…” Украин руу дайрсан гэж би хувьдаа бодохгүй байна. Путины хувьд Украин ч гол зорилго биш. Тэр, энэ дайныг ашиглан, төрийн “далд ухамсарт” байдаг дарангуйлах араншинг сэргээж ажилд оруулах гэж байна. 

Үүнийг ажиллуулснаар, нэгэнт явуургүй болсон авторитаризмаас тоталитаризм руу шилжиж, бүр ч хатуу дарангуйлал дор Орос орныг оруулан захирах гэж байна. Путин болон түүний засаглалыг шүүмжилсэн хүнийг 15 жилээр шоронд хорих хуулийг Думээр хэлэлцэж байна шүү дээ. Дайныг ашиглан хатуу чанга дарангуйлал тогтоох нь Хойд Солонгосын удирдагч, өвөө, хүү, ач Кимүүдийн туршлага бөлгөө.

Тоталитари хэлбэрийн дарангуйлалууд дотроос хамгийн төгс хэлбэр нь социализм юм. Социализмаас илүү гарах дарангуйллын тогтолцоо өнөө хир нь олдоогүй буй. Тийм ч учраас, Сталин, Мао, Тито, Хо Ши Мин зэрэг дарангуйлагчид шүтээн Марксынхаа онолоос тас зөрөн, хоцрогдсон хөдөө аж ахуйн оронд социализм байгуулах нэрээр тоталитари дэглэм тогтоосон юм. 

Яахаараа, социализм нь фашизм, нацизм зэрэг ураг төрөл нэгтэй дарангуйллын бусад хэлбэрүүдээсээ амь бөхтэй байдаг бэ?

Фашизм, нацизм нь явцууд үндсэрхэг үзэл дээр түшиглэдэг. Иймээсээ болоод бусад үндэстэн улсуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулан, гучаад жил оршин тогтноод устсан. 

Харин социализм нь пролетарийн диктатур хэмээх хүчилхийллийн төрөөр нийгмийг бяцалж, амиа л бодох “атом” болж жижигэрсэн хувь хүнийг дарангуйлагчийн “саварт” тушаадаг Матриц юм. Энэ Матриц нь нийгмийн гишүүдийг чинээлэг, ядуу гэж ялгахгүй тэгшитгэх, пролетарийн барьцах улс төр бүхий шашинлаг үзэл санаан дээр суурилдаг учраас маш их амь бөхтэй. 

Социализм нь хөдөө аж ахуйн орон Орос, Монгол хоёрт 70 гаруй жил тогтносон. Хойд Солонгост гурван үеийн Кимийг дамжин одоо болтол байсаар. Ийм амь бөхтэй тоталитари дэглэмийг Муссолини, Гитлер хоёр мөрөөдөөд бараагүй юм. 

Социалист Матриц ямар хүчтэй, үр дүнтэйгээр иргэнийхээ оюун ухааныг эзэмдэн дарангуйлдаг тогтолцоо болохыг миний үеийнхэн биеэрээ үзсэн. Эдийн засаг нь дампуурсан тулдаа бидний үеийхэн эрх чөлөөгөө олж авсан. Матрицаасаа чөлөөлөгдөн, барууны чөлөөт нийгмийн бодит байдлыг олж хараад соёлын цочролд бид орцгоож билээ. 

Путин бас социалист матрицын хүчийг биеэр үзсэн, түүний төлөө хүчин зүтгэж асан тагнуулч. 

Тийм болохоор мань эр өөрийн дарангуйллыг илүү найдвартай, хүчирхэг болгохын тулд Орос орондоо социализмыг сэргээхээр шийдэв бололтой. Тэгэж чадвал үхэн үхтлээ санаа зоволтгүй амьдарна, Сталин шиг. 

Путины энэ дотор санаа Оросын Коммунист Намыг уруу татан, Украины түрэмгийллийн хамтрагчаа болгосон байдлаас харагдаж байна. Одоо Путин, Оросын Коммунист Нам хоёрт буцах зам үгүй. 

Социалист Матрицыг сэргээх Путины ажил “ногоон гэрэл”-ээр явахгүй нь ойлгомжтой. Дотооддоо маш их эсэргүүцэлтэй тулгарна, Кадыров Чечений халифатаа де юре тусгаарлах магадлалтай, Казахстан тэргүүтэй станы орнууд “зугатаж” Туркийг бараадана гэх мэт хүндрэлүүд гарч таарна. Энэ олон цохилтуудыг Путин давж, цаана нь гарах хэрэгтэй. Сталин давсан юм. Путин магадгүй!

Путины хувьд Монгол улс маш чухал ач холбогдолтой. 80 орчим сая толгой малтай, өргөн уудам нутагтай манай улс, хоригт орсон Оросын хүнсний арвин нөөц болно. Бас, алсдаа Хятадтай сөргөлдөх тул энэ улсын араас шаасан өргөн төмөр замтай Монголын цэрэг стратегийн байршил тун чухал. Тэгэхээр мань эр, Монголд социализмыг сэргээхийг хүснэ. 

Путинчүүдийн Монгол дахь “үл үзэгдэх” гарууд хэдийнээ идэвхитэй ажиллаад эхэлсэн. Одоо бүр эрээ цэрээгээ алдан ил гарч тэмцэлд зах зухаасаа оролцож буй нь Украины дайны эхний өдрүүдэд харагдлаа. 

Украиныг дэмжсэн манай залуусын тэмцэл, иргэдийн зүгээс явуулж буй акцуудыг дайсагнан дайрч байна. Үүнийг нь цагдаагийн удирдлага өөгшүүлэх маягтай. Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Оросын талын мэдээ, мэдээллээр Монголчуудын тархийг угаах гэж оролдож байна. 

Уг нь манай улс гадны “үл үзэгдэх” гаруудад дээрэлхүүлээд байхааргүй Ардчилсан улс. Харамсалтай нь Оросын төрийн эрчүүдээс хэзээний “чацга алдтлаа айдаг” МАН-ын байж байгаа царай нь энэ. 

Ингээд бодоход Путин Монголд социализмыг сэргээчих хүч нөлөө ихтэй юм шиг! 

Харин, одоогийн Монголчууд Путины социализмыг хүлээж авах нь маш их эргэлзээтэй. Монголд социализмд талтай хүмүүс цөөнгүй хэдий ч яг цагаа тулахад Оросын Колончилолд эргэж орохыг хүсэхгүй. Орос Монголыг социалист орон болгох замаар колончилж байсныг өдгөө манайхан бүгд мэднэ. Бас л яггүй дотуур тамиртай улс шүү! 

Магадгүй, хүргэнээ хятадаар ярьсных нь төлөө алдаг хийтэй, хятадын эсрэг үзэлт удирдагчтай үндсэрхэг хөдөлгөөнүүдийг санхүүжүүлэн турхирах, өөрийн “үл үзэгдэх гар”-уудаа ил цагаан суртлын давшилтанд оруулах, эрх баригч МАН-ыг айлгах, эдийн засгийн хавчлага явуулах зэргээр Путин жижиг буурай Монголыг дийлж социализмаа тулгана гэсэн тооцоотой байх вий. Хоосонгүй тооцоо авч, Монголыг Орос дахин колончлохыг Хятад зүгээр хараад суухгүй. 

Монгол дахь Хятадын эсрэг үзэлт элдэв хөдөлгөөнүүдийн цаана Оросын эрчүүд бий хэмээн урд хөрш харддаг. Санхүүжүүлдэг байж болзошгүй гэсэн цуу манайхан дунд ч элбэг. 

Ямар ч атугай, Путин, Монголд социализмыг сэргээхээр явууллага хийвэл, дахин Монголыг Оросын колони улсаа болгох зорилготой халхавч ажиллагаа мөнийг Хятад андахгүй мэднэ. Ардчиллын үед л Монгол, Хятадын харилцаа сайн хөршийн хэмжээнд хүрсэн юм. 

Тийм болохоор Хятад улс, алдсдаа Хойд Солонгос шиг хатуу тоталитари дэглэмтэй болох аврага том Матриц ар нуруу руу “Монгол” гэсэн чинжаал тулгасан байхыг огт тэвчихгүй. Орост маш чанга хориг тавина. Тэгвэл Путины социализм байгуулж, эрх мэдлээ хадгалах төлөвлөгөө нь нурах нь тодорхой!

Жич: Путин, 5-р сарын 9-нд Орос оронд социализмаа сэргээх бодлогоо зарлах болов уу!

Э.Бат-Үүл /2022.03.07/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 39 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 27 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 43 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 56 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 12 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 25 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 7 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 8 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 9 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 10 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 11 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 13 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 14 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 16 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 17 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 18 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 23 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 26 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 27 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top