Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2 хэм дулаан байна.
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-р сарын 01-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 6-11 метр, 30-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 4-р сарын 01-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар дулаарна.