x

Хөгжлийн банк ТӨХ-той нийлж хувийн өмчийг дээрэмдэв

Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд бид нийтээрээ л “Хөгжлийн банкинд хулгай нүүрлэжээ” хэмээн пүү, паа болцгоосон. Хулгайлсан нөхдөд хариуцлага тооцож амжаагүй байтал бүр давраад дээрэмчмийн үүр уурхай болжээ.

Өнгөрөгч пүрэв гаригт хуучнаар ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авсан тухай шийдвэрээ танилцуулав. Маргааш нь эдийн засагч, инженер мэргэжилтэй Л.Наранбаатар /1072 хувьцаа хөдөлгөөний зохицуулагч/ гэх залууг захирлаар нь тавьсан тухай мэдээлжээ.

Асуудлыг гол нь төрийн өмчид очсон тус компанийг хэн удирдахад бус, харин ямар замаар төрд авсан бэ гэдэгт учир байна.

Уг нь бол асуудал анх тус компанийн Хөгжлийн банкинд тавьсан өр төлбөрөөс эхэлсэн. Сая оны эхний нэгдүгээр сард Хөгжлийн банкны найдваргүй зээлийн асуудал сөхөгдөхөд Хөтөлийн “Цемент шохой” ХК-тай холбоотой 62 сая ам долларын төлөгдөөгүй өр гарч ирэв. 2012 аравдугаар сард Хөгжлийн банкнаас авсан зээл төлөгдөлгүй 10 шахуу жил болжээ.

Хэвлэлийнхэн болон Хөгжлийн банкны нөхөд энэ өрийн араас хөөж явсаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” хочит Т.Эрдэнэбилэг гэдэг хүн дээр буулгасан байдаг юм. Ерөөсөө энэ өрийн цаад эзэн нь ХХБ буюу Т.Эрдэнэбилэг юм байна. Цаасан дээрх эзэн хэнд хамаатай.. гээд. (Олон нийтэд үзүүлсэн өрийн жагсаалтад “Хамаарал бүхий этгээд” гэсэн хэсэгт “ХХБ” гээд биччихсэн байгаа) Шадар сайд С.Амарсайхан бүр "Хөтөлийнхөн Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө "Эрдэнэт"-ийн төлбөрийг хийсэн" гэж хүртэл мэдэгдэж байв. "Хөтөл"-ийг төрд авахын өмнө энэ битгий хэл гүтгэлэг явсан.

Тэгсэн чинь ХХБ авсан гээд байсан “Цемент шохой” компани маань өөрөө ХХБ-индаа өртэй болж таарав. Энэ өрөө Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ төлсөн юм байна. 

Тодруулбал, 2010 онд УИХ, Засгийн газраас (тухайн үед МАН эрх барьж байсан) 1983 онд тухайн үеийн ЗХУ-ын зураг төслөөр, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн хуурай аргаар жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болгон өргөтгөх шийдвэр гарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг урьсан байна. 2011 оны нэгдүгээр сард сонгон шалгаруулалт болж, үндэсний хөрөнгө оруулагч “Бэйсмент” ХХК-ийг шалгаруулжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, төслийг хэрэгжүүлэхийн тулд “Бэйсмент” компани Улаанбаатар, ХХБ-наас нийт 39,5 сая долларын зээл авсан, өргөтгөлийн ажил 2014 онд дуусч, үйлдвэр ажиглалтад орсон. Үүнээс хойш жилийн дараа буюу 2015 оны аравдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьчилсан байна.  

Ингэхдээ, тухайн үеийн ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус компанийг өртэй нь хамт зарсан байна. Компанийг төрийн өмчид байхад үүссэн 28,5 тэрбум /28,566,747,900/ төгрөгийн богино хугацаат өр төлбөр, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, нийт 39,7 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр нийт 11,9 тэрбумаар үнэлэгдэж байсан 119 сая ширхэг төрийн мэдлийн хувьцааг 1,4 тэрбум төгрөгөөр иргэн М.Бөх-Очирын “Бэйзмент” ХХК-д худалдсан байна.

Төлбөрийн урьдчилгаа буюу дэнчингийн /нийт үнийн 20 хувь/ 277 сая 221 мянга 280 төгрөгийг Төрийн өмчийн хорооны ....9006 тоот дансанд шилжүүлснээр тус компани 100 хувь М.Бөх-Очир гэдэг хүний өмч болов. Төлбөрийн үлдэгдлийг жил хагасын хугацаанд хэсэгчлэн төлж, 2017 оны гуравдугаар сарын 17-нд барагдуулсан байна.

Тэгэхээр ТӨБЗГ-ын даргын өнөөдөр яриад байгаа “Жилийн 54 тэрбумын борлуулалтын орлоготой компанийг 1,4 тэрбумаар авчихаад Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй” гэдэг нь хуудуутай мэдээлэл болж таарах нь.

Нэгдүгээрт борлуулалтын орлого гэдэг бол цэвэр ашиг биш. Борлуулалтын орлогоос ажилчдын цалин /745 ажилчинтай/, НДШ-ийг төлж, үйлдвэрлэлийн зардал, түүхий эдийн үнэ гэх мэтийг хассаны дараа цэвэр ашгийг тооцдог.

Хоёрдугаарт, хувьцааны үнэд төлсөн 1,4 тэрбумын төгрөг дээр шилжиж ирсэн компанийн өмнөх өр, төлбөрийг нэмж тооцож байж хувьчилж авсан нийт үнэ гарна.

Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө өөр банкны өрийг төлөхөд ашигласан гэж буруутгадаг. Гэтэл тэр нь 2011 онд үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэхэд зориулж хоёр банкнаас авсан 35 сая ам.долларын зээлийн өрийг хүүгийн хамт төлсөн, тэр мөнгийг нь Хөгжлийн банк өөрөө шилжүүлсэн болж таарав.

Товчхон хэлбэл, Хөтөлийн “Цемент шохой” компанийг төрд буцааж авсан ганц шалтаг буюу шалтгаан нь Хөгжлийн банкинд тавьсан өр байжээ гэсэн үг. Тэгэхээр банкны өр барагдуулах үүргийг төр хүлээдэг үү? Үгүй. Эсвэл өрийг барагдуулах асуудал нь өмчийг хувьчилсантай холбоотой юу? Бас л үгүй.

Яг өнөөдрийн нөхцөлд хөгжлийн банкны хийх ёстой зүйл бол төлөгдөөгүй өр, төлбөрөө шүүхээр нэхэмжлээд, төлж чадахгүй тохиолдолд компанийг дуудлага худалдаанд оруулаад хохирлоо барагдуулах ёстой. Банкны хохирлыг барагдуулахад зарцуулснаас бусад нь хөрөнгө өмчийн эзэнд очих ёстой.

Ийм ажлаа хийх, банкийг хохиролгүй болгохын оронд төрийн төлөөлөгчтэй тохой нийлүүлээд “хувийн өмчийг хураа” гэж суугаа Хөгжлийн банкны удирдлагыг дээрмийн бүлэг, мафи гэж нэрлэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь хувийн ч бай, төрийн ч бай банк хүний өмчид шүүхийн шийдвэргүйгээр халдах эрх байхгүй. Тэгээд ч Хөгжлийн банкны мөнгө төрийн буюу төсвийн хөрөнгө биш гэдгийг ойлгох ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 44 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 32 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 48 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 1 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 17 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 12 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 13 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 14 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 15 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 16 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 18 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 19 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 21 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 23 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 29 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 31 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 32 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top