x

Хотят ли русские... спецоперации?

-Хотят ли русские войны?

-Нет, нет. Только Спецоперации !

-фельетон-

Оросын ерөнхийлөгч Владимир Ленин гэнэ ээ, хадуурчлаа, изивнийтээ. Владимир Путин дарга зарим нэрийг цээрлэх шийд гаргажээ. Ерөнхийлөгч хүн үгийг өөрчлөх байтугаа алга болгох эрхтэй. 

  Би Оросын төрөөс айдаг. Ардтүмнээс нь биш шүү. Зөвлөлт засгийн үед мэдээ орсон, ухаан орсон, боловсрол эзэмшсэн учраас Зөвлөлт засгаас айж мэдээ орсон, айж ухаан орсон, айж боловсорсон. Айдас минь Пу даргыг магт гээд байна. Манай төвийн телевизүүд ч даргын үүргийг сайн биелүүлж байгаа нь урам зориг өглөө.

   Ингээд ямар ч байсан Путин ерөнхийлөгчийнх нь үгийг дагаж байхаар шийдлээ. 

     Владимир Ильич гэнээ, бас л андуурчлаа.Владимир Владмирович гуай “Дайн” гэдэг үгийг хэрэглэхийг хориглож, оронд нь “тусгай ажиллагаа” хэмээхийг тушаажээ. Мөн, гадагшаа хийж буй аливаа дайны ажиллагаа нь “нацистуудаас чөлөөлөх явдал” байдгийг ч дурайтал зааж өгөв. Нацист, неонацистаас чөлөөлөхын утга бол “Геноцид үйлдэхээс сэргийлэх” явдал болохыг хэлж өглөө. Монголчуудад ч иймэрхүү, нэр цээрлэх ёсон бас байна. Ухаандаа, Чонын нэрийг цээрлэж “хээрийн амьтан” гэдэг дээ. Тэгж цээрлэхийн хэрээр чоно тайвширч, хоттой хонь руу дайрах нь багасдаг гэж хөгшчүүл хэлдэг. Воо, Путин дарга дайны аюулыг холуур байлгах гэж л нэрийг нь цээрлэсэн байх нь. 

      Ингэхэд, монголчууд хайртай дотно хүнийхээ нэрийг бас цээрлэн аавынхаа амьдайг “хэцүү нэрт” гэхчлэн дууддаг билүү, үгүй бил үү? Орхие, яршиг. Энийг алгасахгүй бол Путин дарга өөрөө онцгүй болчих гээд байна.

    Одоо ойлгохноо, Гитлер чинь өөрөө нацист боловч өөр газарт нацист байхыг үзэж чаддаггүй хүн байсан байх гээд байна. Тэгээд хөрш орнуудынхаа нацистыг дарах зорилготой цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээр “Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаа” эхэлсэн түүхтэй аж. 

   Давын өмнө, манай цэргийнхэн “Халх голын тусгай ажиллагааны ой” , “1939 онд болсон Халхын голд болсон Зөвлөлт-Японы тусгай ажиллагаа” гэж бичиж, тэмдэглэхгүй бол болохгүй боллоо. 

   Удахгүй бид, тавдугаар сарын 9-нд “Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаа” дууссны баярыг тэмдэглэнэ.

   Пу дарга, нэг улс нөгөөдөө цэргийн хүчээр халдан түрэмгийлсэн явдлын зорилгыг “Нацистуудаас чөлөөлөх” хэмээн томъёолох болсон тул “1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн ?? 

  Ингээд бодохоор, Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаанаас “Хүний нацистуудыг цэвэрлэх маш хэцүү, их төлөв өөрийнхөө нацистуудыг цэвэрлүүлээд дуусдаг юм байна” гэсэн сургамж үлдсэн ч байх шиг.

  Манай цэргийн түүхэнд “1939 онд япончууд Халх голоор БНМАУ-ыг нацистуудаас цэвэрлэх” гээд бүтэлгүйтэж, өөрсдийгөө нацистуудыг цэвэрлүүлсэн” гэж орох гээд байна. Ингээд бодохоор дайсны талын Япон ч яахав, нацистуудаас чөлөөлөгдчихөж, харин манай тал... гээд бодох гэхээр айчлаа, вайна. 

    Урагшлуулаад харахад, 1919 онд Гамин цэргүүд Хүрээний нацистуудаас Монголыг чөлөөлөхөөр цэргийн тусгай ажиллагаа явуулжээ. Зорилго нь Богдын хүрээнд геноцид гарахаас сэргийлэх байж гэмээр. Гэтэл Гамин нь өөрөө дотроо нацистуудтай байж таараад, Барон Унгерн тэднээс нь цэвэрлээд хаясан байх юм.

   Ингээд нацистуудаасаа салсан Гамингууд хүрээнээс зугтаан Хиагт орсон бололтой. Гэвч Ардын журамт цэргийн жанжин Сүхбаатар нацистуудыг нэг нүдээрээ ч үздэггүй хүн байсан тул тэднийг илүү сайн цэвэрлэж туслахаар шийдсэн ч юм шиг. Ингээд Ардын журамт цэвэрлэгчид.. гэнэ ээ, цэргийнхэн 1921 оны 3 сарын 18-нд Хиагтад байсан 10,000 гаминг нацистуудаас нь чөлөөлж өгөхөөр довтолсон болж таарч байна. Ингээд бид “Хятадын гамин цэргийг нацистуудаас нь чөлөөлсөн” тэр өдрийг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн ч юм шиг. 

   Энэ үеэр Монголд байсан Цагаантны дунд нацистууд байсаар байгааг мэдсэн Улаан армийн дайчид Монголд орж ирэв. Улаан цэргүүд Барон Унгерний цэргүүдийг нацистуудын хийж болзошгүй геноцидоос аварсан бөгөөд 1988 оныг хүртэл эндээ байрлан нацистуудыг даржээ. Дуусдаггүй наци нар, айн? 

Хорвоо дэлхий чинь бие биенийгээ нацистуудыг цэвэрлэх гэсэн том гүрнүүдийн “тусгай ажиллагаа”-нуудын хөлд үрэгдэнгээ алдаж ирсэн юм биш үү?

   Манай оронд, 1932 онд баруун аймгийн лам нар Ардын засагт шургалсан фашистуудаас чөлөөлөхийн тулд “эсэргүү тусгай ажиллагаа” хийжээ. Гэвч Ардын намынхан илүү сайн ажиллаж, лам нарыг өөрсдийг нь нацистуудаас чөлөөлсөн байна гэж үзэхээр байна. Хэрвээ лам нар эсэргүү тусгай ажиллагаа эхлүүлээгүй бол Ардын намынхан геноцидээр сүйрэх, түүнчлэн Ардын засаг маань Лам нарын бослогыг дараагүй бол тэд нацист- хуврагуудынхаа гарт үрэгдэх байсан шиг байна. Лам нарын бослого биш эсэргүү тусгай ажиллагаа л даа.

 Улмаар,1940-өөд ооны сүүлээр, манай орны баруун хязгаарт Хятадын гоминдааныхан болон хасгийн дээрэмчид олон удаа “хилийн тусгай ажиллагаа” явуулжээ. Тэдний “манай нацистуудыг дарах эзэрхэг түрэмгий төлөвлөгөө нь балран унасан төдийгүй, өөрсдийгөө нацистуудыг цэвэрлүүлээд буцсан” гэж томъёолж болмоор. 

  Ер нь бол харийн түрэмгийлэгчид манай эх орны дархан хил хязгаарыг зөрчин, биднийг нацистуудаас чөлөөлөх тусгай ажиллагааг олонтаа явуулсан боловч баатарлаг хилчдэд хоншоороо тас цохиулан буцаж “Май чи, та нар шиг юм нь биднийг нацистуудаас чөлөөлдөггүй юм” гэсэн хариу авсан гэхээр байна. Уучлаарай, энэ логикоор бол манай хилчин дайчид “Монголыг нацистуудаас чөлөөлөхөөс хамгаалсан” болчих гээд, яах уу? Путин тэгсэн юм чинь тэгж л байг уу ?? Тийм болоод л манай нацистууд эрх дураараа жагсаж, цагдаа хүчнийхний хамгаалалтад чөлөөтэй хэргээ хийж, алах талахаараа айлгадаг байх гээд байна. 

   Одоо, Манай хэвлэлийн газрууд, “дайн” гэдэг үг орсон ном зохиолын нэрийг “Тусгай ажиллагаа” болгон засах цаг ирж. Давын өмнө тэр Толстой нөхрийн бичсэн “Дайн ба энх” гэдгийг “Тусгай ажиллагаа ба Энх” болгон засч хэвлүүлэх хэрэгтэй болсон байна. Соёлт баруунд бол тэр товарищийн номыг аль хэзээний “ Leo Tolstoi. Special military operation and Peace” гээд нэрийг нь сольсон байна. Худлаа гэвэл, зургийг нь хар!

(Зургийг нийгмийн сүлжээнээс зээлэв)

Аа, тийм та нөхөд Путин даргыг дэмжиж байгаа юм чинь, орос дуу дуулж л таараа. Тэр дотор “Оросууд дайныг хүслээ гэж үү” дуу орж л таараа. Дайн гэдэг үгийг хэрэглэхээ больсон тул

Хотят ли русские... “спецоперации”... гэхээ мартаж, “Зөвлөлтийн мэргэжилтний сэтгэлд юм хийв” гээч болгочихов, хаширсан хүний үг шүү !!!

                                        Б.Цэнддоо 21.03.2022

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 25 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 13 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 30 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 42 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 2 цаг 59 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 12 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 54 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 3 цаг 55 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 3 цаг 56 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 3 цаг 56 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 3 цаг 57 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 3 цаг 59 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 0 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 2 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 3 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 4 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 10 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 12 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 13 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top