x

Ямаа гэхээр тэмээ ярьдгаа боль, Цогзолмаа сайд аа!

Өнөөдрөөс эхлэн багш нар орон даяар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ. Гэхдээ энэ нь бүх багш нар гэсэн үг биш юм. Харин нийслэлийн таван дүргийн багш нарын хичээлийн эхний өдөр эхлүүлсэн ажил хаялтад бусад багш нар нэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 45 сургууль ажил хаялтад нэгдсэн, 33 цэцэрлэгийн багш нар нэгдэхээ мэдэгдсэн гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Батзориг мэдээлжээ.

Дүүрэг байтугай, сургууль дотроо хоёр хуваагдчихаад байгаа ажил хаялтын үр дүн хэзээ гарч, сургуулиуд хэзээ хичээлээ эхлүүлэх нь тодорхойгүй. Ажил хаялтад оролцоогүй багш нарын хувьд авдаг цалин нь хатгасандаа бус, харин өнөөдрийг хүртэл авч байсан өчүүхэн бага цалингаа алдах вий, ажилгүй болох вий гэж айсандаа тэр. “Ажилгүй болгоно шүү, ажилд орж чадаагүй багш нар ард чинь зөндөө байна” гээд салбарын сайд нь заналхийлээд эхэлчихсэн шүү дээ.  Уг нь энэ бүх хямрал зөрчилдөөнийг зохицуулах, Үйлдвэрчний эвлэлийн шаардлага, Засгийн газрын шийдвэр хоёрын дунд гүйх ёстой Боловсролын сайдтан олон нийтийн сүлжээгээр багш нараа намнаад завгүй.

Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тараасан мэдээллүүдээс үзвэл “Цогзолмаа сайд чанаргүй хувийн их, дээд сургуулиудтай сайн тэмцэж байгаа учраас түүнийг нь эсэргүүцсэн, их, дээд сургуулийг ивээлдээ авсан нөхдүүд багш нарыг хатгаж ажил хаяууллаа” гэх. Эсвэл “Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд биш, салбарынхаа сайдыг огцруулахын тулд ажил хаяжээ. Хүний нялх хүүхдээр улс төр хийхээ болиоч ээ” гэнэ. Ингэхэд багшийн цалин нэмэгдэхэд Боловсролын сайдын сандал суудал ямар хамаа байна аа. Хэмжээ хязгаараа алдсан хувийн сургуулиудтайгаа тэмцэх бол тэмцэнэ л бил. Төсвийн цалинтай хэдэн муу багш нартайгаа тэмцээд яахнав дээ.Тэмээ гэхээр ямаа ярьдгаа ядаж больчих хэрэгтэй юм даа, Цогзолмаа сайд аа!

Харин нөгөө тал арай үндэстэй, бодитой юм ярьж байна аа. Тухайлбал, өнгөрсөн хавар эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсахад Засгийн газар “Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон” гэж мэдэгдсэн. Дараа нь ОУВС-гийнхантай ярилцаад 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр боллоо гэсэн.

Гэтэл Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, салбаруудын цалинг ялгавартайгаар нэмэх болсон байна. Төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан. Үүнийг нь Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж ажил хаялтыг зохион байгуулж байна гэв. 

Ажил хаяхын өмнө МҮЭХ-ны зүгээс “Инфляцын түвшин 40 гаруй хувиар нэмэгдээд байхад 8-12,3 хувиар цалин нэмэх шийдвэрийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Бидний зүгээс нэг минут ч алдалгүй зөвшилцөлд хүрэхэд бэлэн байна” гэдгээ Засгийн газарт мэдэгдсэн байна. Харин Засгийн газар нүдээ аниад өнгөрөөсөн, чигээрээ зүтгэсэн. Бодит байдал гэвэл энэ.

Гэтэл багш нарынхаа талд зогсох ёстой Боловсролын сайд нь багш нарынхаа дайсан болчихсон сөрөг пиар хийгээд, “тэмээ гэхээр ямаа” яриад сууж байдаг. Ингэхэд багшийн цалин Боловсролын сайдад хамаагүй юм бол Боловсролын сайдад өөр юу хамаатай байх вэ? Хүүхдэд боловсрол олгох нь багшийн үүрэг юм бол түүнд нь тохирсон цалин хөлсийг олгох нь төрийн үүрэг. Зөвхөн нэг тал нь үүрэг хүлээгээд нөгөө тал нь үүрэг хүлээдэггүй байж болох уу? Багшийн цалинг нэмэхээс мөнгөө харамлаж буй төр тэднээс өндөр боловсрол, ёс суртахуун нэхэх эрхтэй юу?

Эцэст нь сануулахад сургууль, боловсролоос мөнгөө харамлавал дараа нь шорон барихад мөнгөө үрэх хэрэг гарна гэж үг бий. Ардчиллын жилүүд дэх Монголын хамгийн шилдэг улстөрчөөр тодорсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан тавьсан илтгэлдээ “Монгол улс шорон барихаас мөнгөө харамлахгүй болсон” талаар бахархалтайгаар ярьсан байна лээ. Харин Боловсролын сайд ажлаа яаж хийгээд байна аа?

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ...

Багшгүй Боловсролын сайдаар юу хийнэ

Боловсрол ба үнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • d (202.126.89.170)
    bagsh nariigaa demjij bna shvv zaawalchgui tsalingaa nemvvlj baijil bolino shvv amjilt
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • багш дүү нартай хүн (203.91.116.184)
    Багш-н хэлдэгтэй санал нэг. Багш нарын цалин нэмэх зөв. цозмаа сайдыг огцруулах бол зорилго биш. Гантөмөр ч муухай юм хийсэн их мөнгө гадна ОУын бгууллагас аваад сургуулийн хүүхдүүдэд туршилтаар вакцин тарьж л бсн сайд. ЦАЛИН бол улстөржөөд явчлаа л гэж харж бн Тэрнээс багш нарыг би үргэлж хайрлаж хүндэтгэдэг нөхцөл бдлыг нь амьдралыг нь мэднэ
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Багш (202.9.43.235)
    Ганц боловсролын сайдаас болоод ажил хаяж байгаа юм бишээ, цаана нь цогзолмаагаас vл хамаарах олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь цалингаа нэмчих гэсэн багш эмч нарын нийтлэг гэнэхэн горьдлого дээр дереелсен хэдэн олигархуудын хоорондын тэмцэл юмаа. Эд нарын улс тер эдийн засгийн ашиг хонжоо хайж дараагийн нvvдлээ хийж байгаа ээлжит шоу болохоос биш бидний цалин орлогыг нэмье гэсэн ечvvхэн ч бодол байхгvй . Монголчуудаа сайн тунгаан боддоо!!
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 31 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 19 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 3 цаг 21 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 цаг 26 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 3 цаг 28 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 3 цаг 30 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 цаг 31 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 цаг 33 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 36 мин Бирд 3 цаг 40 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 3 цаг 41 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 49 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 56 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 57 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 1 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 4 цаг 4 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 9 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 12 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 16 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 20 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top