x

Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг монголчуудаа ойлгож хайрла!

Монголчууд итгэл үнэмшил мэдлэг гэхээсээ сэтгэл хөдлөл, гомдол гуниг, өс хонзонгоо гадагшлуулдаг араншинтай. Тэр нь нүүдэлчин өв соёл, нүүдэлчний зан чанараас улбаатай. Сэтгэл хөдлөл нь туйлшрал болж шат ахидаг нь ч үүнийг илтгэнэ. 

Харин яг одоо сошиал, зурагтад ил тод харагдаж буй Оросын төлөө, эсвэл Украины төлөө ярилцлага, пост, бичвэрүүд хөвөрч өгч байна. Цаад эздэд нь (нэр хэн бэ гэдэг нь чухал биш) анализ хийхийг хичээе. Украины төлөө нь олонхи учраас дэлхий дахинтай дуу хоолойгоо нийлүүлснийг нь буруутгах боломж алга. Харин нөгөө талд нь туйлширч байгаа, эсвэл гадаад бодлого руу ус цацдаг нөхдийг тольдъё.

Туйлшрагчид бараг бүгд сэхээтнүүд (дээд боловсролтой) байгаа нь сонин биш. Харин яагаад олуулаа байгаа нь сонин. Улс төрд орох гэж, УИХ-д суух гэж хамаг насаа, хамаг хүсэл мөрөөдөл, мөнгөө зориулаад хоосон хоцорчихсон хүмүүсийн бүхэл бүтэн арми байна. Эд бол жинхэнээсээ улс төрийн хонзогчид бөгөөд үүрдийн гомдогсод. Эдний авирлах, хэлэх ярих нь эх орноо сөнөөх, ялагдуулах, дэлхийн олонхийн дуу хоолойг сөрөх, ерөөсөө ертөнц сөнөсөн ч хамаагүй болсон мэт дүр төрхтэй. Яг одоо Орос-Украины мөргөлдөөнд маш ихээр цэц булаалдан уур хилэнгээ Украин ба Өрнөд рүү  гаргах аж. Ёстой ганц олдсоных гэсэн шиг тургиж байна. Хөөрхийс, ийм хүмүүс олон байна, ойлгохыг хичээгээрэй! 

Туйлшрагч сэхээтнүүдийн дотор дутуугийн зовлон эдлэгсэд, түүнээсээ болж төр-засагтаа гомдогсод олон байна. Өөрөө, эсвэл үр хүүхэд нь хэрэгт холбогдоод ял авчихсан, өршөөлийн хуульд хамрагдчихсан, эсвэл шагнал урамшлаас хоцорчихсон, гавьяат зүүдлээд олддоггүй, өөрөө хөөцөлдөөд нэмэргүй болчихсон хүмүүс уур хилэнгээ сошиалд, эсвэл хурал цуглаан, хэвлэлийн бага хурал дээр гаргахаас яахав. Хөөрхийс, ойлгоорой тэднийг! 

Төр-засгийн өндөр албанд байхдаа газрын наймааны хэрэгт ороод, тэр хэрэг нь хаагддаггүй, гэхдээ овоо хэдэн сая дойлуур олчихсон нөхөр дутуугийн зовлон эдлээд явж байгаа гэлцэх  юм. Дипломат албанд байхдаа хар бор тамхины наймаанд нэр холбогдоод ял зэм сонссон, ГХЯ-наасаа хөөгдөж байсан, эсвэл архи дарсны асуудлаар шийтгэл амсаж явсан, эсвэл Дипломат албанаасаа юу ч хожиж салаагүй учраас гадаад бодлого руугаа дайрч давшилдаг нөхөд байх юм гэнэ. Хэнийг нь би тодруулах гэсэнгүй, чих дэлсээд өнгөрлөө. Мөнгөний асуудалд ороод өршөөлийн хуульд хамрагдаад цагаадчихлаа гэсэн нэг нөхөр Дипломат албаны 110 жилийн ойгоор дипломат дээд цолоо ахиулчих санаатай ГХЯ-аар хөөцөлдөөд урамгүй буцсан, тэгээд гадаад бодлого руугаа айхтар дайрагч болчихсон тухай албаны хүнээс сонсоод би гайхаад өнгөрөв. Олон сайхан нөхдөөсөө хэн нэгнийг хардахыг би хүссэнгүй, хэн юм бүү мэд?

Би тэр энэ гэж нэрлэж огтоос чадахгүй ба хардах сэтгэл надад төрөхгүй. Гэхдээ чих дэлссэн, шар хэвлэлд бичигдсэн нөхөд одоо Оросын талд зогсогчид болж хувираад Украин ба Украины ард түмнийг сүрхий харааж цоллоод, мэнчийтэл уурлаад амьтны элэг доог болоод явж байх юм. Энэ бол хөөрхий тэдний итгэл үнэмшил нь биш л дээ. Тэгж ярихгүй бол болохгүй болчихсон олон шалтгаантай болоод л тэр биз. Хөөрхий, тэднийг ойлго!

Дутуугийн зовлон гэдгийг дээр зах зухаас нь дурдлаа. Дутуугийн зовлонгийн хамгийн хөөрхийлөлтэй хэсэг нь эрлийз хурлийз хэмээн ад үзэгдсэн, урд зүгийн гаралтай, түүнийгээ цайруулах гэж Оросын талд зогсогч болж жүжиглэдэг, Оросын зөв хэмээн муйхраар зүтгэдэг хэсэг сэхээтнүүд юм.  Дутуугийн зовлон гэдэг бол “эрлийз”-ээс гадна ерөөсөө байнга сэтгэл дундуур явдаг, амьдрал ахуй, хань ижил нь бүтэлгүй, архинд автсан, эрүүл мэндээ өөрөө сүйтгэсэн, сайн сайхан дотно нөхөддөө атаархдаг, эсвэл үзэн яддаг, “Би тэгсэн!” хэмээн өөрийгөө магтахгүй бол болохгүй болчихсон, эсвэл мөнгөний байнгын гачлантай, мөнгөнөөс болж худалдагдах магадлалтай, эсвэл гадаадын аль нэг улсын ивээлд багтахыг зорьсон, тэр нь аврал болчихсон тийм сэхээтнүүд Монголд олон байна. Тийм комплекс нь яван явсаар гадаадын тагнуулын албанд элсэгдсэн, мөнгө тогтмол ихээр авч байсан болж ялд унадагийг ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч зарласан. Бас хэд хэдэн нөхөр шалгагдаж байгаа гэсэн. Ноцтой шүү!

Оросын талд орж Өрнөд ба АНУ-ыг хараан зүхэгсэд дотор тэр Америк, Барууны ертөнцөд үүрдийн гомдолтой явдаг баахан сэхээтэн байх аж. Хамгийн түрүүн Монгол-Америк, Монгол-Өрнөд Европын найрсаг харилцааны үр шимийг огт амсаагүй, амсах санаатай яваад бүтэлгүйтсэн, тэндээс хөөгдөөд туугдаад ирсэн, эсвэл виз авах гээд чадаагүй, хар тамга даруулчихсан, АНУ, Европт байдаг үр хүүхэд нь өөрсдөд нь дараа болчихсон, байнга гомдол сонссоор байгаад үзэн ядах дээрээ тулчихсан, эсвэл АНУ, Баруунд очоод хоёрдугаар сортын хүн болчихсон, хараар байдаг, ажил төрөл олдоггүй, тиймээс америк, англи, европчуудыг үзэн яддаг, үзэн ядалт нь Оросыг хайрлах сэтгэл рүү түлхдэг гэхчлэн. 

Монгол-Зөвлөлтийн найрамдлын тостой сайхан үеийг мөрөөдсөн ахмадуудын арми байнаа. Үхсэн ч сэхсэн нь Оростойгоо хамт, Орост суралцсан, Оросын хоолыг төдөн жил идсэн, Оросын хүчинд монголчууд хүн болсон, Оросын хүчээр Хятадаас салсан тул Оросын талд зогсоод дуусна гэсэн сүрэг хүн. Хөөрхийс, тэдний буруу байх юу билээ, ойлгохыг л хичээе! 

Оросын талд зогсогчид дотор Оросын хуягласан суртал нэвтрүүлэгт автчихсан, бүр сүсэглэчихсэн нэг хэсэг сэхээтэн байхад Оросоос ямар нэгэн хожоо хайсан, Оросын энэ хүнд цаг үеийг өөртөө ашигтай эргүүлэх гэсэн, амьдрал ахуйгаа дээрдүүлээд авах гэсэн, эсвэл мөнгөний гачаалтай, мөнгөнд дуртай сэхээтнүүд дотор нь бас байх аж.

НҮБ-д 181 гишүүний 141 нь Оросын эсрэг санал өгчээ. Оросыг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганы тогтоолын төсөлд 96 гишүүн-улс хамтран зохиогчоор оролцжээ. Санал хураалт явагдахад Орос өөрийнхөө төлөө, мөн Белорусс, Сири, Хойд Солонгос, Эритрей ОХУ-ыг хамгаалжээ. “141:5” гэсэн энэ тоог Монгол дахь оросын төлөө дуу хоолойгоо өргөгсөд юу гэж хардаг юм бол?

Төгсгөлд нь хүнлэг ёсоор уриалъя. Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг монголчуудаа ойлгож хайрла! Хөөрхий тэд чинь дор бүрнээ түмэн зовлонтой, хүн л юм хойно гуньдаг гомддог, горьддог, өсөрхдөг хорвоо шүү дээ! Бүү тоо!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 19 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 7 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 23 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 36 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 52 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 5 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 47 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 49 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 49 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 50 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 51 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 53 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 54 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 56 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 57 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 58 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 4 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 6 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 7 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top