x

Орос ялна...

...Орос ялна, гэхдээ ард түмэн нь ялна.

Орос ялна, гэхдээ. Хаяа нийлсэн хөршөө эзлэх арга юу байна гэж хардаг түрэмгий Оросын удирдагчид нь биш. Хажуу айлынхаа хүнтэй нөхөрлөх учиртай тул “Украйнтай байлдах хэрэггүй” хэмээн жагсаж байгаа оросын ард түмэн нь ялах юм. 

Орос ялна, гэхдээ. Ахан дүүстээ дайн зарласан милитарист удирдагч нар нь биш, харин дайныг эсэргүүцэн гудамжинд гараад эрх баригчдын бороохой болсон цагдаа нарт ачигдаж байгаа тэр ард түмэн ялна. Тэр ард түмэн хэзээ ч ялагдахгүй, алга болохгүй.

Орос ялна. Гэхдээ, улсдаа “номер нэг” байх нь багадаад дэлхийд алдартай “жолоодогч” байхын тулд ардынхаа үр хүүхдийг дайны талбар луу хөөж байгаа удирдагч нь биш. Харин, “Эх орноо хамгаалж, сайн яваад ирээрэй” гээд цэрэгт мордуулсан хүү нь даргынхаа тушаалаар хүний эх орон руу довтлоод үрэгдсэн бичлэгийг харж,  “Дайн хэрэггүй” хэмээн цурхирч байгаа эхийн тал ялах юм. Үр хүүхэддээ сайн сайхныг хүссэн ээжүүд хэзээ ч ялагддаггүй.

Орос ялна. Гэхдээ, Монголчуудыг коммунист туршилт хийж болох хүнэн-туулай хэмээн хараад хөх инээд нь хүрсэн коммунистууд нь биш. Харин Монгол хүнийг эрүүлжүүлэх гэж хээрийн экпедицид нүүрээ сайрттал явсан орос эмчийн тал ялна. Монголын гучин мянган сэхээтнийг алах тушаал барьж ирсэн Зөвлөлтийн оросууд биш, Монгол улсад гучин мянган сэхээтэн, мэргэжлийн ажилчин сургаж явуулсан сэхээтэн-орос нь ялах юм.

Орос ялна, гэхдээ. Гэхдээ монголыг монголоор нь алуулж, монголыг монголынх нь эсрэг турхирч ирсэн жолоодогчийн гар хөл “онц бүрэн эрхт төлөөлөгч” нь биш. Харин Монгол хүний аврах анхны монгол эмчийг бэлтгэсэн, монгол орноо хөгжүүлэх ууган сэхээтнийг сургасан багш нарын тал ялах юм.

Орос ялна, гэхдээ. Монголын удирдагчдыг толгой дараалан Москвад аваачиж, Зөвлөлтийн эрүүгийн хуулиар шүүж алсан, энд нь хордуулсан удирдагчид нь биш. Харин тахлын голомтод үлдсэн өнчин Өвгөнбүргэд хүүг тэвэрч гаргаад аварсан Соболева эмчийн тал нь ялах юм. Харамсалтай нь тэд хэзээ ч эх орондоо эзэн нь байж чадаагүй юм. Одоо цаг нь ирсэн ч юм бил үү?

Орос ялна. Гэхдээ, Монголын алтан ургийн бичээсийн дагуу аллага явуулсан ЧК, КГБ түүний сүнс сүүдэр нь биш. Харин Чингис хааны хээр талд улсын университет байгуулж, шинжлэх ухааны лекц уншсан цөллөгийн профессорын тал ялна. Тэд эрдмийн хүрээлэнгээ нөхөр “Шариков”-т түйвээлгэж, эх орноо люмпэн пролетариудад алдсан ч гэсэн оюун тархиндаа авч үлдсэн эрдэм боловсролоо бидэнд зааж байсан юм. Тэр ялагдахгүй. 

Монголчууд бид Сергей Королёв, Юрий Гагарин, Игорь Сикорский, Максим Горький, Андрей Сахаров, Михайл Булгаков, Юрий Рахманинов.. гээд тоолж дуусамгүй олон суутнаар Орос орныг төсөөлөн хүндэлдэг. Харамсалтай нь суутнууд нь хэзээ ч эх орондоо эзэн байгаагүй, харин “сод хоригдол”, “гайхамшигт дүрвэгч”, “үхсэн хойноо цагаадагч” явсаар хорвоог орхисон юм. Бидний хүндэлдэг хайрладаг тэр хүмүүсийн ялах цаг ирсэн. Бие нь алдарсан ч үзэл санаа нь эх орондоо нэвт шингэх цаг болсон. Орос ялна.

Орос бол аугаа ард түмэн. Аугаа сэхээтний ард түмэн. Гэхдээ тэд үеийн үед түрэмгий хаандаа, большевикууддаа, пролетариудаа, КГБ-чингүүддээ үргэлж ялагдаж байсан. Магадгүй, анх удаа ард түмэн нь ялах боломж гарсан нь энэ ч юм билүү? 

Орос оронд Оросын ард түмэн ялна. Би оросын  ард түмний талд байна. Оросын ард түмний талд байгаа учраас Украйны ард түмнийг хамтдаа өмөөрч байна. Ард түмнүүд хэзээ ч дайсагнадаггүй юм. 

Төртэй биш, ард түмэнтэй нь тогтоосон нөхөрлөл үлддэг юм. Би Оросын талд байгаагийн учир энэ. Учир нь төр буцаж, ард түмэн үлддэг. Бид ч бас ард түмэн, тэд явж бид үлдэх юм. Ийм учраас БИД ЯЛНА.

2022.03.02

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.132)
    Хэлээд юухэвээ. Потокстой Путин үхэж далд ороосой. Гай чин дайн эхлүүлчих юм
    2022 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 22 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 10 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 26 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 39 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 55 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 8 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 50 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 51 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 52 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 53 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 54 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 56 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 57 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 59 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 0 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 1 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 7 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 9 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 10 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top