x

Хэн хүчтэйгийн зөв

Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.

Нэг.

Хувь заяаг газар зүй тодорхойлдог гэж Наполеон Бонапарт хэлжээ. Бас геополитикийг газар зүй захирдаг гэсэн арай номын хувилбар байна. Бүхэл бүтэн улс орны хувь заяаг дэлхийн бөмбөрцөг дээрх байрлал шийддэг. Манай Монголыг бодохоор яг шүү. Бид хойгуураа Зөвлөлт, Орос, урдуураа БНХАУ-тай хиллэдгийг бага балчраасаа сурах бичгээс цээжилдэг, хадан дунд хавчуулагдсан халиуны зулзагатай зүйрлэн хөөрхийлдэг, гуравдахь хөршийн зүгт хараагаа чилээж гараа сарвайдаг ...

Хэрвээ 1930-аад онд Зүүн хойт Хятадад япончуудын байгуулсан Манж-го тоглоомын хэмээх улс тогтсон бол манай гуравдагч хөрш болох байсан уу? Бас япончууд Халх голд ялаад БНМАУ-ын зүүн нутгаас эмтэлж аваад цааш нийлүүлсэн бол дараа нь юу болох? Бүү мэд, харин Википедиа-гаас гүйлгэж харахад Манж-Го-гийн хүн амын нь 90 хувь тэртээ тэргүй хятадууд байжээ. Бас нэг Хятад гэсэн үг. ЗХУ задрахад газар зүй талаасаа бараг гуравдахь хөрш гарч ирсэн нь Казакстан. Баян-Өлгийгөөс цааш гучаадхан км зайтай боловч тэр зайд Хятад, Оросын хил уулздаг. Төвөөс сайд, дарга нар очиход Өлгийн зарим иргэд Орос юм уу Хятадтай хэсэгхэн газар солилцоод Казакстантай хиллэе гэж санал тавьдаг. Үл бүтэх.

Бид бусдаас хол оршдогоо сайн талаас нь харвал дайн дажинтай бүс нутаг, хүн нь багтаж ядсан тийм улстай хил залгадаггүй, мянга мянган цагаачдын урсгал дайрч өнгөрдөггүй. Бусдад түвэг саад учруулахгүй тийм байрлалтай тул Монголд халтай, ямар нэг юм булаацалдсан улс алга. Яаж ч муудалцаад Орос, Хятадыг даваад хэн ч довтлохгүй, холоос нударга зангахаас өөр юу ч болохгүй. Бид дэлхийд хамгийн нэр хүндтэй улс байх. Бие биенээ үзэж чаддаггүй нөхдүүд ч нааш харахаараа эелдэг болдог. Коммунист, дарангуйлагч гэж цоллуулдаг бүх улстай сайн харилцаатай. Бодоод байхад, бид барууныханд эзэн Чингэсийн үр сад, “уудам азийн цээжинд гялалзсан” ардчилал гэхээсээ илүү тэдний геополитикийн өрсөлдөгчид, бараг дайсан нь болсон ОХУ, БНХАУ-ын дунд зоочихсон мэт байрлалаараа хайрлагддаг.

Монгол Улс хоёр хөршдөө жийрэг болж ирсэн хувь заяатай ч ирээдүйн тухай битүү түгшүүр монгол хүн бүрийн сэтгэлд оршдог.

Хоёр.

Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.

1991 онд ЗХУ задарч тусгаар тогтнолоо авчихсан хэрнээ Украин улс алхам алхмаар Орост, оросын соёл, түүх, иргэншил, орос хэл, тэгээд оросоор ярьдаг хүмүүс, орос үндэстэнд дайсагнасан улс болж хувирсан гэж Оросын тал нотолдог. Тэгтэл Украин 2019 онд Үндсэн хуулиндаа тунхагласнаа хэрэгжүүлж Умарт Атлантын гэрээний байгууллага - НАТО-д элсвэл тэндээс америкийн пуужинг Москваг тав зургаахан минутын зайнаас (тив алгасах пуужинд гучин минут шаардагдана) харвах тул үүнийг болиулж аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхийг ОХУ шаардахад цаадуул нь хүлээж авсангүй. Украин зүгээр нэг Оросын эсрэг бус, Оросын эсрэг дайн байлдааны түшиц улс болно гэсэн дүгнэлт.

Түүх санахад, зуун жилд нэгээс хоёр удаа европын улсууд хүчээ хавсарч Орост халддаг, хамгийн сүүлд 1941 онд оросууд Москвад тултлаа ухарч байж зогсоосон. “Мы за ценой не постоим” гэж зөвлөлтийн дууны үг бий. Бид ялахын төлөө ямар ч гарз хохирол амсахад бэлэн гэсэн утгатай. Харин өнөөдрийн Орос тэгэж чадахгүй, хүн амын тоо жилээс жилд тасралтгүй цөөрч, эрчүүдийг сая саяар нь дайнд илгээдэг байсан хөдөө тариачны Орос орон, орос тосгод хэдийнэ байхгүй, одоо Москва хүртэл ухрах орон зай, цаг хугацаа, бас гарздах хүн ч үгүй тул оршин тогтноход аюул учирлаа гэж тэд үзжээ. Путины хэлснээр “Зачем нам такой мир, если там не будет России?”.

Үйл явдлын өрнөл юунд хүргэснийг бид одоо дэлгэцээр харж байна.

Хэний зөв вэ? Хэн хүчтэйгийн зөв. Хэрвээ оросын цэрэг украины эсэргүүцлийг цөөн хоногт дарж, Киев дэх дэглэмийг солиод өөрийнхөөрөө тохинуулж чадвал Путины зөв болно. Наад зах нь төвийг сахисан, жийрэг улс гарч ирнэ. Цаашилбал Украиныг хэд хуваах магадлал өндөр. Хэрвээ барууны орнууд Украиныг тултал дэмжиж энэ дайн эх захгүй үргэлжлэх буюу Орос дийлдвэл Украин НАТО-гийн дээвэр доор оруулах ба хориг тавих замаар эдийн засгийг нь сүйрүүлж чадвал Оросын төгсгөл ирнэ. Тэгвэл Украины төдийгүй барууныхны зөв болно. Халдсан, сүйтгэсэн, урсгасан цусаар тооцоход тэд хангалттай нүгэл үйлдсэн ч хэнд ч дийлдэхээргүй хүчирхэг явж ирсэн. Түүхийг хүчтэй нь бичдэг.

Ажиглагч /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 31 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 18 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 35 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 47 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 4 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 17 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 59 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 0 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 1 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 2 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 3 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 5 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 6 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 7 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 9 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 10 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 15 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 18 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 18 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 19 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top