Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуургатай байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 3 дугаар сарын 1-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд тал, хээрийн нутгаар, 3 дугаар сарын 1-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.