x

Түгжрэл бол тэнэглэлийн хариу

Автобусанд танилтайгаа таараад мэндэлтэл “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэчихээд хариу хэлэхийн завдалгүй буучихав. Намайг хэлсэн үү, өөрийгөө хэлсэн үү, бүү мэд. Ямартаа ч нийтийн тээвэрт суух нь монгол хүний хувьд “тугал хариулах”-тай утга нэг ажээ. Нэг сая таван зуун мянган хүнтэй Улаанбатарын иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг тооцоо бий. Одоогоор нийслэлийн 111 961 ахмад настан, 23 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн автобусаар зорчдог гэнэ. Бусад нь “туг барьж яваа”. Чухамдаа бол түгжрээд л зогсож байгаа. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээг харвал 2020 онд Улаанбаатар 447 413 (зөвхөн!) суудлын машинтай, 414 292 өрхтэй байжээ. Морьтон монголчуудыг хөл дүүжлэх унаанаас нь салгаж ойлгох аргагүй. Гэхдээ бас тэрийн болгон сундалдаггүй “уламжлалтай”. Ноднингийн судалгаагаар машин дүүргэлт 1.24 хувь гэдэг тоо гарчээ. Таван суудлын тэрэг тутмын нэгэнд нь л “сундалдаг” гэсэн үг. Улаанбаатарын 120 суудлын машинаас 100-д нь жолооч ганцаараа таг зогсож байна. Монголчууд замын хөдөлгөөнд ийм үр ашиггүй оролцдог болохоор түгжрэхээс өөр яах билээ!

Цар тахалд өртөөд амьдрал ахуй доройтлоо гэж орилолдоод байгаа монголчуудын банкнаас авсан суудлын тэрэгний зээлийн дүн 2021 онд буурсангүй. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Японоос ирэх 40 тонны чингэлгийн тээврийн зардал 2 700 ам.доллар байсан бол өнөөдөр 7 600 ам.доллар хүрч 2.5 дахин өсчээ. Энэ хооронд Японоос ирдэг “Приус”-ын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэсэн ч урьдынхаараа эрэлттэй хэвээр. Монгол хүн эр, эмгүй цалингийн захад хүрээд л “хөл дүүжлэх” юмны тухай боддог. Монгол хүн биеэ даах чадвартай болохыг “гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх” гэдэг юм хойно арга байж уу. Зээл төлөх чадвартай, зам дээр үрэх завтай байхад түгжрэхээс өөр яах билээ!

Ноднин “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ноос хийсэн судалгаагаар түгжирлийн шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс үүдэлтэй гэж гарчээ. Улаанбаатарын хуучин сургууль, цэцэрлэгүүдийн даац аль хэдийнэ хэтэрсэн. Гэхдээ хотын захын сургуулиудын анги дүүргэлт боломжийн гэж болохуйц хэмжээнд. Харин дүүрэг дүүргийн “сайн” сургуулиуд Улаанбаатарын өнцөг булан бүрээс өглөө бүр зөөдөг хүүхдүүдээр хахчихжээ. Жишээ нь, Сүхбаатарын дүүргийн Нэгдүгээр сургууль 51.1, Хан-Уулын 18 дугаар сургууль 49.1, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль 53.6, Баянгол дүүргийн 20 дугаар сургууль 45.1, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль 47 хувиар тус тус анги дүүргэлт нь хэтэрчихсэн байна. Аль болох гэрээсээ хол байдаг “сайн” сургуульд хүүхдээ өгч, “орчин”-ыг нь солиод ирээдүйг нь шийдчихнэ гэж боддог эцэг эхчүүд байхад хотынхон түгжрэхгүй гээд өөр яах билээ!

Өнгөрсөн хугацаанд замын түгжрэл арилгах гэж зарцуулсан мөнгөнөөс өчүүхэн ч үр дүн гараагүй. Цаашдаа ч гарах царай алга. Морио машинаар сольсон ч нүүдэлчин монгол зангаараа хотод амьдраад байвал түгжрэлээс огт салахгүй. Хотод амьдаръя гэвэл хувь хүн олонхын урсгалаа дагаж, нийтийн эрх ашигт зохицож амьдрах ёстой. Замын түгжрэл Улаанбаатар хотынхон хэр хурдан хотжихоос шууд шалтгаана. Асуудлынхаа учрыг олоод харчихвал шийдвэрлэх арга олдоно.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 17 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 5 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 21 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 34 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 50 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 3 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 45 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 46 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 47 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 48 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 49 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 51 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 52 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 54 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 55 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 56 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 2 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 4 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 5 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top