Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулсаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай хэвээр байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24, 25-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.