x

Хөгжлийн банк тойрсон тавилттай жүжгийн тайлал

Хөгжлийн банкны хэрэг олон нийтийн сүлжээгээр шинээр дахин цацагдсанаас хойш /2016 оны сонгуулийн дараа МАН нэг удаа сөхөөд хаясан/ хоёрхон долоо хоног өнгөрчээ. Гэсэн ч энэ ахархан хугацаанд санаанд оромгүй өндөр авч, Хөгжлийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүртэл асуудал хөндөж эхлэв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг намын гишүүнээс түдгэлзүүлнэ” гэж бараг долоо хоногийн өмнө мэдэгдсэн ч хараахан хөөгдсөн туугдсан хүн алга. Элчин сайд асан Ё.Отгонбаярыг эс тооцвол шүү дээ.

Хөөгдсөн шалтгаан нь яг ч Хөгжлийн банкны зээлтэй холбоотой байсан уу гэвэл үгүй. Хөгжлийн банкнаас зээл авсан эхнэрийнх нь асуудлыг сөхсөн сэтгүүлч эмэгтэйг “ална тална” гэж согтуурхсанаасаа болоод "ёс суртахууны" хариуцлага хүлээсэн хэрэг. Сэтгүүлч У.Оргилмаа хувийн чатаа задалсны дараа манай сэтгүүлчдийн байгууллага өндөр дуугаар мэдэгдэл гаргаж, Ё.Отгонбаяр нь уучлал гуйж, МАН-ын геснек Д.Амарбаясгалан түүнийг намын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн билээ. 

Хэвлэлүүдийн мэдээлснээр Хөгжлийн банк бүр нэг “арга тасраад” найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд зарлажээ. 2014-2019 оны хооронд /таван жилийн хугацаанд/ авсан зээл нь “Чанаргүй зээл”-ийн ангилалд шилжсэн 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм байна. Тэгэхээр Хөгжлийн банкны дампуурлыг зарлах нь чин үнэндээ сэтгүүлчдийн эрэн сурвалжлага байсангүй, анхнаасаа төлөвлөгдсөн зүйл байж. Харин асуудлыг яасхийж өндөр авахуулах, яаж олон нийтийн анхааралд оруулах нь сэтгүүлчдийн ажил байв.

Эхлээд нэг нэгээр нь гаргаж тавьж байсан баримтуудаа яваандаа нам намаар нь гаргаж тавьснаар Хөгжлиийн банкнаас зээл авсан бүх компани, улстөрчдийн нэр ил болов. Авсан зээлээрээ ажил хийсэн нь ч байна, хийгээгүй нь ч байна. Зээлээ төлсөн ч байна, төлөөгүй мурисан ч олон байна. Эцэст нь Монголын хамгийн "өндөр өртөгтэй" хоёр сэтгүүлч Хөгжлийн банк болон Монголбанкны удирдлагууд, УИХ-ын гишүүдийг урьж байгаад нээлттэй хэлэлцүүлэг хийж, бараг бүх телевиз шууд дамжуулав. “Асуудал яагаад ийм байдалд хүрэв, цаашид яах вэ?” л гэнэ. Өмнөөс нь бараг өнхөрч өгөх нь ээ...

Уг нь бол "яагаад", "яах вэ?" гэдгийг Өнөрөө, Лодой хоёр биш, УИХ, Засгийн газар өөрсдөө ярьж суух ёстой. Ингэхийн тулд эхлээд хулгай хийсэн, хулгайд алдсан хоёроо хоёуланг нь хуулийн байгууллагад шилжүүлэх, шалгуулах ёстой юм. Хөгжлийн банкны асуудал сөхөгдөнгүүт нэг намын генсек биш, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирээд, шууд зарлаад тагнуул, цагдаа, АТГ-аа бүгдийг нь Хөгжлийн банк руу оруулах ёстой юм л даа. Юу яасан олимпийн нээлт үзэх... Чингэж байж “Аан. Засгийн газар үнэхээр авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байна” гэж үнэмшинэ.

Атал манай “Данхан толгойт” дахиад л нөгөө тавилттай жүжгээ тоглож байна. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ өөрөө сэлэм эргүүлээд гарвал ард түмэн араас нь заавал хариуцлага нэхэж таарна, амыг нь асууна. Тэгж амаа асуулгах хүсэл ч, тийм шаардлага ч Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Харин Өнөрцэцэг, Лодойсамбуу хоёроос хэн юу нэхэх юм. ЖДҮХС-гийн хэрэг шиг нийтээрээ жаал шуугиж байгаад замхарна. Хэн ч яах ч үгүй. Ялангуяа МАН-ынхан бүгд сугараад үлдэнэ. Хонь бүрэн, чоно цатгалан...

Угаасаа Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаад хөөн хэлэлцэх хуацаагаар хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон гэсэн биз дээ. Зээл авсан нөхөд ч гэсэн ялгаагүй, дахиад нэг жил өнгөрөхөд хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Анхнаасаа “гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа зогсох” тухай Эрүүгийн хуулийн /2015 оны/ заалтыг өөрчилж, “гэмт хэрэг үйлдэгдсэнээс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолох”-оор хуульчилсан хүмүүс нь МАН өөрсдөө шүү дээ. 2016 онд МАН Хөгжлийн банкийг зөнд нь орхисон шалтгаан нь ийм.

Тийм болохоор Хөгжлийн банкны хэрэг ч гэсэн тэгэс ингэсгээд мартагдана. Яван явсаар хулгай хийсэн нь биш, Хөгжлийн банкийг байгуулсан нь буруу болоод, банкаа татан буулгаад л дуусна. ЖДҮХС-г яалаа?

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэсэн зүгээр сууж байгаанд зүүнд хатгуулаагүй нь ойлгомжтой. Иймэрхүү үзэгдлийн ард их мөнгө, эрх мэдлийн тэмцэл явдаг. 2021 оны нэгдүгээр сард  У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын хооронд гал гарсан тулаан болсон. Улс төр, бизнесийн хамаг том бүлэглэлийн толгойлогч нар гэрт гадаагүй, гадаад дотоодгүй байлдсан. У.Хүрэлсүх нь тэр үед Х.Баттулгад хөдөлж өгөөгүй. Харин Л.Оюун-Эрдэнэ хараад суух бодолгүй байгаа бололтой. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 9 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 4 цаг 57 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 13 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 26 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 42 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 5 цаг 55 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 37 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 39 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 39 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 40 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 41 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 43 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 44 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 46 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 47 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 48 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 8 цаг 54 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 8 цаг 56 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 8 цаг 57 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 8 цаг 58 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top