x

УИХ-ын гишүүн бол!

Маш энгийн, та УИХ-ын гишүүн больё гэж бодож байгаа бол маш баян байх хэрэгтэй. Нэр дэвших тойрогтоо жилд 1 тэрбум төгрөг зарцуулж чаддаг баян байх хэрэгтэй. Хэрэв чи хангалттай баян биш бол улс төрд нөлөө бүхий нам дамнасан бүлэглэлүүдийн үнэн ч гар хөл болох ёстой. Тэгвэл тэд чамайг санхүүжүүлнэ. Чи сонгогдоод эргээд тэд нарын дохиураар ажиллана, улс төрд бол “кнопчин” гэж нэрлэгддэг.

Тойргийн иргэд сонгогчдод баяр бүрээр бэлэг тараах хэрэгтэй. Бар жилийн босго дээр баахан УИХ-ын гишүүд боов, гурил, бэлэг тараасан шиг. Бүр зарим нь бэлэн мөнгө шилжүүлдэг болчихсон байна. Улсын баяр наадмаар бас л бэлэг сэлт тараах хэрэгтэй. Тойргийн багш, эмч нар болон бусад төрийн албан хаагчдын дунд уралдаан тэмцээн байнга зохион байгуулах хэрэгтэй болно. Тэд хотод бөөнөөрөө ирвэл заавал хоолонд оруулж бэлэг өгч хүлээн авах ёстой.

Намын гишүүд гэж бас нэг маш чухал бүлэг бий. Шинэ жилийг нь хийхэд дэмжлэг үзүүлэх ёстой, ахмад гишүүддээ байнга бэлэг өгөх хэрэгтэй. Ер нь намд ямар хэмжээний мөнгө хэрэгтэй байна, тэр бүгдийг олж өгөх үүрэгтэй. Хэн намын гишүүддээ их мөнгөлөг байж чадна, тэр хүн дэмжлэг авна гэсэн үг.

За тэгээд гишүүн болчихвол та заавал ЖДҮ, эсвэл тендер концесс, Хөгжлийн банк гэх мэтээс нэн хөнгөлөлттэй зээл авах ёстой, авахаас өөр арга байхгүй. Дээр дурдсан тэр их улс төрийн зардлыг санхүүжүүлэх гэж та толгойтой үсээ зулгаахаас наагуур юм болох нь тодорхой. Танд мөнгө л байвал та бүгдийг шийднэ, та бодлого бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй, мөнгөөр шийдэх нь хамаагүй амар. За ер нь та дараагийн сонгуулийн мөнгөө бодоод тэрийгээ хөөцөлдөх хооронд бүх цаг хугацаа нь чинь бараг хүрэлцэхгүй дээ.

Харамсалтай нь өнөөдрийн энэ арга ядсан байдлаас гарах гарц шийдлийг ярьж байгаа хүн бараг алга. Бид зүгээр л үзэгдэл дээр шуугилдаж байна, нэг үзэгдэл тойроод байлдаж тоглож байгаа аятай. Асуудлыг гол шалтгааныг огт ярихгүй байна, яаж шийдэх арга зам дээр мэтгэлцээн өрнөхгүй байна. Энэ талаар их ярьж бичвэл бараг мэдрэл муутай хүн шиг харагдаж мэдэхээр байна. Бид тоглоомын дүрмээ өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Улс төрийн санхүүжилт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн сурталчилгаа, компанит ажлын зохион байгуулалт, санхүүжилтийг зөв зүйтэй болгохгүйгээр бид энэ тойргоосоо хэзээ ч гарахгүй.

Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 25 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 13 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 29 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 42 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 58 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 11 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 53 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 54 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 55 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 56 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 57 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 59 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 0 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 2 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 3 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 4 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 10 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 12 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 13 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top