x

Монголын оюун санааны удирдагч хэн бэ?

Монголын оюун санааны удирдагч хэн бэ? Монгол Улсын үнэ цэн, даган мөрддөг философи юу вэ?

QUARTZ сайт дээр Olivia Goldhill энэхүү нийтлэлээ оруулж, тухайн үедээ буюу 2018 оны дэлхийн улс төрд тэргүүлэх таван философичийг нэрлэн, үүнийгээ батлахыг оролджээ.

Хятад: Күнз

Хятадын лидер Ши Жинпин бол Күнзийн үнэнч фэн. Хятадын эдийн засаг ба улс төрийн эрх мэдэл дэлхийн даяар цуурайтах тусам бусад улсууд Шигийн улс төрийн нүүдлийг 2500 жилийн настай Күнзийн сургуулийн сургаалийг нь уншин тааварлахыг хичээж байна. Күнзийн өөдрөг сургаалиудыг мань эр нэлээд дагадаг бөгөөд Америкийн зарим “галзуу” улстөрчид Библийг эш татдагтай адилтган үзэж болох юм. Күнзийн сургаалийн эрэмбэ дээр суурилсан концепцийг (өвөг дээдсээ шүтэх ёс) ашиглан Хятадын нийгмээ тогтуун “барих”, цаашилбал орчин цагийн хятад үнэ цэнийг бий болгохоор зорьж буй ажээ. 

Яагаад гэвэл орчин цагийн хятад залуус коммунист үзэл сурталд итгэх нь улам бүр багассаар байна. Иймээс Күнзийг ашиглан “энгийн” бөгөөд жирийн хятад иргэдийг аз жаргалтай байлгахын тулд төр эгэлгүй ганц зорилгоор ажиллах ёстойг батлахыг зорьж байна. Күнзийн сургаальд төрийн албаны шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд энэ ч зорилгоор Ши авилгын эсрэг хүчтэй акцыг дэлхий даяар хийж байгааг тодотгожээ. Гэхдээ хэт “Күнз”-дээд Хятадын залуу нийгмийг удаан барьж чадахгүй гэдгийг Йэйлийн философийн профессор дүгнэжээ. 

Орос: Александр Дугин

Дугин магадгүй сайн философич биш байж магадгүй ч “Путины тархи” хочийг зүгээр нэг аваагүй биз ээ. Түүний дагадаг хүн нь Martin Heidegger бөгөөд технологийн давуу талыг үл хүлээн зөвшөөрөх, технологийн хөгжлийн ашиглахын эсрэг үзэл суртлаараа алдартай нэгэн. 

Дугин АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампийн шүтэн бишрэгч бөгөөд түүнийг “Америкийн Путин” хэмээдэг. Түүний гол үзэл суртал нь дэлхий дээр хэд хэдэн супер гүрэн заавал байх ёстой бөгөөд эдгээрийг ЗХУ нэгэнтээ базаж байсан шиг ОХУ тэргүүлэх ёстой гэж үздэг нэгэн аж. Оросын эзэмшлийн бүс нь шатлан захирах ёс, уламжлал, хатуу чанд хуулийн шүүхийн систем дээр суурилж, харин Хойд америк ба Европ нь либерал худалдаа, хувь хүний эрх чөлөө, чөлөө зах зээлийн зарчим дээр суурилж, энэ хоёр ялгаатай систем нь дэлхийн хүчний туйлыг тэнцвэржүүлэх ёстой гэж номлодог. Хэдийгээр Дугины бичвэр, номлолууд нь хоорондоо авцалдаа муутай, дүгнэлтүүд нь тодорхой биш ч Путин одоо хүртэл түүнийг анхааралтай сонсч, уншихаар барахгүй Дугин Оросын философийн нэрт сэтгэгчид зүй ёсоор тооцогдсон хэвээр байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. 

Франц: Paul Ricœur

Францын Ерөнхийлөгч Макроны үе үе хэрэглэдэг хэлц нь “et en même temps” буюу “ийм гэхдээ бас тийм”. Үүнийг Францын философийн нэрт зүтгэлтэн Paul Ricœur-н нөлөө гэж ярьдаг аж. Энэхүү эрхэм 20-р зууны нэрт сэтгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдох агаад 2005 онд тэнгэрт хальжээ. Философийн гол концепц нь нэг байр суурь дээр хатуу зогсохгүйгээр асуудлыг хоёр зөрчилтэй байр сууринаас харж шийдвэр гаргах байв. Макрон улс төрд орохоосоо өмнө хоёр жил Ricœur-тай хамтран ажиллаж, шавилан сууж байжээ. Ийм ч учраас өнөөгийн Францын Ерөнхийлөгч прагматик бөгөөд ямар нэг улс төрийн үзэл баримтлал, намын догмад баригдаагүй яваа. Баруун ба зүүний чиг баримжаатай аль ч намын үзэл баримтлалд нээлттэй байж, авахыг нь авч, хаяхыг нь хаяж, холихыг нь хольж чаддаг түүний улс төрийн нүүдлийг тааварлахад бэрх байдаг нь түүний багш, нэрт философич Ricœur-той холбоотой гэнэ. 

Европын холбоо: Jürgen Habermas

Европын холбооны лидерүүд философийн олон урсгалыг судлаад байх шаардлагагүй гэнэ. Өдгөө 88 насыг зооглож буй 20-р зууны агуу сэтгэгчдийн нэг Jürgen Habermas тэдний чигийг заах алтан гадас нь ажээ. Энэхүү эрхэм Франкфуртын сургуулийн нэрт сэтгэгчдийн клубт харьяалагддаг агаад Европын холбоо цул байж гэмээнэ хүчтэй байж, тэр хэрээр ардчиллын үндэс, үнэ цэнийг хадгалж үлдэнэ гэж номлодог. Европын холбооны өнөөгийн удирдагчдад таагүй ханддаг тэрбээр унтаж буй арсланг сэрээх осолтой тоглоом тоглож буй мэт бусад супер гүрнүүдтэй харьцаж байгааг хатуу шүүмжилдэг. Европын холбоо задрах тусам европ тивийн хүч сулрах болно гэдгийг байнга сануулдаг. 

Үндсэрхэг үзэлтнүүд: Nick Land

Үндсэрхэг үзэлтэй цагаан арьстнуудыг “Alt Right” гэдэг. Эдгээрийг “гэгээрсэн” улс төрийн хөдөлгөөн гэж тооцож болохгүй ч яах аргагүй ямар нэг, эсвэл хэн нэгний философийн үзэлд хөтлөгдсөн байж таарна. Иймээс энэхүү хөдөлгөөний загалмайлсан эцгийг Британийн нео-фашист философич, “харанхуйн сэргэн мандал”-ын эцэг Ник Ланд гэж үздэг. Гайхалтай нь философийн энэхүү урсгалыг өнөөгийн цахиурын хөндийнхөн хурдацтай нутагшуулж байна. 

Энэхүү үзэл суртлыг фашизмд хүргэх капитализмын хурдасгуур гэж ярьдаг бөгөөд гол суурь баримтлал нь технологи, феодализм, корпорацийн хэмжээлшгүй эрх мэдэл, тэмцэл, дайн, арьс өнгөөр ялгаварлах үзэл юм. Үе үеийн фашистууд философичид, нийгмийн сэтгэгчийн үзэл санааг өөрсдийн зорилгодоо ашиглахын тулд албаар мушгин гуйвуулдгаараа алдартай. Dark Enlightenment буюу “Харанхуйн сэргэн мандалт” бол үүний нэг жишээ юм.   

Философи өнөөдрийн хүртэл нийгмийн чиглүүлэгч хүч байсаар ирсэн. Тэр ч утгаараа аливаа нийгмийг захирч буй удирдагчдын оюун санааны алтан гадас нь болдог. Иймээс бид бүхэн, ялангуяа залуус Күнз, Ricœur, Habermas зэрэг философийн сэтгэгчдийг судлан, тэдний бүтээлийг унших ёстой. Эдний бүтээл сонирхолтойгоос гадна эдгээрийн шавь болсон улс төрийн манлайлагчид ямар бодлогоор дэлхийн ертөнцийг хэрхэн удирдах нь бидэнд бүр сонирхолтой билээ.

Гэснээс Монголын оюун санааны удирдагч хэн бэ? Монгол Улсын үнэ цэн, даган мөрддөг философи юу вэ? 

В.Ганзориг /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 28 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 15 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 32 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 45 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 1 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 14 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 56 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 57 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 58 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 59 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 0 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 2 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 3 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 4 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 6 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 7 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 12 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 15 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 15 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top