x

Н.Учралын боов гэснээс 70-аад оныхон яана аа...?!

УИХ-ын гишүүн Н.Учралын тойргийнхоо ахмадуудад тараасан ул боов, боов авсан ахмадуудаас бусдынх нь дургүйг хүргэв. Түүнийг анзаарсан Н.Учрал гишүүн ч ам хуурай өнгөрсөнгүй, “Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гуравдагч нөхдүүд тайван байна уу” хэмээсэн нь бүр ч гал дээр тос нэмэв. Товчхондоо "Малаа яаж маллахаа та нараар заалгахгүй ээ" л гэж байна. Баян хүн өгснөө, ядуу хүн авсанаа мартдаггүй.

Үнэхээр баян хүн буян санаж өгдөг бол заавал тойргийн ахмадууд гэж алагчлах хэрэг юу байна. Хүрээний бүх ажилгүйчүүд, орох оронгүйчүүдийг эс гэхэд ядаж нэг дүүргийн хэмжээнд буян хийх хэрэгтэй биз дээ. Гэвч зорилго нь өөр л даа. 2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 53 мянган сонгогчийн санал авсан цорын ганц нэр дэвшигч бол Н.Учрал. Дөрвөн жил боов тараасны хүч шүү дээ. Н.Учралын боов хүчтэй...

Ажиглаад байхад Н.Учралыг тойргийнх нь сонгогчдын нэлээд хэсэг "баян хүн буянтай" гэж итгэж сонгодог бололтой юм. Гэвч энэ мөнгө иргэн Н.Учралын халааснаас гардаггүй гэдгийг санах хэрэгтэй. УИХ-ын гишүүдэд "тойргийн мөнгө" гэж хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийн нэлээд хэсэг нь иймэрхүү зардалд явдаг. Үлдсэн нь хаашаа орсон бэ гэдгийг сонгогчид нь өөрсдөө асууна биз.

Ул боов тараах энэ уламжлалыг Н.Учрал ч анх гаргаж ирсэн ч юм биш. Бүр 2000-аад оноос аварга Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гэх мэт морь, бөхөөр мэргэшсэн хөдөөх имижтэй хэсэг гишүүд сар шинээр тойрогтоо очихдоо хүмүүст “гарын бэл” гэж атга ааруул, уут чихэртэй явдаг байсан нь яван явсаар “хотын соёл” болтлоо хавтгайрч, төсвийн мөнгө рүү ч орж, УИХ-ын хамгийн залуу гишүүнд /2016 онд 27 настай УИХ-д сонгогдсон/ хүнд хэлбэрээр халдварласан нь энэ. Жилийн жилд л “Учралын боов” улс амьтны амны зугаа болдог ч тоож байгаа ч юмгүй. Ичиж зовохоо ч бүр болиод имижээ болгосон янзтай.

Уг нь бол УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүн сонгогчдод санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх нь хуулиар хориотой. Үүнийг сонгогчийн саналыг худалдаж авах буюу “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн үйлдэлд тооцдог. Орос, Монгол хоёроос бусад оронд бол гэмт хэрэг, шууд огцорно. 

Гээд дэлхий сөнөхөөс аврагдахын тулд зуслан руугаа зугтдаг шинэ үеийн шинжлэх ухааны доктортой ийм асуудал яриад илүүц биз дээ. Дэлхий сөнөнө гэдэгт итгэсэнд нь биш, дэлхий сөнөхөд өөрийнх зуслан үлдэнэ гэж итгэсэнд гай зовлон нь байна.

Африкийн Гана улс 2,5 сая хүн амтай. Английн колони байгаад 1957 онд тусгаар тогтнолоо олсон. 1992 онд манайхтай зэрэг парламентын засаглалд шилжсэн, ардчилсан улс. 2016 онд тус улсын “эдийн засгийн асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэнэ” хэмээн амлаж сонгогдсон Ерөнхийлөгч Акуфо Аддо 110 сайдтай нүсэр Засгийн газар байгуулжээ. Сайд бүр сарын $4,000-ын цалинтай, доод тал нь хоёр автомашин, үнэгүй шатахуун, орон сууц, урсгал зардал, хувийн хамгаалалтаа улсаас хангуулдаг.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус улсын эдийн засаг төдийлөн сайжраагүй бололтой. Зургаан сарын өмнө тус улсын парламентын гишүүн сонгогчиддоо будаа тараасныг залуучууд нь эсэргүүцэж, “Бидэнд үнэгүй будаа хэрэггүй, харин ажлын байр хэрэгтэй” хэмээн шуудаатай будааг буцааж шидэж, хөөж явуулж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Монголын залуус ийм болсны дараа л Н.Учралын боов ч гэсэн моодноос гарч, ахмадууд айлын хүүхдээс алга тосолгүй, тэтгэврийнхээ мөнгөөр санаа амар амьдрах, аялж зугаалах цаг ирэх байх даа.

Хэрэв тийм цаг ирэхгүй бол... Хэдхэн жилийн дараа бид өөрсдөө эцэг, эхийнхээ байранд очино. Хамгийн эхний ээлж нь далаад оныхон. Арав, арван таван жилийн дараа таягаа тулаад араас нь явна. Тэгээд Н.Учралтай адилхан бас нэг баян айлын бардсан хүүхдийн өмнө алгаа тосоод “Богд оо, боов хайрла” гээд зогсч байвал тэр үед “төр засагтаа” л битгий гомдоорой доо...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.134)
    Доржханд, Одонтуяа нарын зөв.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.92.254)
    Зөвхөн өөрийн намын ахмадууддаа өгдөг гишүүд бас байна!
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 17 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 5 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 21 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 34 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 50 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 3 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 45 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 47 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 47 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 48 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 49 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 51 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 52 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 54 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 55 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 56 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 2 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 4 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 5 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top