x

Үндсэн хуулийн Цэц сорилтын өмнө ирлээ

Улс төрчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ. Чингис хаан “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” хэмээн захиж үлдээсэн. Харин энэ үгийг өнөө үеийн Монголчууд дагаж чадах эсэх нь тун удахгүй харагдана. Энэ ухралтыг таслан зогсоох сүүлийн цайз нь ҮХЦ болж байна. Чингис хааны үлдээсэн эрх мэдлийг хязгаарлах зарчмыг хэрэгжүүлэх эсэх нь Цэцээс хамаарна. Үндсэн хуулийн цэцийн өмнө түүхэн сорилт иржээ. 

Уг нь Монголчууд Чингис хааны баримтлаж ирсэн эрх мэдлийн зарчим, аргыг дагаж мөрдөөд явах юм бол манай засаг төрийн ажил жигдэрчих гээд байдаг. Даанч өнөөдөр зарим нэг хүмүүс их шунал хүслээ дийлж чадахгүй байна.

Давхар дээлээс болж Монголын улс төрд хямрал, гажуудал үүсч, тэр нь ямар ноцтой түвшинд очиж байсан болохыг харуулах ойрхоны жишээ гэвэл өмнөх парламентын түүх. Үүнийг эргэж санах хэрэгтэй. Тэр үед Монголын парламентын түүхэнд УИХ нь Засгийн газраасаа болоод хурлаа хийж чадахгүй харамсалтай үйл явдал өрнөж байлаа. Бид ой санамж их муутайн дээр эрх мэдлийн их шунал хүслээ дийлэхгүй улс юм.

Тэр үеийн давхар дээлтэй гишүүдийн хийж байсан үйлдэл нь Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж давхар дээлтэй Засгийн газраас татгалзах эхлэл болсон. 2000 онд Үндсэн хуульд дордохын долоон өөрчлөлт оруулж, давхар дээлтэй Засгийн газар байгуулах замыг нээсэн, түүнээс хойш олон жилийн турш Монголд парламентын хяналт гэж байхгүй болж, парламент, Засгийн газар хоёр нь нэг хөнжилд орсон. Энэ гажуудал явсаар хямралынхаа оргил цэгт ирсэн. 

Эцэстээ Монголд парламент гэж байхгүй болж, парламeнт нь Засгийн газрынхаа “дагуул” болсон. УИХ ч давхар дээлтэй Засгийн газар байгуулсныхаа горыг хатуу амссан юм. Давхар дээлийн үр дагавар нь улс төрийн нам, сонгуулиас эхэлдэг, тэрбум тэрбум төгрөгөөр сүлжээ үүсгэж, төрийн албыг худалдан арилжиж, улс төрийн сонгуульд орно, дараа нь давхар дээлтэй Засгийн газар байгуулж, Засгийн газар нь УИХ-аа “хяналтдаа” авч, эцэстээ Засгийн газар нь УИХ-ын гишүүдэд ЖДҮ-ийн зээл хувааж өгч байлаа. Давхар дээл ийм л үр дагавар үүсгэж байв. Үүнийг л зарим хүмүүс дахин хүсч байгаа бололтой. Энэ бол эрх мэдлийн хямрал, гажуудлын тойрог зам. Одоо эргээд “Эрх мэдлийн хямралын тойрогт”-оо буцаж орохыг зарим нэг хүмүүс хүсэх болжээ. Энэ бол хувийн ашиг хонжооны төлөө нийтийн эрх ашгийг “золигт” гаргаж буй хэрэг. 

Саяхан Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Гавъяат хуульч Н.Жанцан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, уг маргааны талаар байр сууриа илэрхийлсэн байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм. Тэрээр: энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Улс төр, нийгмийн амьдралын хэд хэдэн тулгамдсан асуудалд шинэ шийдэл олсон гэж үзэж болно. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага болохоос биш, Үндсэн хуулийг хянадаг байгууллага биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдмагцаа Үндсэн хууль болно. Тийм болохоор Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргана гэж би огтхон ч бодохгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд үл хамаарах асуудал гэжээ. [1]

Харин эрх баригчид ямар байр суурьтай байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас тодорхой харж болохоор. Тэр: Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын гишүүн заавал УИХ-ын гишүүн байдаг. Гэтэл УИХ-ын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байж болохгүй гээд хуульчилчихсан. Яагаад ийм заалт оруулсан бэ гэвэл нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоотойгоо холбоотой. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ дахь Засгийн газрын нөлөөлөл ихсээд парламентын нөлөөлөл буурч харагдаад Засгийн газар үндсэндээ парламентаа удирдаад байна гэдэг шүүмжлэл өрнөсөн учраас дөрвөн гишүүн байхаар заасан. Тиймээс УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг хөндөхөөс аргагүй. Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлбэл нэмэгдүүлчихмээр байгаа юм гэж ярилцлага өгчээ. [2] Эндээс харахад өнөөгийн эрх баригчид энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэрлэхээр төлөвлөж байхад харин ҮХЦ-ийг “урдуур нь гүйлгэх"-ийг хэн нэгэн нь хүсчээ.

Сөрөг хүчний зарим гишүүн эрх баригчид “хайр зарлаад” явж байгаа энэ үед харин “жинхэнэ” сөрөг хүчний улс төрчийн эрүүл саруул байр суурийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж илэрхийлсэн нь анхаарал татаж байна. Тэр: ер нь мэргэжлийн сайд нь салбараа удирдана гэдэг бол урт хугацаандаа үр өгөөжтэй. Учир нь мэргэжлийн хүний ур чадвар, салбарын онцлогоо мэддэг ойлгодог мэргэшсэн байдал нь асуудлын шийдэл олох, шийдвэр гаргахад үр нөлөөтэй. Үнэндээ гаднаас томилогдсон сайдууд олонх болсон УИХ-ын амбицтай гишүүдийн дунд орж ирээд чадваргүй мэт харагдах, асуудлаа танилцуулж, шийдүүлж чадахгүй байх тохиолдол байгааг үгүйсэхгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүд санаатайгаар сайд нарын асуудлыг унагаадаг, тэднийг ур чадваргүй, муухай харагдуулах зүйл маш их хийж байгаа. Үүний цаад зорилго нь өөрсдөө давхар дээлтэй болж УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хаших хүсэлтэй нь холбоотой. Тийм учраас тэд юу хүсч байна гэхээр УИХ-ын гишүүн байгаа дээр сайдын суудалд суухыг хүсч байна. МАН-ын гишүүдийн энэ хүсэл, шуналыг биелүүлэхийн тулд манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл [3] гэж цаад учир шалтгааныг тодорхой л хэлээд байгаа юм.

Ер нь бол УИХ-ын гишүүдийн тоог сонгодог парламентын жишигт ойртуулах, УИХ-ын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлэх зэрэг асуудал бол улс төрийн бодлогын асуудал, үүнийг шийдэх гарц бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болохоос ҮХЦ биш.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрийг нь хянах эрх мэдэл Цэцэд байхгүй. Цэц бол улс төрийн эрх мэдлийг тодорхойлохгүй, үүнийг УИХ тодорхойлно. 

Нөгөө талаар бол нэгэнт эрх баригчид удахгүй хийхээр төлөвлөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд Үндсэн хуулийн Цэц “хутгалдах” ёсгүй юм. ҮХЦ хууль тогтоогч биш. Өөрөөр хэлбэл, ҮХЦ давхар дээлтэй холбоотой ашиг хонжоо хайсан улс төрийн “тоглоом”-д оролцох шаардлага үнэндээ байхгүй. 

Д.Оросоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 33 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 21 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 38 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 50 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 7 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 20 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 2 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 3 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 4 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 4 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 5 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 7 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 8 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 10 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 11 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 12 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 18 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 20 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 21 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top