x

60 саяын шагналтай “POWER CUP 2018” тэмцээний бүртгэл явагдаж байна

Бие бялдрынхаа зөв хөгжилд анхаарч, гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг, спортлог хэн бүхний танил “Power Nutrition” нэг жилийн ойгоо угтаж Монголд хамгийн том буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээнийг бодибилдингийн спортоор сонирхон, хичээллэгсдийн дунд зарлаж байна.

Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж буй уг тэмцээний зохион байгуулалт өвөрмөц бөгөөд төрлүүдэд оролцогч тамирчдыг жингээр ангилахгүйгээрээ онцлог болж байна. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно гэж зохион байгуулагчид нь үзжээ.

Тэмцээний төрлүүдийн тухайд эмэгтэйчүүд “Бикини модел”, “Атлетик бодибилдинг” төрөлд спортын амжилт, зэрэг цол үл харгалзан нээлттэй оролцохоос гадна өмнө нь хот, улс, олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргаж байгаагүй шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор “Сонирхогчдын мисс модел” гэсэн төрөлд ялагчдыг тодруулахаар болжээ. Түүнчлэн “Атлетик бодибилдинг” төрлийг залуучууд буюу 21 нас хүртэлх болон насанд хүрэгчид гэсэн ангилах юм байна.

Харин эрэгтэйчүүд “Спорт модел”, “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөлд өрсөлдөх бөгөөд “Спорт модел” төрөлд оролцогсдын хувьд мөн залуучууд болон насанд хүрэгчид гэж ангилагдах аж.

Төрөл тус бүрийн эхний 10 байр мөнгөн шагнал хүртэхээс гадна эмэгтэйчүүдийн төрлөөс нэг, эрэгтэй “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөл болон “Спорт модел” төрлөөс тус бүр нэг, нийт гурван үнэмлэхүй ялагчийг тодруулж тус бүр 5 000 000 төгрөгөөр шагнах юм.

Мөн тэмцээний үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Тэдгээрээс нэгийг нь задлахад Супер азтанг автомашинаар урамшуулах юм байна.

Тэмцээн ирэх аравдугаар сарын 20-нд “Corporate Convention center”-д болох бөгөөд тэмцээний бүртгэл үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.

“POWER CUP 2018” Тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Power Nutrition Фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу тухайн өдөр бидний очих фитнес дээр өөрийн биеэр ирнэ.

Бүртгүүлэхэд юу хэрэгтэй вэ:

• Иргэний үнэмлэх

• 2 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй /

• Бүртгэлийн хураамж 150 мянган төгрөг

Бүртгүүлсэн тамирчинд олгогдох урамшуулал:

• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (CP Sport-ийн спорт хэрэглээ 20% хямдарна)

• POWER CUP тэмцээний подволк 2ш

• Тэмцээний тасалбар 2ш

• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (эрүүл зөв хоололт/хэрэглээний сургалт)

• Бэлтгэлийн арга барил, техникийн сургалт

Үргэлж бидэнтэй хамт байдаг та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 6 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 4 цаг 54 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 10 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 23 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 39 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 5 цаг 52 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 35 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 36 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 37 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 37 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 38 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 40 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 41 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 43 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 44 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 45 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 8 цаг 51 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 8 цаг 53 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 8 цаг 54 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 8 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top