x

Алтны халуурал

Алт бол хаана ч, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй цөөхөн үнэт зүйлийн нэг. 1990-ээд оны эдийн засгийн хямралыг даван гарах ганц арга нь алт гэж Ерөнхийлөгч П.Очирбат үзэж, “Алт хөтөлбөр”-ийг санаачилсан юм. 2000 оноос “Алт-2000 хөтөлбөр”, 2017 оноос Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд 2017 оны байдлаар нийт 200 тонн буюу 2.8 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий алт олборлоод байна.

Монголын эдийн засагт ийнхүү арван жил тутам алтаар “дуслын” тариа хийж ирлээ. Алтан “дусал” нь эдийн засгийг сэргээдэг ч, байгаль орчин, нийгмийн эдийн засгийн амьдралд яг ямар үр дагавар авчирч буйг нийгэм даяараа ил тод ярилцаж дүгнэх шаардлага тулгарлаа.

Алт ба татвар

Монгол улсын экспортын орлогын дөрөвний гурвыг нүүрс, зэс, алт авчирдаг. Монголбанк 2005 онд 15 тонн алт худалдан авсан бол 2010 онд 2 тонн хүртэл буурав. Дараа нь бага багаар буцаж өссөөр 2017 онд анх удаа 20 тоннд хүрэв. Энэ хүчтэй уналт ба сэргэлтийг төрийн татварын бодлого “бүтээжээ”.

3b364b39e8060abcab861454cea5c98d.jpg

Алтыг компаниуд ба хувь хүмүүс олборлодог. 2006 оноос гэнэтийн ашгийн татвар бий болгож 68 хувийн татвартай болгосноор алтны салбар нууц байдал руу гулсан оров. Мөн аж ахуйн нэгжийн жилийн орлого 3 тэрбумаас давсан бол 25 хувийг нь татварт авч байсан тул компаниуд алтаа хувь хүнээр дамжуулан Монголбанкинд өгөх болов. Ашигт малтмал ашигласны төлбөр 5 хувь байсан нь бас нөлөөлөв. Алтыг хууль бусаар хил давуулдаг болов. Улсын алтны нөөц багасч төгрөгийн ханш унав.

Төр бодлогоо өөрчилж 2010 оноос гэнэтийн ашгийн татварыг цуцлаж, алтны хувьд ашигт малтмал ашигласны төлбөрийг 2.5% болгон бууруулж, аж ахуйн нэгжийн орлогын дээрх татварыг таван жилээр тэглэснээр иргэд алтаа Монголбанкинд худалдах нь жилээс жилд нэмэгдсээр 2017 онд дээд амжилт тогтоож, 20 тоннд хүргэв.

Хувиараа алт олборлогчид эдүгээ монголын хөдөлмөрийн зах зээлийн томоохон хэсгийг нэгэнт эзлэх болжээ. Өнөөдөр албан бүртгэлтэй 8000, бүртгэлгүй гучаад мянган “нинжа” монголын өргөн уудам нутгийн хаана л алтны сураг гарна тийшээ царцаа шиг сүрэглэн нүүж, унтаж амарахыг умартан, уралдан алт ухаж, “гэдсээ өлсгөхгүй, гэртээ харихгүйгээр” донтсоор байна. Монголын “алтны халуурлын” ул мөрийг Заамар, Сүмбэр, Мандал, Бигэр, Ургамал зэрэг олон арван сумын нутагт үлдээсэн нүх, унаж үхсэн малын сэгээс тод харж болно.

Нинжа нар өдөртөө олсон будаа шиг алтаа шөнөдөө борлуулж, маргааш нь улам том алт олохыг мөрөөдөн улайран дайрдаг. Нинжа нарын жинхэнэ эзэд алтыг нь бэлэн мөнгөөр газар дээр нь худалдан авдаг “нууц ноёд” ажээ. Нууц ноёд алтаа бөөгнүүлэн цутгаж, аль нэг хүний нэрээр, зөвхөн 2.5 хувийн татвар төлөөд л Монголбанкинд олон улсын үнээр зарж байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх тухай нинжа нартай орон нутгийн удирдлага яриа ч гаргадаггүй, ихэнхдээ орон нутгийн удирдлага өөрсдөө энэ халуурлыг эхлүүлдэг, эсвэл дэврүүлдэг болчихоод байна.

Алтыг хэн яаж олборлосныг шалгаж магадлахгүйгээр, татваргүй шахуу худалдан авч улсдаа үлдээх бодлогыг л монголын төр барьж байна. Төр өөрөө хууль журмаа мөрдүүлж чадахгүй, алтаа л алдахгүйн төлөө татварын хөнгөлөлт тусгайлан олгох болсон нь монголын “алтны халуурлын” онцлог юм.

Ил ба далд эдийн засаг

Алтны татвар өндөр бол алт олборлогчид Монголбанкинд зардаггүй, хилээр нууцаар гаргаж, мөнгө бараа болгон хувиргаж буй нь хувь хүнээр дамжуулан ганзгын худалдааг улам бүр хөгжүүлэхэд хүргэж байна. Алт ийнхүү банкаар дамжихгүй байгаа учир мөнгөний эргэлт удааширч, далд эдийн засаг тэлдэг. Ганзгын наймаачид татвар төлдөггүй учир далд эдийн засаг улам хүчтэй болсоор байна.

Харин ил эдийн засаг буюу бүртгэлтэй бизнесүүд ажил олгосныхоо төлөө ажилчдын нийгэм эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар гэх мэт цалингийнх нь гуравны нэгийг төрд шилжүүлдэг. Ганзгын наймаачид ямар ч татвар төлдөггүй мөртлөө бүх татвараа төлсөн хүний адил эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Үр дүнд нь эрүүл мэндийн даатгалын төлбөр нь аманд ч, хамарт  ч хүрдэггүй.

Алтны нууц ноёд улам томорсоор эдүгээ улс төрийн намуудын нууц санхүүжүүлэгчид болоод байна. Нэгэнт л хөгжмийг нь захиалсан учир монголын газар нутаг дээрх баялагийн олборлолтын зөвшөөрлийг төв нь үү, эсвэл орон нутаг нь шийдэх үү гэдгийг тэд зохицуулж эхэлжээ. Ямар хууль батлах, эсвэл хойшлуулахыг ч тэд удирдаж байгаа бололтой.

Засгийн газрын шийдвэрээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлаж, нинжа нарт алт ухах зөвшөөрлийг сум, дүүргийн засаг дарга нь олгох эрхтэй болжээ. Энэ зөвшөөрөл олгох нэрийдлээр зарим сум, дүүргийн засаг дарга авлига авдаг, өөрсдөө ч алт ухдаг болов.

Орон нутгийн иргэдийн хурлын гишүүд бие даасан улс мэт авирлах болжээ. Жишээ нь Өмнөговь аймгийн нэгэн засаг дарга “аймгийнхаа газар нутгаас олдсон байгалийн аливаа баялаг юун түрүүн Өмнөговьчуудад хамаарна” гэж хэлж байв. Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус аймгийн нутаг дэвсгэрээс уурхайн зориулалттай ус хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байсан.

Ард түмний нэрийг барьж нинжа нарыг турхирдаг бүлгүүд бий болжээ. Хөвсгөл, Сүхбаатар, Баянхонгор аймгуудад нинжа нар уул уурхайн компаниуд руу дайралт хийж алт олборлож байлаа. Алтны нөөц нь тогтоогдсон уурхай хаана л байна тэнд нинжа нарын бүлгүүд аль хэдийн очдог болов. Олборлолтоо ч эхлээгүй байсан Степ Голд компанийн уурхай дээр  нинжа нар бүлэглэн дайрч, ажилтнуудыг нь хөөснөөс болж Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ эрс унасан юм.

Ноён уулын алтны олборлолт гацсаныг “хууль хүчнийхэн, тэр дундаа цагдаагийнхан холбогдсон” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар бөөрөнхий мэдээлэл хийжээ. Цагдаа, хүчнийхэн нууц ноёдод ийнхүү үйлчилж байгаа ажээ.

Эдүгээ Монгол улсын иргэд ч, төр засаг нь ч бүхэлдээ “алтны халууралд” орчихоод байна. Төр засаг хууль журмаа сахиулж, бизнесийн орчин сайжирч, төрийн нэрээр түшмэд бизнес эрхлэхээ зогсоож, хувийн хэвшил чөлөөтэй өрсөлдөж эхэлбэл бизнес тэлж, ажлын байр нэмэгдсэнээр нинжа нар гэртээ харьж ажилтай болох юм. 

2018.08.23

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2 цаг 32 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2 цаг 34 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2 цаг 38 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2 цаг 40 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 2 цаг 42 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 2 цаг 44 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 2 цаг 46 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 2 цаг 49 мин Бирд 2 цаг 52 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 2 цаг 54 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 2 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 8 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 10 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 3 цаг 14 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 3 цаг 17 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 3 цаг 22 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 3 цаг 25 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 3 цаг 29 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 3 цаг 33 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 42 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top