x

"Оюутолгой" төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ 

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-ын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.  

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Өргөн баригдсан УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

  • Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

  • 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

  • Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

  • Оюутолгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

  • Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

  • Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.17 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасны дагуу Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төсөл тул батлагдсанаар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.

Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр болох УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн хуралдааны тов саяхан Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 1 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 2 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 6 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 7 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 7 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 10 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 17 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 24 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 1 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 31 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top