x

Туркийн мэдэгдэл Монголын нэр хүндийг хөндөв үү?

Монгол Улсад террорист байгууллага ажиллаж байна” гэсэн мэдэгдэл нь олон улсад Монголын нэр хүндийг хөндсөн хэрэг болж байна. Түүнчлэн эрх баригчид нь террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын эсрэг хандлага гаргаж байгаа гэмээр ойлголтыг цацлаа. Монгол Улс энэхүү мэдэгдэлд ямар хариу байр суурь илэрхийлэх вэ, ер нь хоёр орны харилцаа цаашид өөрчлөгдөх үү гэх асуултыг тавьж болохоор нөхцөл үүссэн гэж харагдахаар байна-

Туркийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад саатахтай зэрэгцэн хотын төвийн нэгэн хорооллоос тус улсын иргэн Вейсел Акчайг хүчээр машинд суулган авч явах гэсэн оролдлого гарч, үүнийг Монголын хууль сахиулах байгууллагынхан хориглон зогсоосон үйл явдлаас хойш хоёр орны харилцааны асуудал эмзэг сэдэв болон хувирч байх шиг.

Долоо хоногийн өмнө болсон дээрх гэнэтийн явдлын дараа үүнтэй холбогдуулан Туркийн Гадаад харилцааны яамнаас хийсэн мэдэгдлийг мөн л “үйл явдлын” хэмжээнд авч үзэхээр байна. Тэгэхээр энэхүү дараалсан үйлдлүүд, тэдгээрээс урган гарах дараа дараагийн үр дагаврууд хоёр орны харилцаанд өөрчлөлт оруулах магадлалтай. Монгол Улсын Гадаад харилцааны үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөршид багтаан нэр цохон тусгасан байх төдийгүй уг нь өнөөдрийг хүртэл бүхий л талын харилцаа, хамтын ажиллагаа үүнийг бататгахуйц хэмжээнд хөгжиж ирсэн гэхэд болно.

Турк-Монгол сургуулийн захирал Вейсел Акчайг зүсээ нуусан хүмүүс хаашаа ч юм авч явах гэсэн явдлыг чухам юу гэж нэрлэх нь оновчтойг мөрдөн байцаалт явуулж, учир начрыг нь тогтоохоор ажиллаж байгаа цагдаагийнхан эцэст нь хэлэх байх. Харин Туркийн Гадаад яамны төлөөлөгч Хами Аксой “Монголд болсон явдлыг хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд бид гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг бид эрс няцааж байна” гэсэн юм. Мөн тэрбээр мэдэгдэхдээ уг хэрэг явдалтай холбогдуулан тус улсад суугаа Монголын Элчин сайдыг Туркийн Гадаад хэргийн яаманд дуудан уулзаж, “Монголын эрх баригчдын уг асуудалд хандаж буй хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгааг” илэрхийлсэн гэсэн нь анхаарал татна. Түүнчлэн уг мэдэгдэлд багтсан гурав дахь “анхаарлын тэмдэг” нь “Монголд оршиж байгаа террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсооход Монголын эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байна” хэмээсэн нь байлаа. Мэдэгдэл үндсэндээ дээрх гурван өгүүлбэрээс бүрдэж байх ба зүгээр уншаад өнгөрч боломгүй санагдана.

Нэгдүгээрт, “хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд харамсч байна” гэсний цаана юу хэлж байна вэ? Хулгайлах оролдлого биш бол Монголын холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон арга хэмжээ байсан гэх битүү зүйл хэлээд байгаа хэрэг үү. Хэрэв тийм байсан бол энэ ажиллагаа хэл чимээгүй, бараа сураггүй далд хийгдэж, “амжилттай” дуусах байсан гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Тэгэхээр үгүй л болов уу.

Хоёрдугаарт, Монгол Улс бүрэн эрхэт тусгаар тогтносон улсын хувьд нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэм хэмжээ, дотоодын хууль журмын хүрээнд хууль, хүчний байгууллага нь үүргээ ажилласан явдлыг Туркийн тал эрх баригчдын хандлага хэмээн үзэж байгаа бололтой. Улмаар үүнийг “хүчтэй эсэргүүцэж байна” гэсэн байх ба хүчтэй эсэргүүцэл нь цаашид ямар нэгэн үйлдэл, алхмаар илэрхийлэгдэх үү, тэр нь чухам юу байх вэ гэсэн асуултыг тавьж байна. 

Гуравдугаарт, “Монгол Улсад террорист байгууллага ажиллаж байна” гэсэн мэдэгдэл нь олон улсад Монголын нэр хүндийг хөндсөн хэрэг болж байна. Түүнчлэн эрх баригчид нь террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын эсрэг хандлага гаргаж байгаа гэмээр ойлголтыг олон улсад түгээлээ.

Тэгэхээр Монгол Улс энэхүү мэдэгдэлд ямар хариу байр суурь илэрхийлэх вэ, ер нь хоёр орны харилцаа цаашид өөрчлөгдөх үү гэх асуултыг тавьж болохоор нөхцөл үүссэн гэж харагдахаар байна.

Туркийн дотоодын асуудал болон тэнд одоо үүсээд нөхцөл байдлыг тодруулахаар Гадаад харилцааны сайд сайд Д.Цогтбаатар тус улсад суугаа Элчин сайд Болдыг Улаанбаатарт түр хугацаагаар ирүүлэхээр дуудсан гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны яам яаран дуугарахгүй байх, байдлыг судлах, ажиглах тактик барьж буй бололтой. Тэгээд ч хоёр орны хооронд тийм ч амархан шийдэгдэхгүй, урт хугацааны асуудал нэгэнт үүсчихлээ. Туркийн талын мэдэгдээд байгаачлан “Монголд террорист байгууллага оршиж байгаа” гэдгийг юун түрүүнд нотлон тогтоох ёстой болж таарна. Турк-Монгол дунд сургууль тийм байгууллагын тоонд орох эсэхийг ямар үндэслэлээр хэн тогтоох вэ. Түүний дараа Вейсел Акчайг эх оронд нь хүлээлгэн өгөх ёстой юу, эсвэл эндээ хамгаалах ёстой юу гэх асуудлыг шийдэх байх. Нэг үгээр бол энэ бүх асуудлыг шийдэх явцад, ямар нэг байдлаар шийдсэний дараа хоёр орны харилцааг ямар түвшинд хадгалах вэ гэх асуудал тавигдах болов уу.

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2 цаг 34 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2 цаг 36 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2 цаг 41 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2 цаг 43 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 2 цаг 45 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 2 цаг 46 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 2 цаг 48 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 2 цаг 51 мин Бирд 2 цаг 55 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 2 цаг 56 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 3 цаг 4 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 3 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 12 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 3 цаг 16 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 3 цаг 19 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 3 цаг 24 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 3 цаг 27 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 3 цаг 31 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 3 цаг 35 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 44 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top