x

МҮБХ: Допингийн шинжилгээг хоёрын даваанаас авна

МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, жилийн жилд начны найраа, допингийн асуудал сөхөгддөг. Үүнийг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна гэж заажээ. Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ.

Тодруулбал, одоогийн байдлаар тавын даваанд давсан бөхөөс допингийн шинжилгээ авч байгаа нь бөхчүүд допинг хэрэглэж, дөрвийн даваа хүртэл өрсөлдөгчөө нэмэлт бэлдмэлийн тусламжаар давчихаад тавын даваанд начны найраа хийж хэн нэгэн бөхөд унаж өгдөг хачин жишиг тогтлоо. Нэг үгээр хэлбэл, өдийг хүртэл найраа хийж, мөнгө олох том хэрэгсэл байсан гэж МҮБХ-ныхон үзжээ.

МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Ө, улсын гарьд Р, улсын заан М, улсын заан Д гэх мэтийн бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний Их Баяр Наадмыг жил бүр будлиантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна.

Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын 5-ын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан О  нь телевизийн камер,  наадамчин олны өмнө 3 хуруу /гурван зуун сая төгрөг/ гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар МУ-ын ерөнхийлөгчид хандаад байна” гэжээ.

Тиймээс МҮБХ-ныхон энэхүү начны найраа, допингийн бизнесийг зогсоохын тулд, мөн 20 гаруй жил допингийн бизнесийг цэцэглүүлж, хэн дуртайгаа допингт холбодог хүмүүсээс салахын тулд хоёрын даваанаас эхэлж, допингийн шинжилгээг авдаг болгох шийдвэр гаргасан гэлээ.

Ер нь дэлхий нийтээрээ шударга өрсөлдөөн, шударга тэмцээнийг ихэд дээдэлж байгаа. Тийм ч учраас тэмцээн эхлэхийн өмнө допингийн шинжилгээг аваад тэр дор нь хариуг нь гаргаж тамирчдад танилцуулдаг болохоос биш манайх шиг найраа хуудуу нь бүгд хийгдэж дууссаны дараа допингийн шинжилгээ гэх жүжиг тавьдаггүй. Тэгээд шинжилгээнийхээ хариуг хариуг найм, есөн сарын дараа гаргаж ирээд үнэн худал нь мэдэгдэхгүй бөхчүүдээ дарамталж, шантаажилж суудаг нэг ч улс байхгүй гэж МҮБХ-ныхон үзсээр иржээ.

Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 3 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 4 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 7 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 20 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 36 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 5 цаг 49 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 31 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 33 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 33 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 34 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 35 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 37 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 38 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 40 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 41 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 42 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 8 цаг 48 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 8 цаг 50 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 8 цаг 51 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 8 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top