x

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 22 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 23 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр. Өдөртөө 23 хэм дулаан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23,26-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 20 цаг 45 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 20 цаг 46 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 20 цаг 46 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 20 цаг 48 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 20 цаг 48 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 20 цаг 49 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 20 цаг 50 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 20 цаг 51 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 20 цаг 52 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 20 цаг 53 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 20 цаг 54 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ Өчигдөр 11 цаг 33 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав Өчигдөр 11 цаг 32 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа Өчигдөр 11 цаг 29 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив Өчигдөр 11 цаг 27 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно Өчигдөр 11 цаг 26 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна Өчигдөр 11 цаг 25 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ Өчигдөр 11 цаг 24 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ Өчигдөр 11 цаг 22 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна
Top