x

Тавдугаар сард салхи шуургатай, температурын хэлбэлзэл ихтэй, цочир хүйтрэнэ

Цаг уурын байгууллагаас Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Шинэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар хүйтэрнэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гурав дугаар арав хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14–16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18–20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4oС–аар хүйтэрнэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим,  хур тунадас  Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20–24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ 21 цаг 26 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ 21 цаг 27 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна 21 цаг 28 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна 21 цаг 29 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа 21 цаг 30 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа 21 цаг 31 мин Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна 21 цаг 31 мин Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 21 цаг 33 мин АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ 21 цаг 33 мин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв 21 цаг 34 мин Гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг өргөжүүлнэ 21 цаг 35 мин ГССҮТ-д түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний өрөө нээлээ Өчигдөр 11 цаг 33 мин “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав Өчигдөр 11 цаг 32 мин Боксын спорт 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа Өчигдөр 11 цаг 29 мин Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив Өчигдөр 11 цаг 27 мин Орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно Өчигдөр 11 цаг 26 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна Өчигдөр 11 цаг 25 мин Гадаадын иргэн, харьяатын газар 396 гадаад иргэнд хариуцлага тооцжээ Өчигдөр 11 цаг 24 мин Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 5.1 их наяд төгрөгт хүрчээ Өчигдөр 11 цаг 22 мин “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна
Top