x

Дөрөвдүгээр сарын сүүлээр ихэнх нутгаар шороон шуурга шуурах төлөв гарчээ

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас Дөрөвдүгээр сарын төлөвийг гаргажээ. 

Дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, ялангуяа нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар зарим үед 18–24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11–16, 24–26-ны өдрүүдэд баруун болон төвийн бүс нутгаар, 15–20-ны өдрүүдэд зүүн болон говийн бүс нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр салхи 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Төвийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–17 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь Говьсүмбэрийн нутаг, Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 8 цаг 19 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 9 цаг 6 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 9 цаг 51 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 10 цаг 12 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 10 цаг 22 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 10 цаг 47 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 10 цаг 53 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 11 цаг 13 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 11 цаг 24 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 11 цаг 53 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 11 цаг 56 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 12 цаг 4 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 12 цаг 26 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 12 цаг 37 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Өчигдөр 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Өчигдөр 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Өчигдөр 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Өчигдөр 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Өчигдөр 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Өчигдөр 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top