x

Улаанбаатар хотод цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 15 хэм хүйтэн байна.

Багануур ормоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 15 хэм хүйтэн байна.

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 8 цаг 43 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 9 цаг 30 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 10 цаг 15 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 10 цаг 36 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 10 цаг 46 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 11 цаг 11 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 11 цаг 17 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 11 цаг 37 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 11 цаг 48 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 12 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 12 цаг 20 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 12 цаг 28 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 12 цаг 50 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 13 цаг 1 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Өчигдөр 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Өчигдөр 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Өчигдөр 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Өчигдөр 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Өчигдөр 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Өчигдөр 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top