x

АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин хандана

Улсын дээд шүүхээс өчигдөр Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, цахим бүртгэлд намын даргийн бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцсэн. Улмаар УДШ Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг намын даргаар бүртгэхээс татгалзсан

Мөн Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд цөөн тооны зарим зүйл заалтыг тодруулах, дугаар эрэмбийг шинэчлэх, холбогдох бусад бичиг баримт ирүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс Ардчилсан намын 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн техникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин өгөхөөр болжээ. 

Ардчилсан намаас Шүүхийн үйл явцад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд 2017 онд Ардчилсан нам шинэ дүрмээ бүртгүүлэхэд Улсын дээд шүүхээс тухайн үед адил төстэй тодруулга шаардан буцааж байсан бөгөөд техникийн шинжтэй засварыг хийснээр дахин бүртгүүлж байсныг сануулав. 

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалья”, “Малчиддаа тусалья” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахалын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна. 

Хамгийн гол нь Ардчилсан нам цар тахалын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч МАН-ын удаа дараагийн оновчгүй шийдвэрт онц шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.218.185)
    Туваанл өөрөө түр шилжүүлж өглөө гээд ТВ ээр гарсаныг бүгд л харсан. Харин одоо энэ бүгдээ үгүйсгээд элдэв хэл ам гаргаж байгаа нь Эрдэнээгийн хувьд харамсалтай...
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.176.155)
    Ккк... Тэгээд АН даргагүй болж байгаа хэрэг үү... С.ЭРДЭНЭ лав биш... Гэхдээ тэнэг биш бол Тулаан нь байх ёстой... С.ЭРДЭНЭ намаа ялагдуулж түмний ШИВШИГ болчихоод олон нийтийн өмнө хадаг яндар БОЛЖ байгаад л ТАМГАА УИХ -ын шинэхэн гишүүн, АН-ын дэд дарга ТУВААНД гардуулчихаад олон ТҮМНЭЭС ИЧДЭГГҮЙ ямар "ПАД ХАР ШИРЭН НҮҮР"- лээд зогсож байгааг хараад өмнөөс нь ИЧИЖ БАЙНА... ЗАЙЛААЧ...
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 47 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 52 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 58 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 16 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 2 цаг 33 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 3 цаг 25 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 51 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 53 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 54 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 55 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 57 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 58 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 59 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 1 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 2 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 3 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 5 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 6 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 7 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top