x

Ц.Цогт: Шүүгчийн цалин 2700.000-5500.000 төгрөг. 8-11 саяын цалин авдаг шүүгч Монголд байхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. 

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх  үед гишүүн Т.Аюурсайхан санаачлан шүүгчийн цалинг бууруулах, ажилласан жилийн нэмэгдэл /2 хувь/ болон тэтгэврийн нэмэгдлийг /үндсэн цалингийн 80 хувиар тооцдог/ хасах санал оруулж гишүүдийн олонхиор дэмжүүлж чадсан билээ. Тиймээс өчигдөр болсон Байнгын хорооны хуралдаан дээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг хийв. 

Ц.Цогт:

"УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр шүүгчдийн цалинг найм, 11 сая гэх мэт зөрүүтэй мэдээллийг олон нийтэд тараасан тул тайлбар хийж, шүүгчийн цалингийн дээд, доод хязгаарыг мэдээлэх нь зүйтэй байх.

Тухайлбал, нэг жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин нь 2,700,000 төгрөг байдаг. Ямар ч нэмэгдэл байхгүй. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд нэгээс дөрвөн жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авч байна. Энэ бол шүүгчийн доод цалин.

Дээд шүүхэд 31-35 жил ажиллаж байгаа шүүгч нар мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн өндөр цалин авдаг. Тэдний үндсэн цалин 3,200,000 бол нэмэгдэл нь 2,300,000 байдаг. Гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4,500,000 байна. Энэ бол 31 жил ажилласан хяналтын шатны шүүгчийн цалин. Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй.

Үндсэн хууль болон Шүүхийн хуулиар заасан шүүгчийн цалинг бууруулж болохгүй гэдэг хязгаарлалтыг яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Шүүгчийг өөрөөр орлого олох бүх боломжийг хуулиар хязгаарлаж өгдөг. Шүүгч нар багшлах болон эрдэм шинжилгээний ажлаас өөр ямар ч ажил хийж болохгүй. Энэ ажлыг хийдэг хүн 500 шүүгч дотор гарын тавын хуруунд хүрэхгүй.

Мөн шүүгч нар тэтгэвэрт гарсан хойноо хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөл үзүүлж болохгүй гэдэг заалтыг энэ хуулиар зохицуулж өгч байгаа. Тиймээс хүний ажил амьдралын онцлог байдлыг харгалзаж, цалингийн асуудлыг шийдэж өгөөч гэж байнгын хорооны гишүүдээс хүсч байна" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.10.22.121)
    Энэ бол НД хуулиа зөрчиж байна хуулиар 45 хувь байдаг шүүгчид гээд давуу эрхтэй байдаг юм уу өлгий авс хоёрыг хүн бүхэн дайрдаг юм шүү нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод хүн хүнээрээ амьдарцгаая илүү ихийг бүү хүс шунал ихэдвэл шулам болно
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.22.121)
    Шүүгч доод цалин хоёр цалин долоон зуу дээд цалин таван сая таван зуу тэгвэл энгийн иргэд дөрвөн зуун хорь насаараа ажиллаад 350000 тэтгэвэрийн энгийн иргэд амьдарч болж байна 2саяаас 5 сая авдаг шүүгч хэдэн төг тэтгэвэр авах вэ энгийн иргэд бага тэтгэвэрээ.амьдарч болдог шүүгч бол амьдарч чадахгүй гэж үү яагаад заавал 80 хувь гэж зүтгээд байна ард түмэнээ ингэж ялгавартай үзэж болохгүй ядаж тэтгэвэрийн доод хэмжээг 500 болгооч гэхэд мөнгөгүй гээд нэмэхгүй байж шүүгчийн тэтгэврийг 80 хувиар ийм байж болохгүй эсэргүүцэж байна
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 8 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 13 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 19 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 37 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 2 цаг 54 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 3 цаг 47 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 12 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 14 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 15 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 16 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 18 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 20 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 20 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 23 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 23 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 24 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 26 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 27 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 28 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top