x

Г.Занданшатар: Эрх зүйн хувьсгалт шинэтгэлийн эхийг тавьж чадсан гэдэгтээ эргэлзэхгүй байна

Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тус мэндчилгээнд “Та бүхэндээ Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эринийхээ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулахын төлөө хийсэн ТҮҮХЭН СОНГОЛТ байлаа. 

Шинэ Үндсэн хуулийн Тавдугаар бүлгийн Жаран дөрөвдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болох тухай заасан байдаг. Нийт монгол түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, хүний эрх, хөгжил дэвшлийн бат илэрхийлэл болсон Үндсэн хуулийн Хүндэт харуул нь байх энэ эрхэм журамт үүргээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна” гэжээ.  

Монголын ард түмний улсаа мандуулах чин хүсэл, бат эрмэлзлийг баринтагласан Үндсэн хуулийг зөрчин гажуудуулах аливаа үйлдэл, санаархлыг таслан зогсоох, зүйл заалт бүрийг нь ёсчлон сахиулах Үндсэн хуулийн цэцийн үйл хэрэг чухамдаа улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, гагцхүү хууль засагласан шударга нийгмийг цогцлоох тулгуур багана болж байдгийг Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон.  

“Өнгөрсөн 30 шахам жилд монголчууд бидний бүтээсэн хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийн ололт амжилт, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харуулсан. Нийгмийн олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойроогүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, өөрчлөлтийг хэрэгжүүлэх санаачилга гурван парламент дамнан эрчимтэй өрнөж, хэд хэдэн төсөл өргөн баригдсан билээ. Өөрчлөлт зайлшгүй гэдэгт ард олны маань дийлэнх олонх санал нэгдээд байв. Эдгээрт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэргийг 2019 онд Монголын парламент бүтээн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ үйл хэрэгт анхнаас нь анхааралтай хандаж, хяналт тавьж, санал зөвлөмжөө хүргүүлж байсанд талархал илэрхийлье” хэмээжээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг тогтоох, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх үндсэн зарчимд чиглэсэн болохыг мэндчилгээндээ Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн байна.

Энэ өөрчлөлтөөр улсаа улсын дайтай улс болгож, иргэдийнхээ хүний дайтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛТ ШИНЭТГЭЛ-ийн эхийг тавьж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэндчилгээнд дурдаад “Улс орон маань цэгцрэх, шударга ёс тогтох, эрүүл нийгэм төлөвших, саруул ирээдүй гэрэлтэх сайн цагийн төлөөх Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамтын ажиллагаа эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн тусын тулд цаашид тууштай өрнөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хараат бус байх гуйвалтгүй зарчмыг бид гүнээ хүндэтгэн, ямагт эрхэмлэх болно.

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 35 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 41 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 47 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 3 цаг 4 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 3 цаг 21 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 4 цаг 14 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 40 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 41 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 42 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 43 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 46 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 47 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 48 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 50 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 50 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 51 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 53 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 54 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 55 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top