x

Х.Баттулга: Миний хувьд мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд байх ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт өчигдөр оролцлоо. Тэрээр оффшорт нуусан хөрөнгийг татаж өрх бүрт нэг сая төгрөг олгох болон бусад асуудлаар тайлбар яриа өгсөн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монголд татан оруулж өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад буй. Уг тогтоолд, өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ.

Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор оффшор бүсээс татаж оруулсан мөнгө төрийн санд байхгүй гэж өөрийн твитер хуудсаар мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирэх мөнгө нь төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай тул Монголбанканд данс нээхээр төлөвлөж урьдчилан тогтоолын төсөл өргөн барьсан хэмээн ярьсан юм.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагын үеэр хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх асуудал юм. Урьдах Ерөнхийлөгчид морин хуур залах, Монголын нууц товчоог залах ажлыг хийж байсан. Монгол бичгийн хичээл зааж байгаа нь түүний нэг хэлбэр. 

  2.  Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр дахь жилийн ойтойгоо золгож байна. Тус ордод асар их хууль зөрчсөн, авлигын асуудал байсан тул үүнийг эргэлтэд оруулж ахмадуудын зургаан сая хүртэлх  төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх санал гаргасан. Цар тахал гарсан энэ үед ахмадуудад энэ өр асар их дарамт болох байсан. ҮАБЗ-ийн гишүүд үүнд зөв шийдвэр гаргасны баталгаа бол энэ. 

  3. Шинэ жилээр болон түүний өмнө ч бусад орны туршлагыг ярьж байсан. Нэг сая хүртэлх төгрөгөөр өрхийн орлогод дэмжлэг болгох саналыг гаргасан. Ингэхдээ, 900 мянган өрхөд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоно. Үүгээр иргэд худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бөгөөд аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх боломжит хувилбар юм. МҮХАҮТ-тай хамтран энэ талаар судалгаа хийсэн.

  4. Оффшор буюу хулгайлсан, нуусан мөнгийг Монголд оруулж ирснээр төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тиймээс Монголбанканд данс нээж, оффшороос орж ирэх мөнгийг байрлуулж өрх бүрт ваучер хэлбэрээр олгох нь зөв хэмээн тооцон урьдчилж тогтоолын төсөл өргөн барьсан. Сүүлийн хоёр жилийн хуагцаанд оффшорын мөнгийг оруулж ирэх ажил идэвхтэй өрнөж байгаа. 

  5. Миний хувьд, мөнгө хадгалахын эсрэг байдаг хүн. Учир нь мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ингэж яриад байгаа  хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай гэж хэлмээр байна. 

  6. Бид сүүлийн 30 жил хүүхдийнхээ төлөө буюу Монголын ирээдүйн төлөө юу ч хийгээгүй. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажил хийсэн байдаг. Тиймээс эргэн судалгаа хийж Хүүхдийн төлөө фондыг сэргээх санаачилгыг дэмжсэн. Түүхэнд байгаагүй хэмжээний их мөнгө цугласан, би бахархалтай хүлээж авсан. ҮАБЗ энэ санг удирдаж аваасай гэсэн бодолтой байгаа. Хүүхдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх сэдэв. 

  7. Монгол Улсад тулгамдаж буй асуудлаар ҮАБЗ 2017 оноос хойш 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан. 2009-2017 оны хооронд буюу найман жилийн хугацаанд 25 удаа л хуралдаж байжээ.

  8. Төсвийн ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг маш буруу. Тухайн кабинетын сайд нарт авлигын нөхцөлийг бүрдүүлнэ.

  9. ЗТБХБЯ-ны сайд байхдаа 2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлуулсан. Олигарх бүлэг хэдэн жил энэ ажлыг гацаасан. ҮАБЗ дээр Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгож ажлыг шуурхайлсан. Жил хүрэхгүй хугацаанд 800 км орчим төмөр зам барьсан байна. Манайх шиг далайд гарцгүй, хуурай том газар нутагтай улсад төмөр зам нэн тэргүүнд шийдэх асуудал. Энэ төмөр замыг барьснаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

  10. Говийн болон баруун, зүүн бүсийг холбосон төмөр зам нь зүүн ази, далай руу гарц болно. Нөгөөтэйгүүр төмөр замыг дагасан 100 км тойрогт 160 гаруй орд байх жишээтэй. Эдгээр ордыг боловсруулж өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого.  

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.48)
    Хятадууд урт хугацаатай зээлийг эрхэмлэдэг. Насан туршдаа хөрөнгө хураадаг. Хятадыг жинлүүрийн орд ивээдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.48)
    Мөнгөний баримтат кинонд мөнгө эргэлтэд байх ёстой гэдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.246)
    2021 оны хамгийн эхний хоши шогийн үзүүлбэр байлаа ийм 2 мулгууг дахин харахгүй байхыг хойч үедээ хүсье
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Гадныхан хошин шогоор тухайн улсыг дотроос нь ялзруулж өөртөө уусгаж газрын баялагын нь
      2021 оны 01 сарын 11
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 15 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 20 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 26 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 1 цаг 44 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 2 цаг 1 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 2 цаг 54 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 19 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 21 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 22 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 23 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 25 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 27 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 27 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 30 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 30 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 31 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 33 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 34 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 35 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top