Ардчилсан намын үндэсний бодлогын хороо өнөөдөр /2021.01.10/ ээлжит бусаар хуралджээ. Хуралдааныг цахимаар явуулсан байна.
Хуралдааны бэлтгэл ажил болгож баасан "Зөвлөлдөх уулзалт” зохион байгуулсан байна. Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хотын дарга асан С.Бат-Үүл нарын 200 гаруй ҮБХ-ны гишүүн оролцсон байна.
Зөвлөлдөх уулзалтаар үндсэн гурван асуудлын хүрээнд санал солилцсоны эцэст ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар,
- ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг хүчинтэйд тооцох тухай,
- Намын гишүүдийг татвараас чөлөөлөх тухай,
- Сонгуульт гишүүдийн татвар бууруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаас намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж, бууруулахаар шийдвэрлэжээ. Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (1)