x

Б.Энхбаяр: Дээд шүүхийн шүүгч нар эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулав.

Энэ үеэр гишүүдийн хэдсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төсөлд хэрэг маргааны ихэнхийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийддэг байхаар зохицуулах гэж байна. Дээд шүүхийг шүдгүй арслан болгох бодлогыг ямар учраас гаргаж байгаа юм бэ. 

Авлига, албан тушаалын зэрэг ноцтой үр дагавартай хэргийг УДШ-д хянаж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Дээд шүүх гэдэг бүлэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн цөм хэсэг. Энэ удаагийн хамгийн гол өөрчлөлт, шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс энд яваа. Яагаад гэвэл цаашид Монгол Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг шийдвэрлэдэг байх уу үгүй юу, шүүхийн системд дарга хэв шинжтэй байх уу үгүй юу гэдэг асуудал энэ бүлгээр шийдэгдэнэ. 

УДШ амьгүй албат болох гээд байгаа юм шиг үг үсэг байна гэж байгаа бол одоо байгаа дээд шүүхийн шүүгчдийн нөлөөлөлтэй шууд холбоотой. Яагаад бүх хэрэг маргааныг шийдвэрлэх гээд байгаа юм. 

Гурван статистик хэлье. Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шийдвэрийн дөрөвний нэг нь Монгол Улсын Дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Иргэний хэрэг 2-3 мянгаараа УДШ-ийн долоон шүүгч дээр овоорчихсон байгаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна. Бусад улс орны шүүгч нар шиг байж болохгүй юу. 

Манай улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын дээд шүүх есөн шүүгчтэй болоод л байна. УДШ-ийн шүүгч нар бүх хэрэг маргааныг хяналгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой. Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу ордоггүй. Энэ нь өөрөө шүүхийн хамгийн том реформ болно. Ингэснээр шүүх биш болчихоод байгаа давж заалдах шатны шүүхүүд амилна.

Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо болсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон. Үүний дүнд банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр явж байгаа дундаж хугацаа 4.6 жил болсон.  4.6 жилийн хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм. Шүүх нь хүнд сурталтай, цаг авдаг. Тийм учраас Монголд арбирт хөгжих ёстой гэж яриад байгаа юм. Томоохон гэрээ хэлцлүүдэд маргаанаа гадны арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр. 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: Дээд шүүх бол аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүрэг рүүгээ ойртохын тулд бүх хэрэг маргааныг дээд шүүх авч хэлэлцдэг зарчмаас тодорхой нөхцлүүдийг хангасан хэргүүдийг хяналтын журмаар хэлэлцэж, доод шатны шүүхүүддээ хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг болохуйц жишиг шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр ижил төстэй хэргийг өөрөөр шийддэг байдлаас дээд шүүх өөрөө хүртэл ангижрах зарчим явж байгаа. 

Нэг асуудал бий. Дээд шүүхийн хэрэг хүлээж авах шалгуур дээр гурван зүйлийг оруулсан. Энэ дээр нэг зүйлийг нэмж болохоор байгаа. Аль ч улсын дээд шүүхэд хяналтын журмаар ирсэн гомдлыг харгалзаж үзээд хууль хэрэглээний зарчимд суурь ач холбогдолтой гэж үзэх юм бол түүнийг дээд шүүх өөрөө хэлэлцдэг эрх хэмжээ олгогдсон байдаг. Энэ зарчмыг нэмсэн тохиолдолд шүүхийн хяналтаас ач холбогдолтой гэж үзэж байгаа зүйлүүд нь гарахгүй үлдэх боломж хангагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 25 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 30 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 36 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 54 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 3 цаг 11 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 4 цаг 4 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 29 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 31 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 32 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 33 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 35 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 37 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 37 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 40 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 40 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 41 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 43 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 44 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top