x

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х.Баттулгатай ямар тохироонд хүрсэн бэ?

Ард түмэн COVID-19, улстөрчид Ерөнхийлөгчийн сонгууль гээд бужигнаж байна. МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ амыг харж байгаа бол АН-ынхан хэнийгээ ч харахаа мэдэхгүй болжээ.

2000 онд нэгдэж АН-ыг байгуулсан таван нам өнөөг хүртэл хувьсахдаа дахиад өч төчнөөн “төллөж”, олон фракц үүсгэжээ. Нэг нь сэхэж, нөгөө нь мөхөж явсаар АН-ыг нийлж бүрдүүлж ирсэн. 

Ер нь бол яг өнөөдрийн хувьд АН хаана байна вэ? Ингэж гишүүд нь хүртэл асуугаад эхэллээ. 2016 оны их ялагдлын дараа шинэ дүрэмтэй болж, түүнийхээ дараа таван нэр дэвшигчээс С.Эрдэнэ АН-ын дарга болж байлаа. 2020 оны сонгуульд АН дахиад ялагдсан. Маргааш нь С.Эрдэнэ тамгаа дэд дарга Ц.Туваандаа өгөөд явсан. 

2020 оны төгсгөлөөр МоАХ зүгээс АН-ын X Их хурлыг цахимаар зохион байгуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ намын эрт эдүгээгийнхэн сэргэж ирэв. Одоо тамганы хэрүүлтэй байна.

АН-д одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн лидерүүдтэй хэсгүүд хүчтэй ажиллаж байна. Хэн дийлсэн нь намаа авна, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гаргаж ирнэ. 

Цаагуураа бол өнөөдөр хүчтэй байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг нөгөөдүүл нь нэг тал болж зогсчихоод байгаа гэх юм билээ. Энэ нь ч зарим үйл явдлуудаар нотлогдоод байгаа юм.

Гэхдээ эдэн дотроосоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түрүүлж “нүүдэл” хийлээ. Он гарангуут Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Торт, шампаанскны ярианаас салж чадаагүй байсан үе болоод ч тэр үү Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл талын түймэр шиг хүчтэй түгээгдэв. Үнэндээ бол байндаа тусчээ. Ингэх л гэж цаг үеийг тааруулж мэдээлсэн биз ээ.

Тодруулбал, АН-ын дүрэмд одоогийн Ерөнхийлөгч өөрөө хүсвэл өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн агуулгатай заалт хүртэл орж, Ерөнхийлөгч Х.Баттулгын эмзэг цэгийг ил гаргаж ирсэн юм. Үүн дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тоглолт хийж “хүү” түлхэж, “цод” гэв.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ “нэр дэвшилт” таалагдаагүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ердөө уржигдар, өчигдөр яриа хөөрөө болж, ямар нэг тохироонд хүрсэн байна. Хараад байгаарай, Ц.Оюунгэрэл одоо аажмаар нэрээ “нэрээ татна”, аажмаар шүү.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгаас яг юу хүссэн бэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Олонд ил байгаагаар бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх хэрэг бий. Хувирч, хөвөрсөөр одоо юу болж дууссан, хуулийн аль шатанд байгаа вэ гэдэг тодорхойгүй болсон. Энэ хэрэг үгүй болох уу. Эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад дэмжих тохироотой АН дахь нөлөөгөө эргүүлж авах уу. Магадгүй, энэ хоёр нь тохирооны хоёр тал байж мэдэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 20 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 26 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 32 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 49 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 3 цаг 6 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 3 цаг 59 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 25 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 26 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 27 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 28 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 31 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 32 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 33 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 35 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 35 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 38 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 39 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 40 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top