x

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-2

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 1.0 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бүртгүүлсэн “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэлийн байгууллагын сайтад байршсаныг ил ол болгосон. Тэгвэл түүнтэй холбоотой өөр хэд хэдэн оффшор компанийн талаар мэдээлэл уг цахим хуудаст байна.

Тодруулбал, эдгээр мэдээлэл нь Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын www.acra.gov.sg цахим хуудаст нийтэд нээлттэй байна.

Монгол Улсын иргэн Батсүрэн Баттулга нь “Монсино транс Пи-Ти-И” компанийг Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулжээ. Ингэхдээ Батсүрэн Баттулга нь Монгол Улсын А0033315 гэсэн албан паспорт ашиглан тус оффшор компанийг үүсгэн байгуулжээ. 2017 онд Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт орж Монгол Улсын ямар ч албан тушаалтан оффшор бүсэд компани байгуулах, хөрөнгө эзэмшихийг хатуу хорьсон. Гэтэл Батсүрэн Баттулга нь Монгол Улсын Төрийн албан тушаалтнуудын албан ажлаар зорчиход ашиглах ёстой албан паспортоор оффшор компани бүртгүүлсэн байх юм.

“Монсино транс Пи-Ти-И” компани болон Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Женко Холдингс Пи-Ти-И” гэсэн оффшор компаниуд нь нэг хаягаар үйл ажиллагаа явуулдаг нь энэхүү мэдээллээр ил болсон. Энэ хоёр компани аль аль нь “Сингапурт 33 Балморал роад, 03-02 тоот”-д үйл ажиллагаа явуулдаг хэмээн албан ёсоор тус улсын Засгийн газрын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

Мөн Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүний хувьд бас л албан ажлаар аялахдаа ашиглах ёстой дипломат паспортыг ашиглан Сингапурт аж ахуйн нэгжтэй холбоотой бүртгэл хийлгэж байсан нь ч ил боллоо. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа 2007 оныг хүртэл захирлыг нь хийж байсан, саяхныг хүртэл охиноороо дамжин хувьцааг нь эзэмшиж байсан “Женко Холдингс Пи-Ти-И” гэх оффшор компани нь түүний дипломат паспортаар бүртгэгджээ.

Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа өөрийн албан хэрэгцээний дипломат Д0001046 дугаар бүхий паспорт дээрээ үүнээс гадна хэд хэдэн компани байгуулжээ. Түүний дипломат паспортоор “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хашиж байхдаа “Финсланд Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл Сингапурын оффшорт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз Пи-Ти-И” компанийн захирлаар ажиллажээ. Энэ түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдэж байгаагүй.

Х.Баттулга 2011 он гэхэд “Биз-Интегрэйшн Пи-Ти-И” гэх компанийн хувьцаа эзэмшигчээр байсаар л байжээ. “Ассет Профешионал Сервисес Пи-Ти-И” гэсэн компанийг мөн л өөрийн нэр дээр үүсгэн байгуулж байсан байна.

Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд төрийн албан хаагч компани байгуулж, хөрөнгө мөнгө эзэмших хориотой байсаар байтал бүр албан паспортоор компани үүсгэн байгуулсан факт нь хууль зөрчил үүсгэхээр харагдаж байна. Тэр тусмаа уг хуулийг нь ёсчлох учиртай Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байхдаа захирал нь байсан, саяхан хүртэл өөрийн охиноороо дамжуулан 50 хувийг нь эзэмшиж байсан компани нь хууль зөрчил мөн үү. Энэ хоёр компани нэг хаягаар үйл ажиллагаа явуулж байгаа нь ямар учиртай вэ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх ёстой энэ олон компаниа мэдүүлээгүйн учир юу вэ. Ийм эргэлзээ бүхий асуулт гарч ирж байгаа юм

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьцаа эзэмшиж байгуулж байсан компаниудаас гадна өмч хөрөнгө ч бас олдож байна. Энэ бүх мэдээллийг дан ганц ил тод нийтэд нээлттэй мэдээллийн сангаас авч байгааг энд дахин цохон тэмдэглэх ёстой.

Тухайлбал, “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан.

Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг.

Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4.0 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг.

Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан.

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ.

Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм. Одоо ч энэ өмч нь тэдний нэр дээр бүртгэлтэй байна. Гэтэл энэ хөрөнгийг нэр дээрээ бүртгүүлсэн Н.Алтанцэцэгийн нөхөр, Х.Баттулгын дүү Х.Баттуул тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Энэ хөрөнгийг улсдаа бүртгүүлж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ил болгох хуулиар хүлээсэн үүрэгтэй байсан гэсэн үг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 19 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 24 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 31 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 1 цаг 48 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 2 цаг 5 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 2 цаг 58 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 23 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 25 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 26 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 27 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 29 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 31 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 32 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 34 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 34 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 35 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 37 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 38 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 39 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top