x

Ерөнхийлөгч Х.Баттулга Өрх бүрт өгөх сая төгрөгийн ваучераа дахин зарлалаа

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Монгол түмний итгэл найдварыг тээсэн 2021 он айсуй. Гурав дахь мянганы 20 дахь он бидэнд хүн хүнээ эрхэмлэх эв нэгдэл шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан жил боллоо.

Одоогоос нэг жилийн өмнө 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудын өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан. Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн  улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээсээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулан өрх бүрт нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачлагыг дахин дэвшүүлж байна. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.

Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн. Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!" гэлээ.

Шинэ оны мэнд дэвшүүлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.184)
    Shine onii mend hvrgie H.Battulagaa demjij bna
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • С төгсбаатар (66.181.161.66)
    Энэ хүнд үед зөв шийдвэр гаргасан байна төрийн алба хаагчид ажилтай болоод л байгаа хувиараа наймаа хийж байгаа түрээс төлдөг иргэд маш их хохирч байгаа мөн малчины зээлтэй малчид маш хүнд байна отор нүүдэл хийгээд хөөгдөж туугдаад үлдсэн хэдэн малчид нь өвс хивэгний үнэ нь өндөр байна энэ бүгдийг анхааралдаа авах хэрэгтэй л байна даа
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • иргэн (192.82.67.185)
    Зүгээр ч нэг мэндчилгээ дэвшүүлчихэж чадахгүй хэл ам дагуулж иргэдийн дунд талцал хувөагдал үүсгэж байдаг хачин хүн шүү.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
    • Овгон
      Шуумжилэх юмаа олов шив ийм л ухаангуйчууд улс орны хогжилд саад хийж хуний хэлсэнг ойлгохгуй ямх бодлогод тархиа угаалгасан очуухэн бодолтонгууд бий болж уламжилалт ес заншилаа мэдэхгуй хужаа дууриасангууд хэруулийн эх уусвэр олж хятадад туслаж тумнийг дотор нь хагралдуулах хор шийддэг юм.Уужуу тайван ухаалга Монгол эрлийзууд шиг янгууч биш зов ойлгож зов сэтэгдэг юмдаа.
      2021 оны 01 сарын 01
  • Eronxiilogchee (139.5.217.243)
    Offshort bgaa oruulj irex xuselgui mongoloos bultuulj gargasan garal uusel ni todorxoigui mongonuudiig oruulj ulsiin orlogo bolgoj ter ogox geed bgaa 1 orx 1saya xotolboroo xeregjuul
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Тэгшжаргал (202.126.90.119)
    Талархъя
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 32 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 38 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 44 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 3 цаг 1 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 3 цаг 18 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 4 цаг 11 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 37 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 38 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 39 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 40 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 43 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 44 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 45 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 47 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 47 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 48 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 50 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 51 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 52 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top