x

Б.Мэргэн: ТББ бол хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө фонд" тусгай сан байгуулах шийдвэр гаргаж, 10 тэрбумын эх үүсвэрийг нь шийдэрлэсэн билээ.

Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг хүүхдийн төв номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулна хэмээн Соёлын яамнаас мэдээлсэн. 

Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээж байгаатай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор зохион байгуулсан “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг монголын олон телевиз шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан билээ. 

Цахим орчинд иргэдийн дунд энэ үйл ажиллагаатай холбоотой маргааш өндрөө авч байна. 

Хуульчид харин үүнийг хууль бус гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд Хүүхдийн фондод төрийн албан хаагчдын цалинг хандивласныг мөн шүүмжилж байна.

Ингээд хуульчдын байр суурийг хүргэж байна. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа "Төрийн албан хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладгийг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж болно" гэсэн юм. Мөн тэрээр үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй дурьдсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа одоогийн хууль зүйн орчинд төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй гэдгийг тодотгов. 

Тэрээр "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.

УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.

Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа...

Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаамшдээ..." гэсэн байна. 

Харин Хуульч Б.Мэргэн өөрийн цахим хуудастаа "ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг гэв. 

Тэрээр "ТББ-ын тухай хууль 1997 онд батлагдсан. 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй ТББ байгуулагдсан. Байгуулчихаад мартчихсан нь ч бий, ТББ нэрийн дор далд эдийн засгийг тэлж, мөнгө угаадаг. Хамгийн энгийн нь гэхэд гаднаас тусламжийн гэх бараа оруулж ирээд л зардагууд нь өчнөөн. Бүр тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь ч маш олон байх магадлал өндөртэй байдаг. Хяналт байхгүй, тайлан өгдөггүй нь олонх. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байсан 6 улирал дараалан тайлан өгөөгүй бол татан буулгадаг байсан заалт хэрэгжиж үзээгүй байсаар хүчингүй болсон. Уг нь 20 мянгаас 11 мянга гаруйг нь татан буулгах шийдвэрийг 2015 онд гаргуулж байсан ч хэрэгжээгүй.

Товчхондоо ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн. Одоо бүр Ерөнхийлөгч нь улс төрдөө ашиглаж, олны танилууд нь хөхиүлэн дэмжиж, учраа мэдэхгүйнүүд нь сайшаан дэмжиж байна. Хуулийг нь 10-аад жил шинэчлэх гээд барахгүй л байгаа. Хичнээн ажлын хэсэг байгуулагдаж, хичнээн янзын төсөл боловсруулж, хэдэн хэлэлцүүлэг хийснийг тоолвол нэлээд их тоо яригдана. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, ТББ-ын тухай хууль гэж анзаарагдамгүй мөртлөө далдуур үндэсний аюулгүй байдалд ч хор уршиг тарих аюултай 2 хууль байдаг даа" хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ганаа (202.9.40.126)
    Ямар хууль яаж зөрчөөд байгааг тодорхой болгоно уу? мэдээж хуулийн хүрээнд зохион байгуулагдаж үйл ажилгаагаа явуулж таарна Сайн үйлс дэлгэрх болтугай!
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.212.118.155)
    Ямар их оворжоо вээ. Хүнийг нас дарнаа гэж.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.111)
    Зарим хүмүүсийн шээс нь гоожиж үхлээ. Эртхэн сэтгэж хийхгүй яасан юм. Бүх зүйл нь шилэн байна гэсэн ш дээ. Тэгж их үхэхгээд байгаа бол дансыг нь сайн хянаж байгаач.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (192.82.74.164)
    Төрөөс зохион байгуулаагүй юм уу ТББ байсан юмуу .Тэгвэл мөнгөө буцааж авмаар байна.
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Алтан (64.119.19.250)
    Та нарын сэтгээгүйг сэтгэж,хийгээгүйг хийх гэж байна ш дээ.Эмнэлэгт архичдыг эрүүлжүүлэх бодлогоос хамаагүй дээр.
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 40 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 45 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 51 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 3 цаг 9 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 3 цаг 26 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 4 цаг 19 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 44 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 46 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 47 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 48 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 50 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 52 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 52 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 55 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 55 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 56 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 57 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 58 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 59 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 6 цаг 0 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top