x

Ж.Эрдэнэбатын зөрчигдсөн эрх олон улсын анхааралд өртлөө

Улиран одож буй 2020 он цар тахал дунд өнгөрч байгаа ч үүнээс дутуугүй нэгэн үйл явдал улс төрийн хүрээнд өрнөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэн “Улс төрийн өшөө авах зорилго”-оор нэр дэвшигчдийг хорьсон шүүгч нарын асуудал юм.

Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан нэг жил болоогүй байхад эцэг хуулиа эрээ цээргүй давж гишгэсэн шүүгч нарын адал балмад шийдвэрүүд ардчиллын зарчмаас ухарсан нь Монголын түүхэнд хожмоо хар мөр дагуулан үлдэж байна. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсан “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” хэмээн хамгийн товч, тодорхойгоор хэлж, бичиж үлдээсэн байдаг. Санаа нь Үндсэн хуулийг огоорсон ямар ч үйл явдал байх ёсгүй гэдгийг хамгийн тодоор сануулсан байгаа юм. Гэвч...

Гэвч хуулийг шударга хэрэглэх ёстой шүүх байгууллагын шүүгч нар 2020 оны УИХ-ын сонгуулийн явцад нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй баривчилсан нь илтэд хууль зөрчсөн явдал болохыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар сая нотлов. Эдгээрээс Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь хэрэгжиж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй бүдүүлгээр халдан хоригдсон анхны улстөрч. Өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн анхын улстөрч. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөлөгүй хоригдсон анхны улстөрч. Хоригдож байх хугацаандаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын цор ганц парламентын гишүүн болоод байгаа юм. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж, Сэлэнгэ аймагт ажиллаж байхад нь шүүхийн шийдвэрээр баривчилсан нь Үндсэн хуулиа зөрчсөн, Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган иргэн, түүнд санал өгсөн 23 мянган сонгогчийн саналыг үл хүндэтгэсэн явдал болсон юм. Тэрбээр Сэлэнгэ аймгаас хамгийн өндөр санал авч сонгогдсон парламентын гишүүн бөгөөд түүний тангарагийг өргүүлэлгүй цагдан хорьж байгаа нь сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болоод байна. Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль өөрөө байдаг” хэмээн хэлсэн. Гэвч улстөржсөн шүүхийн шийдвэр Үндсэн хуулиас үнэ цэнтэй болсон уу гэдэг асуулт тулгарч байгаа юм. Түүнд анхан шатанд ял оноосон Х.Идэр шүүгчийн хамаарал бүхий этгээд нь хуулийн байгууллагаар ял сонссон, түүнтэй холбоотой асуудлууд олон байдаг талаар хэвлэлүүд бичиж байв. Тиймээс барьцаанд орсон байх гэдэг хардлагууд ч хөвөрч байлаа. 

Нэг шүүгчийн алдаатай шийдвэр өнөөдөр Монгол Улсыг Олон улсын парламентын холбооны хар дансанд оруулж, тус байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх албан бичиг ирээд байна. Ж.Эрдэнэбатыг анхан шатны шүүхээс өмгөөлөгчгүй шүүсэн явсан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа юм. Хамгийн ноцтой нь Европын холбоо анх удаа аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан зөрчил үйлдэгч иргэн, хуулийн этгээдийг Европ руу зорчих хориг тавих, хөрөнгийг нь царцаах, хөрөнгө оруулалт хийхийг нь цуцлах хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хориг тавих хүний эрхийн зөрчилд үй олноор хоморголон устгах, хүн төрөлхтөний эсрэг, эрүүдэн шүүсэн, шүүхээс гадуур аллага үйлдсэн, дур мэдэн баривчилсан, цагдан хорьсон хүний эрхийн зөрчлүүдийг нэр зааж дурьдсан байна. Түүнчлэн жендерт суурилсан хүчирхийлэл, үг хэлэх, илэрхийлэх эрх, шашин шүтэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрхийг ноцтой зөрчсөн төрийн өндөр албан тушаалтанд ч хориг үйлчилнэ гээд заачихсан нь шүүх байгууллагын шүүгчээс болж Монгол Улс Европын холбооны хоригт хамаарах нөхцөл бүрдээд байна. 

Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгч­гүйгээр шүүсэн нь хүний эрхийн зөрчилд хамаарч байгаа бөгөөд Европын холбоо цаашид Монгол Улсад зээл тусламж үзүүлэхгүй байх, нэр бүхий албан тушаалтнууд Европын холбооны улсууд руу зорчих эрхийг хязгаарлах юм. Үүнтэй зэрэгцэн Олон улсын парламентын холбооны Монгол Улсад үүсгэсэн хэрэг жин даран гарч ирэх нь гарцаагүй. Энэ нөхцөлд Үндсэн хуулиа өшигчсөн шүүх байгууллага болон шүүгчид ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь сонин байгаа юм. Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь Монголын дотоод улс төр байхаа нэгэнт больсон гэдгийг дээр дурдсан кейсүүд нотолж байна. Нэг улстөрчийг бус улсаа хорлосон шүүхийн шийдвэр ямар балагтай болохыг олон улсын байгууллагууд удахгүй ирж судлах юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.93.77)
    Эх орноо тоногсдыг яллах нь зөв. 14+Элбэгдорж тэргүүтэй нийт Төрөөс төрсөн тэрбумтангууд.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Гомбо (66.181.190.152)
    Ямар их мөнгөтэй новш вэ, бүр мөнгөөрөө зодох нь л дээ
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 39 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 44 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 51 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 8 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 2 цаг 25 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 3 цаг 18 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 43 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 45 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 46 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 47 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 49 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 51 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 51 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 54 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 54 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 55 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 57 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 58 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 59 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top