x

С.Эрдэнэ: Үндсэн дүрмийнхээ дагуу ажилдаа орж байгаагаа албан ёсоор мэдэгдье

АН-ын дарга асан С.Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Олон түмэнд буруу ойлголт төрүүлсэн янз янзын мэдээлэл явж байгаа учраас нэгдсэн зөв мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хурлыг хийж байна. 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд таван дэд даргын нэгэнд түр эрх шилжүүлэн ажиллаж байсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага сануулга, анхаарулга өгч ажиллаж байсан боловч түр үүрэг хүлээсэн хүн маань дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн. 

Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж хүчин төгөлдөр бус Их хурлыг хийсэн. Үүнийг эсэргүүцэн АН-ын тамгын буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан. 

Ингээд хууль дүрмийн дагуу асуудлыг тавьсан. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлт гаргасан. АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Түр эрх эдэлж байсан нөхөрт байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг надад олгосон. Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын хүчин төгөлдөр үйл ажиллагаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна. Мөн шинэ тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнууд Үндсэн дүрмийнхээ дагуу ажилдаа орж байгааг албан ёсоор мэдэгдье. 

Үндсэн дүрмээр Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэдэг эрх бүхий хоёр байгууллага байгаа. Энэ хоёр байгууллага маань ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Намын удирдлагын түвшинд Хэрэг эрхлэх газрын шинээр зохион байгуулж, даргаар нь А.Цэрэнбатыг томилсон. 

АН өнөөдрөөс эхлэн улс төрийн сөрөг хүчний идэвхтэй байр сууринд шилжин ажиллах болно. Мөн дараагийн Их хурлыг хуралдуулах, шинэ даргыг сонгох сунгааг зохион байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг гаргаж байгаа. 

УИХ-ын сонгууль явагдсанаас хойш 30 хоногийн дотор Үндсэн бодлогын хороо, 90 хоногийн дотор Их хурал хуралдах ёстой байсан. Энэ хугацаанууд бүгд хойшилсон. Дотоод үл ойлголцол, жижиг маргаан, зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас шалтгаалаас АН-ыг хоёр хуваагдсан мэтээр ойлгож болохгүй. 

Би дүрмийн дагуу ажилласан. Сонгуулийн дараа Үндсэн дүрмийн хорооны хуралдаан болон намын Их хурлын товлоод дэд даргад эрхээ шилжүүлсэн. Харамсалтай нь дүрэм зөрчигдөөд хагас жил боллоо. Би АН-ын дарга хэвээр байгаа учраас үүрэг хариуцлагаа хүлээгээд ажлаа үргэлжлүүлж байна. Би зургаан сарын хугацаанд АН-ын ажилд оролцоогүй, тэвчээртэй, хүлээцтэй хүлээсэн, харсан. 

Олон телевизийн өр төлбөрийн асуудлыг дэд даргад үлдээсэн. Тэр нөхөр төлсөн гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурталчилгааны төлбөрийг, төлөх этгээдүүдтэй нь үлдээгээд явсан” гэлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн тамга хүлээн авсан Ц.Туваан даргын тухайд "Өнөөдөр улсын бүртгэл дээр С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа. Дээд шүүхийн цахим бүртгэл дээр бүртгэсэн асуудал бол хууль бус ажиллагаа. Бид цахим мэдээллийн санд өөрчлөлт хийсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Манай намын дүрмэнд үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байдаггүй юм. Би удаа дараа сануулж хэлж байсан. Биечилж, утсаар харилцаж дүрэм зөрчигдөж байгааг сануулсан. Гэвч хүлээж аваагүй учраас эрх бүхий байгууллагад хандахаас өөр гарц үлдээгүй. Харлуулж, гүтгэх гэсэн асуудал өнөөдөр хэвийн болсон. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл байдал нотлох баримттай гаргаж ирэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, АН-ыг байргүй болгосон хүн нь намайг гээд байгаа. Намайг ажил авахад АН ямар ч байргүй болсон байсан. Хоёр байр байсан нь хоюулаа зарагдсан. Тиймээс арга буюу энэ байрыг сонгож, АН-ыг дөрвөн жил урсгал зардлаар нь байлгасан. Цаашид намын байрны асуудал шийдэгдэх хүртэл, энд үйл ажиллагаагаа явуулна. Хөөж туусан зүйл байхгүй. Гэнэт л нэг өдөр пижигнээд явчихсан. Гэтэл явж явж АН-ыг доромжилж байгаа юм шиг энэ намыг самарсан нөхрийн байранд очоод орчихсон байсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.65)
    Бид хотоос хэзэ гарах юм бэ корно шинэжилгэ өгсөн эёрэг гарсан 4 хоног хорио тавчаач
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.110)
    Зайл хар лалар чамаар яахийн
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.90.71)
    Зайл зайл.гишүүд зайлуулнаа чамайг.
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 2 цаг 10 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 15 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 21 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 2 цаг 39 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 2 цаг 56 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 3 цаг 48 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 5 цаг 14 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 16 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 5 цаг 17 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 5 цаг 18 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 5 цаг 20 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 5 цаг 21 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 5 цаг 22 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 5 цаг 24 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 5 цаг 25 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 5 цаг 26 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 28 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 5 цаг 29 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 цаг 30 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top