x

Өнөөдөр, маргааш цасан шуурга шуурч, хүйтний эрч нэмэгдэхийг анхааруулж байна

Энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.  

12 дугаар сарын 26-ны 20:00 цагаас 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлших бөгөөд шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэв. 

Мөн Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. 

2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

-28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна,

-29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,

-31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхины хүч,

-28-нд нутгийн өмнөд хэсгээр,

-29-нд Алтайн уулархаг нутгаар,

-30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 7 цаг 49 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 8 цаг 36 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 9 цаг 21 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 9 цаг 42 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 9 цаг 52 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 10 цаг 17 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 10 цаг 23 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 10 цаг 43 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 10 цаг 54 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 11 цаг 23 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 11 цаг 26 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 11 цаг 34 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 11 цаг 56 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 12 цаг 7 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Өчигдөр 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Өчигдөр 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Өчигдөр 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Өчигдөр 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Өчигдөр 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Өчигдөр 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top