x

Ц.Даваасүрэн: Улаанбаатараа хаачихаад дотроо бизнесээ явуул, сайд аа ухаалаг байх хэрэгтэй шүү

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1068 хүн коронавирусын халдвар авсны 392 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Зарим үр дүнгүй арга хэмжээгээ болиод явсан дээр. Хамгийн гол арга хэмжээгээ авчихлаа. Цахилгаан, дулааны хөнгөлөлтийг айл өрхүүддээ үзүүлэх нь маш том зүйл. Онцгой дэглэмд ажиллаж байгаа хүмүүстээ ПСР шинжилгээ хийх хэрэгтэй. Улаанбаатараа хаачихаад дотроо бизнесээ явуул л даа. Содбаатар сайд аа, ухаалаг байх хэрэгтэй шүү. Тусгаарлалтад байгаа хүмүүсийнхээ хүний эрхийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Тусгаарлалтад 2-3 сар болчихсон жирэмсэн хүмүүс байна, одоо тэндээ төр гэж байна. Хоёр сар болоод гарч байгаа оюутнууд байна" гэлээ.

Харин Шадар сайд Я.Содбаатар "Би хаагаад байгаа зүйл биш л дээ. ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2,800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хөл хорионы арга хэмжээ авч байгаа. Анхны тохиолдол гарч байх үед халдвар хамгааллын дэглэм барихгүй бол нэг хүнээс найман хүнд халдварлах чадвартай гэж үзэж байсан. Харин хөл хорионы дэглэм барих үед нэгээс нэг хүнд болж буурсан. Сүүлийн голомт тогтоогдсон хугацаанд нэг хүний халдварлах чадвар 1.5 хувьд хүрч байна. Үүнийг нэг хувьд буулгаж байж хөл хорионы дэглэмийг бууруулна гэдэг маш нарийн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргаж өгч байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 1 цаг 59 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 12 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 14 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 16 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 19 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 23 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 2 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 2 цаг 26 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 2 цаг 29 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 2 цаг 32 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 2 цаг 35 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 2 цаг 41 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 8 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 17 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 19 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 22 цаг 23 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 22 цаг 28 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 22 цаг 34 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 22 цаг 42 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top