x

Б.Пүрэвдорж: Монголчуудын эрх ашгийг зөрчдөг нөхдийг албадан гаргах боломжгүй болох нь

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог гишүүн Х.Булгантуяа даргалахаар боллоо. 

Тэрээр “Иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэл рүү бодлогоо хэрхэн уялдуулна гэж төлөвлөж байна вэ. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос ямар ямар шийдвэр гарна гэж төлөвлөж байна вэ?” гэх асуултад ЭМЯ Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд төсвийн төлөвлөлтийг хийсэн. Энэ жилээс хамгийн их ажлын байр бий болгодог хоёр яам мөн хамрагдаж байгаа. 

Амлалтын хүрээнд Европын холбооноос буцалтгүй тусламж, зээл авсан. Үүний дараа бусад яамыг мөн хамруулж, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд тухайн яам ямар ямар үүрэг хүлээж байгааг тодруулна. Ер нь салбарын яам бүр хариуцлага хүлээж ажиллана. Энэ чиглэлийг олон улсын байгууллагууд маш их дэмждэг. 

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүлээсэн бодлогоо сайн гаргаж чадвал зээл, тусламж, мөн техникийн тусламжууд олдох боломжтой ч бодлогоо уялдуулж чадахгүй байгаа. УИХ-аас ч гэсэн хяналт сул. Анхаарч чадвал олон улсын байгууллагуудын зүгээс манай салбарын яамдыг дэмжих боломжтой.” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран Дээд боловсролын тухайн, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлгийг хийсэн. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, “Багшлахаас-суралцахуйд” шилжиж байгаа учир энэ бүгдийг хослуулан цахим сургалтыг боловсролын салбарт нэвтрүүлэх, судлагааны их сургуулийг байгуулах зорилгыг тодорхой болгож, оюутнуудын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хийх, их, дээд сургууль хооронд кредит шилжүүлж тооцдог болох, элсэлтийг зөвхөн шалгалтаар хязгаарлахгүйгээр тухай хүүхдийн хандлага чадварыг нь харгалзаж үзэх, санхүүжилтийг сургалтын төлбөр, улсын төсөв, судалгаа шинжилгээний орлого, хандив, тусламжаас бүрдүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Харин МУИС-ийн багш н.Батцэнгэл, “Их, дээд сургуулиудад тавигдах шаардлагыг тодорхой тусгах хэрэгтэй” гэсэн бол Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр “Боловсролын үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага цахим сургалт руу чиглэж байна. Иймд цахим сургалтын эрх зүйн орчныг бий болгох нь чухал” хэмээн онцолсон.  Мөн өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдсан. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн юм. 

Хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийн огцруулах, УЕП, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгажээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, хуулийн байгууллагын дарга нарыг чөлөөлдөг хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь МАН-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хариуцлага тооцох ажлын эхлэл үү. Эсвэл МАН-ын бүлгийн 65 гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэдгээ Монголын ард түмэнд зарлаж байгаа юм уу. Би үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Уг хуулийн төслийн 37.9-д “оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан гадаадын иргэн хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан гаргахаас чөлөөлөх эсэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ” хэмээн заажээ. 

Уг заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Хуулийн төслийн 37.9-д гадаадын иргэнийг албадан гаргахтай холбоотой тодорхойгүй заалт оруулсан байна. Монгол Улсад дураараа дургисан, сайд дарга нарын хамааралд байдаг, монголчуудын эрх ашгийг зөрчдөг нөхдийг албадан гаргах боломжгүй болох нь. 

1990 оноос өнөөдрийг хүртлэх 30 жилийн хугацаанд Монголын төр нийт 16 мянга орчим гадаадын иргэнийг албадан гаргасны 12 мянга нь БНХАУ-ын иргэн. Тэдний зургаан мянгыг нь намайг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар ажиллаж байхад албадан гаргасан. Дээрх хуулийн заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаан, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалаад гадаадын иргэнийг албадан гаргах эрхгүй болж байна. Албадан гаргах эрх нь шүүхэд шилжих нөхцөл байдал үүсээд байна" гэж саналаа хэлсэн.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэрх гишүүдийн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: А.Ариунзаяа сайд та өөрөө боловсруулаагүй, өөрөө өргөн бариагүй хуулиа байн байн оруулж ирж хэлэлцүүлээд байх юм. “Ковид-19”-ийн үеэр гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал зургаан сараас нэг жилээр хойшлох нь ойлгомжтой. Үүнийг одоо хэлэлцэх гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуультай нэгтгээд өргөн барих бололцоо байгаагүй юу. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хөдөлмөрийн тухай хууль өргөн баригдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд хоорондын уялдаа холбоо нь хангагдаад явна. Гэхдээ Хөдөлмөрийн хуулиар бүгд зохицуулагдах боломжгүй учраас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадаадад ажиллах болон гадаадаас ирж ажиллах хүчний асуудлыг зохицуулж байгаа. 

Төсөлд өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өөрчлөлтийг оруулсан. 2001 оноос хойш энэ хууль шинэчлэгдээгүй учраас өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Хуулийн төслийг буцаан татснаар хугацаа алдана. Энэхүү хуулийн төсөлд би 100 хувь итгэл үнэмшилтэй байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн ордонд уг хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн төсөлтэй танилцсан. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гадаадад байгаа монголчууд байгаа орныхоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 30 хувь доогуур цалинждаг, эрх ашиг нь зөрчигддөг, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй гэж байна. Энэ хууль батлагдсанаар тэдгээр хүмүүсийн эрх ашиг хэрхэн хангагдах вэ. Хоёрдугаарт, эх орондоо ажиллаж байж эрх ашиг нь зөрчигдсөн олон хүн бий. Тухайлбал, уур уурхайн компанид урт хугацаагаар ажиллах гэх мэт. Гуравдугаарт, жилд гаднаас 10 мянга орчим иргэн ирж ажиллаж байна. Жил болгон 10 мянган иргэнийхээ ажлын байрыг гадаад иргэдэд алдаж байна. Гэтэл гаднаас ирж байгаа ажилчдын 40-70 орчим хувь нь мэргэжил шаардахгүй ажлын байр байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Гадаадад байгаа монголчуудын тухайд Гадаад хэргийн яамтай хамтарч бүртгэлжүүлэх ажлыг хийх шаардлагатай. Манай яамны зүгээс гадаадад ажиллах хүч илгээхтэй холбоотой зохицуулалт буюу албан ёсоор төрийн байгууллагууд болон зуучлах байгууллагуудаар зуучлуулж байгаа иргэдийн асуудал яригдана. Хоёрдугаарт, уурхайн ээлжийн асуудал Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. Гуравдугаарт, Монгол Улсад гадаад иргэнийг ажиллуулахаар авчрахын өмнө тухайн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 14 хоногийн хугацаанд ажилтан очихгүй бол гадаадаас ажиллах хүч авах боломж бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй. Нэг хуулиар зохицуулах боломжгүй асуудал шүү дээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг маш олон хуулиар зохицуулагддаг тогтолцоон дээр байгаа асуудлыг зөвхөн энэ хуулиар шийдэх юм шиг зүйл яриад байх юм. 

Энэ хуулийг дагаж гарах бусад хуулийн зохицуулалт дээр ч дорвитой зүйл харагдахгүй байна. Явсаар байгаад энэ нь зүгээр нэг лицензийн хууль болох гээд байна. Гаднаас ажиллах хүч авах гэж байгаа зуучлагч, гадагшаа ажиллах хүч гаргах гэж байгаа зуучлагчийн тусгай зөвшөөрлийг яаж олгох вэ, яаж цуцлах вэ гэдэг асуудал л болох гээд байна. 

Энэ хуулийг хэлэлцэхээр болбол хуулийн үйлчлэх хүрээд маш нарийн тусгаж өгөх шаардлагатай. Ийнхүү гишүүд үг хэлж, хариулт авснаар санал хураалт явуулж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 10 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 21 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 23 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 25 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 27 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 30 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 33 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 2 цаг 35 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 2 цаг 36 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 2 цаг 40 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 2 цаг 42 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 2 цаг 46 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 2 цаг 52 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 18 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 28 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 30 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 22 цаг 34 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 22 цаг 39 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 22 цаг 45 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 22 цаг 53 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top