x

АН-ын тамга хэнд байна вэ?

Ардчилсан намын X их хурал баасан, бямба гаригт боллоо. Өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсан намын Их хурал улс төрийн хүрээнд анхаарал татаж байсан нь ойлгомжтой. Мөн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ гэдэг хар зураг энэ удаагийн их хурлаар гарах байв. Гэвч АН-ын зовлон дуусаагүй, эхэлсэн гэдгийг саяны Их хурлын уур амьсгал харууллаа.

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-гоо хуралдуулж, Их хурлаа зохион байгуулсан. Тус хурлаар намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалаар сонгох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Харин АН-ын өмнөх дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэдгийг хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байв. Мөн С.Эрдэнэ дарга “Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа” хэмээн Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн “А49” дугаар тушаалаа гаргаснаа ч  Их хурал зохион байгуулахтай зэрэгцэн олон нийтэд хүргэв.

Хуучин даргын зүгээс үндсэн дүрмийн дагуу дараагийн даргыг тодруулахгүйгээр эхлээд дүрмээ өөрчилж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Мөн энэ үеэр АН-ын нүүр царай болдог гишүүдийн нэг болох  Д.Сосорбарамын хэлсэн үг олны анхаарал татсан гэхэд болно.  Тэрээр “Би АН-ын  Их хуралд оролцоогүй.  Х.Баттулгын гарт орсноороо АН сүйрч байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Харин намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан бүх зүйл дүрмийн дагуу явагдаж байгааг тайлбарласан юм. Тэрээр “УИХ-ын  сонгуулиар манай нам УИХ-д олонхи болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ үйл явц болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ийнхүү АН-ын их хурал хүлээлтэд хүрсэнгүй. Намын гишүүд хоёр талд гарч маргалдсаар өөх ч биш, булчирхай ч биш болж өндөрлөв.  Намын тамга яг хэний гарт байгаа вэ гэдэг нь ч тодорхой бус  байна. Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр байгаа бол түүнийх хүчинтэй юу. Үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааных хүчинтэй юу гэсэн том асуултын тэмдэгтэй үлдэж байна. Хэрэв С.Эрдэнэ дарга хэвээр байгаа нь цар тахлын үед зохион байгуулсан Их хурал, намын дүрмийн шинэчлэл ч хүчингүй болж таарах нь.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2 цаг 17 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 2 цаг 29 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 30 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2 цаг 32 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 2 цаг 34 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 2 цаг 38 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 2 цаг 41 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 2 цаг 42 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 2 цаг 44 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 2 цаг 47 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 2 цаг 50 мин Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна 2 цаг 53 мин Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ? 2 цаг 59 мин Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 22 цаг 26 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 22 цаг 35 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 22 цаг 38 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 22 цаг 41 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 22 цаг 47 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 22 цаг 52 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 23 цаг 0 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top